Хүн бүрийн мэдвэл зохих сэтгэл зүйн 15 баримт

1

Танд танилцуулах гэж буй эдгээр баримт нь таны амьдралыг хялбарчилж бага стресстэхэд тус болно гэж найдаж байна.

1. Бүлэг хүмүүс инээлдэж байхад инээж буй хүн болгон өөрт таалагддаг, эсвэл илүү ойр дотно гэж үзсэн хүн рүүгээ хардаг байна.

2. Чухал ажлын өмнө та сандраад байвал бохь зажлаарай. Идэж байгаа дохио авсан тархи тайвширч эхэлдэг.

3. Хэн нэг нь тань руу хашгираад байвал та тайван байхыг хичээх хэрэгтэй. Нөгөө хүн илүү уур ууцаар нь хүрэх боловч дараа нь таны өмнө маш их буруутай байжээ гэж өөрийгөө буруутгах болно.

4. Та харилцан ярилцагчаасаа хүссэн хариултаа авч чадаагүй бол дахин бүү асуугаарай. Түүний нүд рүү анхааралтай хар, тэр өөрийн эрхгүй яриагаа үргэлжлүүлэх болно.

5. Зөвхөн сэтгэл хөдлөл хүний нүүрний хувиралд нөлөөлдөггүй бололтой, эсрэгээрээ ч байж болно. Хэрвээ та өөрийгөө аз жаргалтайгаар төсөөлөхийг хүсвэл инээгээд байгаарай, эцэст нь та чин сэтгэлээсээ инээж байгаагаа мэдрэх болно.

6. Өгүүлбэрээ “Би бодож байна”, “Миний хувьд” гэсэн үгээр эхлэхгүй байх хэрэгтэй. Таны аманд өөрийн эрхгүй орж ирдэг байж болох юм, гэхдээ таныг өөртөө итгэлгүй байна гэсэн сэтгэгдлийг нөгөө хүнд төрүүлдгийг бүү март.

Хүн бүрийн мэдвэл зохих сэтгэл зүйн 15 баримт 1

7. Ямар нэгэн ярилцлагад орох гэж байгаа бол ярилцлага авч байгаа хүнийг өөрийн эртний анд гэж төсөөлөөрэй. Ингэж чадвал та өөрийгөө илүү эрх чөлөөтэй болгож бага сандрах болно.

8. Хэн нэгэнтэй уулзахдаа багахан ч гэсэн баярлаж байгаагаа илэрхийлж сурвал дараагийн удаа тэр хүнтэй таараад та үнэхээр баярлах болно.

9. Хэн нэг хүн танд урьд нь том зүйлд татгалзсан хариу өгсөн бол дараагийн удаа танд багахан ч гэсэн туслахыг хүснэ.

10. Стрессийн илрэх шинж тэмдэг нь зарим тохиолдлоороо баяр хөөр илрэх шинж тэмдэгтэй адилхан байдаг: хүндээр амьсгалах, зүрхний цохилт нэмэгдэх … Стрессийн нөхцөл байдлыг та өөрөөр төсөөлж чадах юм бол стрессийн гаж нөлөө буурдаг байна.

11. Хүн өөрийнхөө хийж чадах зүйлдээ бүрэн итгэлтэй байж чадахгүй эргэлздэг. Хэрвээ та хийж чадах зүйлээ бодитоор үзүүлбэл хүмүүс таныг хүндлэх болно.

12. Хэрвээ та олон хүнтэй уулзах хэрэг гардаг бол өөрийнхөө ард толь тавиарай. Тантай харьцаж байгаа түншүүд тань илүү эелдэг зөөлөн харилцах болно шүү. Яагаад гэвэл тэд өөрийгөө толинд муухайгаар харахыг хүсэхгүй биз дээ.

13. Хурал дээр хэн нэгнээс шүүмжлэл хүртэх гэж байгаа бол шүүмжлэгчтэйгээ зэрэгцэж суухыг хичээгээрэй. Ингэсэн тохиолдолд алсын зайнд байхдаа ширүүхэн хэлэх гэж байсан шүүмжлэлээ шүүмжлэгч тань хамаагүй илүү зөөлрүүлж хэлэх болно.

14. Анхны болзоогоо илүү сайхан сэтгэгдэл төрүүлэх газар хийгээрэй. Үлдсэн сайхан сэтгэгдэл таны талд байна шүү.

15. Хүнтэй танилцаж байхдаа харилцан ярилцагчийнхаа нүдний өнгийг тодорхойлох гэж оролдоорой. Харааны холбоо тогтоосноор харилцан ойлголцол илүү их болно.

7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/14 at 07:40

    Сэтгэгдэл *talagdlaa

  2. Зочин

    2015/09/18 at 12:54

    Сэтгэгдэл *bayrlala

  3. Зочин

    2015/09/26 at 19:27

    Сэтгэгдэл uur yu bn
    *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *