Амьдралаа дэмий үрж байгааг чинь илтгэх сануулгууд

1

Та балчир жаахан хүүхэд байхдаа хурдхан өсөж том болоод сансрын нисгэгч, дуучин эсвэл инженер болохыг мөрөөдөж байсан л биз дээ? Хэрвээ тийм бол тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнөөдөр хэрхэн суралцаж, ажиллаж, хичээж байна вэ? Таныг мөрөөдлийнхөө амьдралаар сэтгэл дүүрэн амьдарч байгаа гэдгийг сонсохдоо маш их баяртай байна. Гэхдээ хэрвээ тийм биш бол та амьдралынхаа цаг хугацааг хий дэмий үрж байгааг тань илтгэх 13 шинж тэмдгийг энд танилцууллаа. Хэдий санал нийлэхийг зөвшөөрмөөргүй байгаа ч танд цаг хугацаа алтнаас үнэтэй гэдгийг энэхүү нийтлэл сануулах юм.

Амьдралаа дэмий үрж байгааг чинь харуулах сануулгууд 1

1. Хийх ёсгүй зүйлээ хийхэд хэтэрхий их цагийг зарцуулж байна

Видео тоглоом, реалити ТВ, интернэтээр аялах, хэт их идэх, хэт их ууж согтуурах гээд нэрлээд байвал энэ жагсаалт үргэлжлээд л байна. Өөрийн амьдралын хэв маягийг нэг анхааралтай хар. Амьдралынхаа ихэнх цагийг та юунд зориулж байна вэ? Энэ нь танд сайнаар нөлөөлж байна уу? Энэ чинь таны амьдралыг сайн зүг рүү хөтөлж байна уу? Энэ таны гэрэлт ирээдүйн суурь мөн үү? Хэрвээ тийм биш бол та өөрийн амьдралын өдөр тутмын хэмнэлийг дахин үнэлж, өөрчлөлт хийх хэрэгтэй.

2. Та маш их гомдоллодог

Та өөрийн ажил, дарга, цалин, хөршүүд эсвэл эхнэр/нөхрийнхөө тухай гомдоллодог уу? Хэрвээ тийм бол та сөрөг энерги тараахаас өөр юу ч хийхгүй байна. Үгүйсгэл юмсыг өөрчилдөггүй. Тиймээс оюун бодлоо өөрчилж, юу таалагдахгүй байгааг биш амьдралынхаа юунд талархах тухай ярьж эхэл.

3. Та оюун санаагаа хооллодоггүй

Хэрвээ та хувь хүнийхээ хувьд тогтмол өсөж дэвжихгүй бол тогтонги байдалд орно. Тархи толгойгоо идэвхтэй байлгаж, шинэ зүйлсийг суралцаж, амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг хийх нь таны оюун санааг тэлэх болно.

4. Та өөртэйгээ маш их сөрөг зүйлийг ярьдаг

Өөртэйгээ ярилцах нь таны амьдралыг бүтээж эсвэл нурааж чадна. Henry Ford-ын “Та бодож чадаж ч бай, чадахгүй ч бай аль нь ч байсан таны зөв.” гэж хэлсэнчлэн хэрвээ та өөртөө би дэмжлэг авах, бизнес эхлүүлэх хангалттай ухаантай биш гэж хэлвэл таны зөв. Хэрвээ та өөртөө би амьдралдаа өөрчлөлт авчрахаар оролдоход дэндүү туйлдсан байна гэж хэлвэл таны л зөв. Таны өөртөө хэлж байгаа бүхэн таны бодит үнэн болдог. Тиймээс өөртөө юу хэлж байгаагаа сайтар хянаж бай.

5. Та урам зориггүй байдлыг мэдэрдэг

Танд ямар нэгэн зүйлд дурлах дур хүсэл, сонирхол бий юу? Танд баяртайгаар хийдэг ямар нэгэн зүйл байх ёстой. Тиймээс юу таныг татаж, түүнийхээ төлөө илүү ихийг хийхийг хүсдэг болохоо олж нээх хэрэгтэй.

6. Та ирээдүйгээ төлөвлөдөггүй

‘Одоо’-доо амьдарч, ‘өнөөгийн цаг хугацаа’-нд байх нь үргэлж гайхалтай амьдрах амьдрал мөн боловч заримдаа урагш харж, хаана очихыг хүсэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ танд зорилго, төлөвлөгөө байхгүй бол хаа нэгтээ сайхан төгсгөл бий гэж хий дэмий найдан, далайн усанд зорилгогүй хөвж байгаа завьтай адил байна гэсэн үг. Та хүрэхийг хүсэж байгаа газартаа хүргэх замыг алхам алхмаар бүрдүүлэх хэрэгтэй.Амьдралаа дэмий үрж байгааг чинь харуулах сануулгууд 3

7. Та өсөж дэвжихэд тань нэмэр болохгүй хүмүүстэй хэтэрхий их цагийг өнгөрүүлж байна

Таныг урьд өмнөхөөсөө илүү сайжран дэвжихэд тус болохгүй хүмүүстэй зууралдаад байх шиг амархан зүйл үгүй. Гэхдээ ингээд байгаад байвал та тогтонги байдалд ороод зогсохгүй тэдэнтэй хамт уруудна. Энергийн вампир гэгддэг ийм хүмүүс таны эрч хүчийг сорж, эргүүлээд танд ямар ч эерэг зүйл өгдөггүй. Үүний оронд өсөн дэвжих хүсэлтэй хүмүүсээр хүрээлүүлэхийг эрмэлз.

8. Та гар утасныхаа боол болсон

Гар утас бол өнөөгийн бидний амьдралын салшгүй хэрэглээ болсон нь үнэн. Гэхдээ энэ таны амьдралын ямар их цаг хугацааг хий дэмий өнгөрүүлэхэд нэмэр болж байгаа тухайд бодож үзэх хэрэгтэй. Ядаж л харилцаанд чинь яаж нөлөөлж байна вэ? Гэр бүлийнхэнтэйгээ оройн хоолоо идэх зуураа мессэж бичиж, интернэтээр хэсэг байна уу? Хэрвээ тийм бол та хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх утга учир дүүрэн цаг мөчийг алдаж байна гэсэн үг.

9. Та хэрэггүй зүйлсэд мөнгө зардаг

Хэрэгцээ, хүсэл хоёр бол ялгаатай зүйл. Гэхдээ өнөөгийн нийгэмд энэхүү ялгаа ихэд бүдгэрчээ. Үнэндээ сайтар бодоод үзвэл бидэнд үнэхээр хэрэгтэй зүйл маш бага байдаг. Хоол хүнс, ус, орон байр, хайр бол тэдгээрийн нэг хэсэг. Тиймээс юунд мөнгө зардгаа эргэн харж, тэдгээр нь үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асуу. Магадгүй танд ирээдүйн хадгаламжиндаа хандивлах багагүй эх сурвалж гарч ирж мэднэ.

10. Та хангалттай унтаж амардаггүй

Эрүүл байх гол түлхүүрүүдийн нэг бол чанартай нойр. Хэрвээ та унтаж амрах буруу зуршилтай бол үүнийгээ засаж, өөрчлөх цаг аль хэдийнээ болсон.

11. Та биеэ хайхардаггүй

Нойрноос гадна хүний эрүүл мэндэд хоол хүнс, дасгал хөдөлгөөн чухал нөлөөтэй. Тэнцвэртэй, эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байснаар жин хасахаас илүү их ач тусыг хүртэнэ. Энэ нь таны биеийн ерөнхий эрүүл мэндэд тустайгаас гадна сэтгэл санааны хандлагад ч тустай. Хоол хүнсний дэглэм болон хөдөлгөөний идэвхийн түвшингээ эргэн харж, шаардлагатай өөрчлөлтүүдийг бага багаар хийснээр таны амьдралд гайхалтай өөрчлөлт гарах болно.Амьдралаа дэмий үрж байгааг чинь харуулах сануулгууд 2

12. Та өөрийн таатай бүсээс гардаггүй

Таатай бүсэд амьдрах туйлын амархан. Гэхдээ өөрчлөлтөөс айж, амьдралыг тань сайжруулах сорилтууд, эрсдлүүдтэй тулгарахгүй зугтах нь таныг нэгэн хэвийн, тогтонги байдалд оруулдаг. Эрсдэл болон тооцоолсон эрсдлийн хооронд ялгаа бий гэдгийг оюун бодолдоо хадаж, тооцоолсон эрсдэл амьдралыг тань шинэ түвшинд аваачдаг болохыг ухаар.

13. Та өөрт таалагдахгүй байгаа амьдралаар амьдарч байна

Та аз жаргалтай байна уу? Хэрвээ тийм биш бол та ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн үг. Сэтгэл ханамжтай байдал чинь таныг бүрэн дүүрэн, утга төгөлдөр амьдарч байгаа гэдгийг хэлдэггүй. Амьдрал сэтгэл татам байх ёстой. Хэрвээ та өөрийн амьдралаас баяр баясгаланг мэдэрч чадахгүй байгаа бол өөрийн хийж чадах илүү аятайхан газарт таныг аваачих өөрчлөлтүүдийн зүг харах хэрэгтэй.

 

2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/13 at 20:05

    ГАР УТАС БИТГИЙ ОРОЛД ГЭЖ ДАНДАА ШААЦГААХ ЮМ ХУДЛАА …ТА НАР ЭНЭ МЭДЭЭЛЛИЙГ Ч ГЭСЭН ЗАРИМ НЬ ГАР УТАСНААСАА Л ҮЗЭЖ БАЙГААШД.ХҮН ӨӨРӨӨ ХАР ТОЛГОЙГОО АЯТАЙХАН УДИРДВАЛ ГАР УТАС ШИГ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ.

  2. Зочин

    2015/03/16 at 23:39

    Click Here PC Game Full Version Download

    http://softwaresloverspro.blogspot.com/

  3. Зочин

    2015/05/30 at 01:50

  4. Зочин

    2016/12/23 at 12:17

    өөрт таалагдахгүй амьдарлаар амьдрах гэдэг чинь яг үнэн дээ, бодлогогүй төлөвлөгөөгүйгээсээ болж буруу мэргэжил сонгосон олон нөхдүүдэд зориулсан юм шиг л санагдлаа, яг над шиг гаруудад, эцэг эхдээ сайн хүн болох гэж буруу мэргэжил сонгож хичнээн жил сурав сүүлд нь дургүй юмаа хийж амьдарч явна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *