Задгай сансарт скафандар өмсгөлгүй гарвал юу болох вэ?

2

Төсөөлөөд үз дээ: сансрын станцын бүхээгээс таныг скафандар өмсгөлгүй гаргачихжээ. Та сандарч амиа аврахыг хичээнэ. Амьсгалах агаарын нөөц болон агаарын шаардлагатай даралттай болохын тулд танд хэдий хэр хугацаа байгаа вэ? Бяцхан шипи өгөхөд: нэг их биш ээ. Гэхдээ таны бодож байгаагаас их.

Юуны түрүүнд, та дэлбэрэхгүй бас таны цус ч буцлахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Таны бие махбодь бүрэн бүтэн байдлаа алдахгүй, яагаад гэвэл та чинь вакум орчинд байгаа шүү дээ. Та нэг ашигтай талыг мэдэж байх ёстой – таны толгойноос хөл хүртэл бүрхсэн тэр зүйл бол арьс. Арьс нь өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэж чадаж байгааг онцолъё: таны дотор эрхтнийг байх ёстой газар нь байлгаж чадаж байна. Арьс уян хатан бас бат бөх, тиймээс яг агаарын бөмбөлөг шиг зад дэлбэрчихнэ гэж санаа зовох зүйлгүй. Үүнээс гадна арьс таны дотоод даралтыг дээд цэгтээ тултал барьж чадна, өөрөөр хэлбэл цус буцлах хэмжээнд хүргэхгүй.

Хэм – тодорхой хэлбэл, хэмийн дутагдал – таныг шууд үхэлд хүргэх зүйл биш. Хүйтэн усанд байгаа хүн усны хэмээс болж хөлдөж үхдэггүй, харин дулаан солилцох мундаг холбоос болдог учраас биеийн дулаанаа алдаж хөлддөг юм. Таны бодисын солилцоо ялгаруулж байгаа дулаан нь тэр дороо таны биеэс “татагдан” гадагшилж байгаа хэрэг юм. Харин вакум орчинд ямар ч конвекц явагдахгүй – тиймээс дулааны солилцоо байхгүй гэсэн үг юм. Дулаан алдах цорын ганц арга зам нь цацраг туяа болж байна. Хүн бүр хэт улаан туяа ялгаруулдаг, ойролцоогоор 100 ваттын хүчтэй дулаан ялгаруулна. Цахилгаан чийдэн хүний ялгаруулж байгаа энергийг хангалттай төсөөлүүлж чадна, бид нэгэнт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж чадаж байгаа учраас өөрсдийнхөө энэ дулааныг ашиглах хэрэггүй болов уу: ямартай ч бидний цаад утгыг та ойлгосон гэж найдаж байна. Бид энэ энергийг алдаж байгаагаа огт анзаардаггүй: дулаан агаар, толгой дээрээс төөнөх нар, хөл дороос халаах газрын хэвлийн дулаан. Өдрийн турш энергиэ бид баяр хөөртэй ялгаруулсаар л…

Сансарт таныг дулаацуулаад байх зүйл юу ч байхгүй, та хөлдөж үхнэ. Гэхдээ аз болж 100 ваттын халуун алдаж байгаа нь таны биеийн жинтэй харьцуулахад өчүүхэн зүйл. Агааргүй орон зайд эскимо болоход маш их хугацаа шаардлагатай.

Хамгийн сул дорой тал юугаар илрэх вэ гэвэл таны цусны эргэлтийн систем таниас урвана. Сансарт агаар байхгүй, тэгэхээр хүчилтөрөгч байхгүй. Гэхдээ таны цус үүнийг мэдээгүй байгаа. Уушгиар дамжин эргэлдсээр л, ээлжит О2-оо авах гэж замаа үргэлжлүүлнэ, зорчигчтой эсэх нь хамаагүй. Таны зүрх цохилсоор л, үүнтэй зэрэгцээд хүчилтөрөгчийн дутагдалд орсон цус биеэр тархсаар л… Ер нь бол тэгээд бас тархинд очно.

Хүчилтөрөгчийн дутагдалд ороход таны “төв процессор” энергиэ хэмнэх горимд шилжинэ. Сансрын станцын бүхээгийг орхин явснаас хойш 15 секундын дараа та ухаан алдана. Гэсэн хэдий ч та амьд хэвээр. Таныг эхний нэг-хоёр минутын хугацаанд сайн санаатай харь гаригийн хүн аварч аюулгүй газар авчирчихвал та хэсэг хугацааны дараа өөрөө хэвийн байдалдаа эргэж орно. Гэхдээ эбуллизм болон хурц ширүүн хэт ягаан туяанд түлэгдсэн байдлыг эс тооцвол шүү дээ. Маш тааламжгүй мэдрэмж гэхдээ амьд үлдэнэ ээ.

Задгай сансарт хоёр минутаас илүүтэй хугацаагаар байвал бусад эрхтнүүд ч гэсэн хүчилтөрөгчийн дутагдалд орж “тасарч” эхэлнэ – анагаахын хэлээр бол “үхэл” гэдэг.

Аан, бас нэг зүйл: Армстронгийн нэрийг бодож амьсгалаа битгий бариарай даа. Таны уушги бас амьсгалын зам вакум орчинд агаарын даралтыг барихад зориулагдаагүй. Хэрвээ амьсгалаа барьчихвал усанд шумбагчид их гүнээс дээш хэтэрхий хурдан гарахад бий болох үр дагавар бий болно: уушги зад явна.

Аймшигтай сонсогдож байгаа хэдий ч задгай сансарт зугаална гэж та өмнө нь бодож байгаагүй байх л даа? Тийм үү?

38
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
11
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/05/07 at 18:05

    Ёстой худлаа зүйл бичсэн байна. Хүн агаарын 2 тонн орчим даралт дотор амьдардаг. Өөрөөр хэлбэл хүний биеийн дотоод даралт яг ийм тонны даралттай тэнцэж байдаг. Задгай сансарт гарвал биеийн дотоод даралт гадагшаагаа 2 тонн орчим хүчээр тэлж, булчин, судаснууд нүд ирмэхийн зуур тэлж, судаснууд хагарч цус харваж үхнэ…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *