Биеийн өндрийн ялгаа хайр дурлалд огтхон ч саад болохгүй гэдгийг өөрсдийн биеэр батлан харуулж буй дурлалт хосууд

0

Британи хосууд – 33 настай Жеймс Ластет болон түүний гэргий 27 настай Хлоя нар биеийн өндрийн харьцаагаар Гиннесийн номд бичигджээ. Тэдний өндрийн ялгаа 57 сантиметр бөгөөд Жеймс 110 см өндөртэй юм, харин түүний хайртай эхнэрийн өндөр 167 см. Зөвхөн энэ тоо баримт хүмүүсийн сонирхлыг татаад зогсохгүй байгаа тул хосууд өөрсдийн өдөр тутмын ахуй амьдралаасаа хуваалцжээ.

Хосууд хэдэн жилийн өмнө дундын найзаараа дамжуулан танилцаж 2016 онд гэрлэсэн байна.

dailymail.co.uk

Жеймс – Их Британийн хамгийн жижигхэн биетэй хүний тоонд багтдаг. Жүжигчин мэргэжилтэй тэрээр төрөлхийн одой байжээ. Гэхдээ үзэсгэлэнтэй бүсгүйн хайрыг татаад зогсохгүй түүнийхээ эр нөхөр, үрийнхээ эцэг нь болоход түүний өндөр саад болоогүй юм. Хоёр жилийн өмнө хосууд охинтой болж Оливия гэж нэрлэжээ. Охин нь аавынхаа одойг дуурайгаагүй юм.

dailymail.co.uk

Хлояд урьд нь өндөр залуучууд таалагддаг байжээ, гэтэл Жеймстэй таарснаас хойш түүний бодол эрс өөрчлөгдсөн байна. “Хүн болгонд “өөрийн дотоод” хүн байдаг, тэр хүн ямар харагдахыг хэн ч тааж хэлж чадахгүй. Жеймс бид хоёрын түүх номыг хавтсаар нь дүгнэж болохгүй гэдгийг батлах байх гэж найдаж байна. Дурлалт хосууд болгонд өөрийн гэсэн давтагдашгүй хайрын түүх байгаа” гэж бүсгүй ярьжээ.

dailymail.co.uk

Жеймс өөрийгөө хэзээ нэгэн цагт гэрлэнэ гэдэгт их л эргэлздэг байсан гэдэг. Гэтэл Хлоя гарч ирээд түүний бодлыг орвонгоор нь эргүүлж орхисон юм: “Одой бие намайг эзэмдээгүй, харин би одойг эзэмдэж байна гэдгийг нэг л өдөр ухаарсан. Би бусдын л адил жирийн нэг хүн гэдгээ ойлгож, хүссэнээрээ амьдрахаар шийдсэн юм, гэхдээ жижиг биедээ багтах амьдралаар шүү дээ” гэж Жеймс ярьжээ.

dailymail.co.uk

Хуримын өдөр сүмд ёслол үйлдэж байхад Жеймс сүйт бүсгүйгээр үнсэхээр шатаар авирсныг дурлалт хосууд хөxрөлдөн дурсаж ярина. Тэр цагаас хойш хосууд гэртээ шат ашиглах болжээ. Жеймс өөрийнхөө өндрийн талаар байнга хошигнодог гэж Хлоя ярьсан бөгөөд хэн хэн нь өндрийн хувьд ямар ч асуудалтай тулгардаггүй гэжээ.

dailymail.co.uk

Мөн ресторанд тохиолдсон нэгэн хөгжилтэй мөчийг хосууд дурсан ярих дуртай. Залуус нэг удаа ресторанд уулзахаар болзжээ. Тэднийг орж ирэхэд зөөгч Жеймсэд буддаг ном, өнгийн харандаа авчирч өгсөн гэдэг. Жеймсийг жаалхүү гэж харсан зөөгч буруу ойлгосноо тэр дор нь ухаарч уучлалт гуйжээ. Гэхдээ Жеймс, Хлоя хоёр ер санаагаар унасангүй, инээлдсээр хоолоо захиалсан гэнэ.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk

Уншигч таны хувьд хайр дурлалд өндрийн ялгаа хэр их хамаатай вэ? Нэгнээ гэсэн сэтгэл байхад хамаагүй юу?

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *