1. Дотоод мэдрэмжээ огтхон ч ичиж зоволгүй илэрхийлнэ
Зөв хүнтэйгээ учрахаараа бид ичихээ больдог ажээ. Хайрт чинь чиний хийсэн зүйл болон одоо хийж буй зүйлийг буруутгахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа учраас айдас үгүй болдог байна.
2. Ямар ч тав тухгүй зүйлийг мэдрэлгүйгээр түүнтэйгээ чимээгүй байж болно
Нөгөө хүнээ бодоод зогсоо зайгүй яриад байх шаардлагагүй. Тав тухтай, нам гүм газар хамтдаа байхдаа нэг ч үг хэлэлгүйгээр нэг нэгнээ ойлгож чаддаг.
3. Хайртынхаа юу мэдэрч буйг таах шаардлагагүй
Хайртынхаа тухай бодох бүрт тайвшралыг мэдэрч байвал бүх зүйл гайхалтай байгаагийн шинж. Та ч түүний хувьд тэр ч таны хувьд хамгийн чухал зүйл нь байх ёстой.
4. Бие биенээ буруутгахгүйгээр санал нийлэхгүй байгаагаа чөлөөтэй хэлдэг
Хосуудад санал зөрөлдөх үе олонтаа тохиолддог бөгөөд энэ бүхэн зөрчил, хэрүүлгүйгээр дуусдаг бол та түүнтэй байх ёстой гэсэн үг. Та хоёр нэг нэгнээ өөр ертөнц гэдгийг хүлээн зөвшөөрч байна шүү дээ.
5. Ямар ч онцгой шалтгаангүйгээр та хоёр нэг нэгнээ хүсдэг
Түүний кофе уудаг арга, ямар нэгэн зүйлийн талаар ярилцдаг тэр л байдал нь таныг улам татдаг байж болно. Энэ нь таны хайртын царайнаас илүүтэйгээр түүний хувийн зан байдал нь таныг илүү ихээр татдагийг харуулж байна.
6. Этгээд сонин зуршлаа эмээлгүй хэлнэ
Нэг нэгнийхээ этгээд содон зуршлыг хүлээн зөвшөөрч, заримдаа бүр хамтдаа хийдэг болно.
7. Найзууддаа түүнийг танилцуулна
Буруу сонголт хийжээ гэж хэлэх байх гэж санаа зоволгүйгээр хайртыгаа найзууддаа танилцуулна. Та хайртыгаа найзууддаа танилцуулахсан гэхээс тэсч ядна. Найзуудад чинь таалагдана гэдэгт эргэлзэх ч үгүй байх болно.
8. Түүний найзуудыг өөрийнх мэтээр хайрлана
Хайртынхаа найзуудтай таараад ёс төдийхөн мэндэлж, хүчилж инээмсэглэхгүй. Харин ч тэдэнтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлж тэдэнтэй байхыг хүсдэг болно.
9. Сонирхолтой зүйл хийхгүй байсан ч хамтдаа жаргалтай байна
Өдөржингөө гэртээ хамт байлаа ч хамтдаа өнгөрөөх мөч бүхэн үнэтэй байх болно. Хөгжилтэй байхын тулд заавал ямар нэгэн сонирхолтой зүйлийг хийх албагүй шүү дээ. Хамтдаа байх нь л гол.
10. Түүнд хүрэхдээ баяртай байна
Санаатай болон санамсаргүйгээр түүний биенд хүрсэн ч ямар нэгэн санаа зовнилыг мэдрэхгүй. Та толгойгоо хайртынхаа мөрөн дээр тавьж, гарыг нь атган, чанга тэвэрнэ.
11. Юм болгоныг хөгжилтэй болгож чадна
Инээдмийн кино хамтдаа үзсэн ч, аль эсвэл зүгээр л гэртээ наашаа цаашаа холхиж байсан ч хөгжилтэй байх боломжийг ер алдахгүй. Хамтдаа л байвал амьдрал хамгийн амттай.
12. Хамт байхдаа өөрийгөө хянах гээд байх шаардлагагүй
Юу хэлвэл дээр вэ, өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ гэсэн бодол таны толгойд орж ирэхгүй. Хайрт тань таны юу гэж бодож байгааг үргэлж ойлгож байдаг. Та түүний дэргэд тайван жаргалтай байна.
13. Та хоёрын яриа үргэлжлээд л байх болно
Түүнтэй юу яривал болох вэ гэж бодолгүйгээр юу хүссэнээ л чөлөөтэй ярьж сэтгэл хангалуун байна. Нэг сэдэв л гараад ирэхэд та хоёрын яриа хэдэн цагаар ч өрнөнө.
14. Нэг нэгнээ гомдоолгүйгээр хошигнож чадна
Хайртынхаа тухай хошигнолоо гэхэд таньд ямар ч эрсдэл үүсэхгүй. Та хоёр бие биенийхээ хошин шогийн мэдрэмжийг ойлгодог тул хэн хэндээ хөгжилтэй байна.
15. Түүн лүү залгаж, мессеж бичих оновчтой цагийг хүлээхгүй
Юм хэлмээр байгаа үедээ 2-3 мессежийг шууд л илгээж орхино. Төвөг болчих вий гэж бодолгүйгээр шууд залгаж ярина. Хайр дурлал бол тоглоом учраас харилцаагаа халуухан байлгахыг хичээгээрэй.
16. Бусад хүмүүс та хоёрын тухай юу гэж бодох нь огт падгүй
Өөрсдийн харилцааныхаа талаар бусдад нэгд нэгэнгүй яриад байх хэрэггүй мэт санагдана. Таны ээж аав хайртыг чинь хүлээн зөвшөөрөх эсэх нь таньд огт хамаагүй. Та л түүнд хайртай байвал бусдаар хүлээн зөвшөөрүүлэх албагүй.
a
2016/08/01 at 17:09
bid 2 yerese ch iim bish :(
rarara
2016/08/01 at 18:26
Iim durlaltai uchirch vvrd hairlamaaar bn ……
Зочинh
2016/08/02 at 14:32
Er ni nuhurteigee bhdaa iimerhuu medremjtei bdag shuu.
Б. Солонгоо
2016/08/07 at 23:14
Ss