Тоостой тэмцэх шалгарсан 20 арга

0

Гэрт тоос шороогүй байвал бүгд эрүүл энх, баяр хөөртэй байдаг билээ. Гэвч тоос гэдэг төвөгтэй зүйлээс хэрхэн салах вэ?

Ингээд хялбархан, хямд төсөр зардлаар тоосноос хэрхэн ангижрах талаар хэд хэдэн зөвлөгөө бэлтгэснээ хүргэе.

Нярайн сальфетка

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 1

Компьвтерийн гаран дээрх тоос, элдэв төрлийн үйрмэг, толбо болсон бол нярайн сальфеткаар цэвэрлэчихэд ямар ч ул мөр үлдэхгүй.

Хувцас зөөлрүүлэгч

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 3

Гадаргуу дээрх тоосноос салах хамгийн сайн арга бол уусмалаар арчих юм. Уусмалаа бэлтгэхдээ ус болон хувцас зөөлрүүлэгчийн харьцаа 4:1 байх ёстойг санаарай. Бэлтгэсэн уусмалаа шүршигчинд хийгээд шил, толь, шилэн ширээ болон шүршүүрээ арчина. Лэптоп болон зурагтынхаа дэлгэцийг арчсан ч болно.

Даавуун бээлий

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 2

Гэрийн ажилд өмсөх зориулалттай даавуун бээлийг өмсөөд гэрлийн бүрхүүл, шилэн эдлэл болон баримал зэрэг хэврэг зүйлсээ цэвэрлэж болдог. Даавуу нь өөрөө тоосыг цуглуулдаг учир хялбархан цэвэрлэчихнэ.

Зөөлөн багс

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 4

Хатуу бат бөх зүйлсийн тоосыг авахад зөөлөн үстэй багс туслана. Тавилга дээрх зүйлсээ цэвэрлэхэд тохиромжтой.

Хуучин оймс

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 5

Гартаа хуучин оймсоо углаад цонхныхоо хөшгийг цэвэрлэж болно. Мөн шалны модныхоо доод хэсэгт углаад ор болон тавилга доорх тоосыг цэвэрлээрэй.

00-ийн цаасны гол

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 7

Цэвэрлэгээ хийхэд зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг яахын аргагүй мөн. Тоос сорогчныхоо хошууны үзүүрт 00-ийн цаасныхаа голыг хийж хүрч болохгүй далд газруудыг ядах юмгүй цэвэрлээрэй.

Дээрээс нь доош цэвэрлэ

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 6

Нэг гадарга дээрх тоос нөгөө зүйлс дээр унадаг тул өндөрт байгаа юмсаас эхлэн цэвэрлэснээр таны цаг болон хөдөлмөрийг хөнгөвчилнө. Эхлээд таазны тоос, дараа нь хаалганы дээд хэсгийн тоос гэх мэтчилэн доошилно гэсэн үг.

Өрөөний чийгийн түвшин

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 8

Тоосыг их хэмжээгээр хуримтлагдахаас сэргийлж гэрийнхээ тоосны түвшинг 40-50% байлгах хэрэгтэй. Өрөөний чийгийг хэмжих багаж, өрөө чийгшүүлэгч зэргийг ашиглаарай.

Элдэв зүйлсийг гаргаж хая

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 9

Онцын шаардлагагүй элдэв зүйлсээ гаргаж хаяснаар цэвэрлэх зүйлсийн тоо цөөрөөд зогсохгүй тоос хуримтлагдах нь ч багасна. Хэрэв та баримал болон сувенир цуглуулах хоббитой бол эдгээр зүйлсээ шилэн хоргоны цаана хадгалж заншаарай.

Хөшиг

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 10

Бид ихэнхдээ хөшигт тоос хуримтлагддаг гэдгийг мартаж орхидог шүү дээ. Жилд нэг удаа хуурай цэвэрлэгээнд өгч 14 хоног тутамд тоос сорогчоор цэвэрлэх ёстой байдаг юм байна.

Хаалттай цонх

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 11

Тоос шороогүй цэвэрхэн сууя гэвэл цонхоо хаалттай байлгаж сураарай. Мэдээж хэрэг өдөрт хэд хэдэн удаа өрөөндөө агаар оруулж байх нь чухал байлгүй яахав.

Цэцэгний тоосыг авна

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 12

Тасалгааны ургамал таныг тоостой тэмцэхэд туслана. Та цэцэгнүүдээ угааж заншвал цэцэг таны амьсгалах агаарыг үргэлж цэвэр байлгах болно.

Хивсээ уураар цэвэрлэ

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 14

Цөөн хивстэй байх тусам тоос бага байх болно. Хүүхдийнхээ өрөөнд хивс тавихаар шийдсэн бол жижигхэн хэмжээтэй, байгалийн гаралтайг нь сонгоорой. Хивсийг 7 хоногт нэг удаа соруулж байх ёстой бөгөөд сард нэг удаа ууран цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

Тоосны өнхрүүлэг

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 13

Наалдамхай гадаргуу бүхий тоосны өнхрүүлэг нь абжур, гоёлын дэр болон бусад даавуун гадаргууг төгс цэвэрлэнэ.

Шалны мод

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 15

Үргэлж чийгтэй цэвэрлэгээ хийдэг бол танай гэр үргэлж тоосгүй байх бөгөөд агаар цэвэрхэн байх болно. Ус нь өөрөө тоосны 90%-ийг цэвэрлэж чаддаг ажээ. Шалны модоор хана, таазаа сард нэг удаа угааж, гэрээ зад цэвэрлээрэй.

Хувцасаа тоосноос хамгаал

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 16

Хувцас, хөнжил, дэр зэрэг нь гэрийн тоосны хамгийн гол эх үүсвэр болж байдаг. Тоосны хэмжээг бууруулахын тулд эдгээр зүйлсээ тусгай уут саванд хийж хадгалаарай.

Чийдэнг архиар арч

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 17

Архийг ашиглан чийдэнг тоосноос нь салгаж болно. Архинд алчуураа дүрээд арчаад хатаахад л хангалттай.

Даавуугаар зүлгэ

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 19

Гэрийн тавилга болон бусад модон эдлэлийг арчихдаа өнгөлөгч, вакс зэргийг дангаар нь ашиглахгүй байсан нь дээр. Учир нь ингэснээр гадаргуу дээр тоос илүү хурдан хугацаанд хуримтлагдах болно. Харин оронд нь өнгөлөгч, вакс зэргээ даавуун дээр түрхээд арчих нь илүү үр дүнтэй.

Шүүлтүүрийг цэвэрлэ

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 18

Шүүлтүүрт их хэмжээний тоос нуугдаж байдаг. Тоос сорогч болон агааржуулагчийн системийнхээ шүүлтүүрийг байнга цэвэрлэж байгаарай. Бохир тоос сорогч тоосоо агаарт эргүүлэн цацдаг юм шүү.

Бичил эслэг

Тоостой тэмцэх шалгарсан 20 арга 20

Бичил эслэг бүхий даавуу нь ид шидийн гэмээр шүү. Гадарга дээрх тоосыг цэвэрлээд зогсохгүй тоосны ширхэгүүдийг агаарт эргүүлэн цацдаггүй давуу талтай. Ийм төрлийн даавуугаар бүх зүйлийг цэвэрлэж болох ба резин ашиглан шалны модонд тогтоогоод цэвэрлэвэл гайхалтай байх болно.

7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. delhi escort

    2016/08/17 at 02:58

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *