Таны машины өнгө таныг илэрхийлнэ

1

Хэрэв та нэг удаа ч гэсэн машин худалдан авч байсан бол худалдан авалтанд тань машины өнгө бараг л 100% шийдвэрлэх үүрэгтэй байдгийг мэдэх байх. Хүн бүр л өнгөний талаар өөрийн гэсэн ойлголттой байдаг хэдий ч машины өнгө эзнийхээ талаар чухам яг юуг өгүүлж байдагтай бүгдээрээ танилцацгаая.

Пантоне Өнгөний Институтын гүйцэтгэх захирал Лий Эйзмэн нь өнгөний сонголтын талаарх дэлхийн тэргүүлэх зэргийн мэргэжилтэн бөгөөд бүтээгдэхүүний өнгө худалдан авагчдад хэрхэн нөлөөлж байдгийг судалдаг ба өөрийн судалгаан дээрээ тулгуурлан компаниудад өнгөний талаарх зөвлөгөөг өгдөг байна.

Эйзмэний хэлж байгаагаар “Машиныхаа өнгөнд дуртай эсэх нь төдийлөн чухал биш. Харин тухайн өнгө таньд хэрхэн нөлөөлж байгаа нь л хамгийн чухал юм. Өнгөөр дамжуулан та өөрийнхөө тухай мэдээллийг бусаддаа түгээж байдаг” гэнэ.

За одоо ингээд өнгөний талаарх судалгаатай бүгдээрээ танилцацгаая.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 1

Час улаан

Илэрхийлэл: Эрч хүчтэй, тачаангуй, олны анхааралд байх дуртай

“Улаан машинтай хүн ерөнхийдөө туйлын эрч хүчтэй байдаг. Үүнээс гадна улаан өнгө нь эзнээ тачаангуй гэдгийг илэрхийлнэ. Бусдын анхаарлыг ямагт татаж байхыг хүсдэг нэгэн”.  Мэдээж хэрэг олон төрлийн улаан өнгө бий.

 

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 2

Улаан хүрэн өнгө

Илэрхийлэл: бусдын анхааралд байхыг хүсдэг, сэргэлэн бас гүн гүнзгий мэдлэгтэй

“Улаан хүрэн өнгө нь час улааныхаа нэгэн адилаар эзнийхээ сэргэлэн гярхай гэдгийг харуулж байдаг. Улаан дарсны өнгө, улаан хүрэн өнгөтэй машин нь цаанаа сэргэлэн гярхай байдал болон гүн гүнзгий мэдлэгийг нууж байдаг”.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 3

Улбар шар

Илэрхийлэл: Нөхөрсөг, хувирамтгай, тренд хөөдөг

“Улбар шар өнгийн машин нь гайхалтай. Ийм машинтай хүн тренд хөөх дуртай, бусдын анхаарлыг татахыг нууцхан хүсч байдаг. Улаан өнгө шиг түрэмгий биш харин нөхөрсөг өнгөнд тооцогддог. Ийм машинтай хүн сэтгэл санааны хувьд тогтворгүй байх нь элбэг бөгөөд дараагийн трендийг гармагц шууд л худалдан авдаг”.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 4

Бүдэг шар

Илэрхийлэл: хөгжилтэй, нөхөрсөг

Шар өнгө нь авто замын аюулгүйн өнгө бөгөөд шар өнгө нь хүнд нөхөрсөг, хөгжилтэй байдлыг мэдрүүлдэг. Ийм машинтай хүн зүрх сэтгэлийнхээ гүнд хөгжилтэй, мөнхийн залуу шинж чанартай байдаг.

Алтан шаргал

Илэрхийлэл: нөхөрсөг бас гүн гүнзгий мэдлэгтэй

“Алтан шаргал өнгийн машинтай хүн бусдын анхаарлын төвд байхыг төдийлөн хүсээд байдаггүй. Эзэн нь ихэнх тохиолдолд нөхөрсөг, гүн гүнзгий мэдлэгтэй байна. Өнгө нь тод болохын хэрээр илүү их туршлагажсан нэгэн гэж ойлгож болно”.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 5

Хар ногоон

Илэрхийлэл: уламжлалт сэтгэлгээтэй, тэнцвэртэй, сэргэлэн, энгийн нэгэн

“Хар ногоон өнгийг хамгийн уламжлалт бас тэнцвэртэй өнгө гэж үздэг. Орчин үеийн байгаль хамгаалах хөдөлгөөнүүдийн ачаар ногоон өнгийг байгальд ээлтэй өнгө гэж үзэх болжээ. Ногоон өнгө нь мэдээж хэрэг эзнийхээ өөдрөг сэтгэлтэн гэдгийг ч давхар илэрхийлдэг”.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 6

Тод ногоон

Илэрхийлэл: Хөгжилтэй, цог золбоотой, тренд хөөдөг, сэтгэлээсээ

“Тод ногоон өнгө нь бусад ногоон өнгөнүүдээс арай өөр буюу эзнийхээ хөгжилтэй, цог золбоотой байдлыг илтгэж байдаг. Ийм машин унадаг хүн хошин шогийн мэдрэмжтэй байх нь түгээмэл”.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 7

Тод цэнхэр

Илэрхийлэл: итгэл даахуйц, тайван

“Ийм өнгийн машинтай хүн гол төлөв итгэл даахуйц, дөлгөөн, тайван хүмүүс байдаг. Өөртөө таарсан нөхөрсөг зантайгаас гадна яриа хөөрөө цөөтэй байх нь элбэг”.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 8

Гүн цэнхэр өнгө

Илэрхийлэл: өөртөө итгэлтэй, итгэл даахуйц

Гүн цэнхэр өнгийн машин нь эзнийхээ өөртөө асар их итгэлтэйг харуулдаг ажээ”.

 

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 9

Үзмэн ягаан өнгө

Илэрхийлэл: бүтээлч, эрч хүчтэй, юмыг өөрийнхөөрөө хийдэг

“Нил ягаан өнгийн машин туйлын ховор байдаг. Үнэн хэрэгтээ нил ягаан өнгө нь бүтээлч байдлын тод илрэл болж чаддаг бөгөөд эзэн нь бүх зүйлийг өөрийнхөөрөө хийхийг эрмэлздэг”.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 10

Саарал

Илэрхийлэл: нийтэч, прагматик, бүхнийг бодитоор үнэлдэг

“Саарал машинтай хүн туйлын нийтэч, бас буурь суурьтай байдаг. Хамгийн гол чанар нь бүхнийг бодитоор үнэлэх юм ”.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 11

Цагаан

Илэрхийлэл: цэвэрч, өөрөөрөө бахархдаг, нямбай

Олон хүн цагаан өнгийн машиныг цэвэрхэн гэж бодож сонгодог нь сонирхолтой юм. Цагаан өнгийн машинтай хүн ихэнхдээ туйлын цэвэрч, нямбай байдаг ажээ”.

Хүмүүс амьдарч буй газрынхаа цаг уур, газарзүйн онцлог зэргийг харгалзан үзэж машиныхаа өнгийг сонгодог тохиолдол ч байдаг ажээ.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 12

Хар өнгө

Илэрхийлэл: хүч чадал, эрх мэдэл

“Хар өнгөнд асар их хүч нуугдаж байдаг. Сонгодог өнгөнд тооцогддогоос гадна хар өнгийн машиныг эзэмшдэг хүн ихэнх тохиолдолд нийгэмд эзлэх байр суурь сайтай, хүчирхэг нэгэн байдаг”.

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 13

Мөнгөлөг өнгө

Илэрхийлэл: дэгжин, ирээдүйг зөгнөсөн, орчин үеийн шинжтэй

Мөнгөлөг өнгө нь туйлын дэгжин харагддагаас гадна ирээдүйг зөгнөсөн шинжтэй байдаг. Орчин үеийн шинж чанарыг ч мөн өөртөө агуулж чаддаг”.

 

Машины чинь өнгө таныг илэрхийлнэ 14

Бор өнгө

Илэрхийлэл: амьдралд ойр, мэдрэмжтэй

“Бор өнгийн машиныг харсан хэний ч сэтгэлд энэ машины эзэн амьдралд туйлын ойрхон, мэдрэмжтэй хүн байна гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө”.

4
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *