
Бид бүгдэд өөрийн гэсэн авьяас байдаг, заримдаа тэр авьяас нь маш санамсаргүй байдлаар илэрч гарч ирнэ. Жишээлбэл, зарим нэг хүмүүс орон зай, эд зүйлийг танигдахгүй болтол нь өөрчилж чадах ажээ. Нэг ёсондоо бид алтан гартай хүмүүсийг хэлж байна л даа, тэдний ажлын эцсийн үр дүнг хараад нүдэндээ итгэхийн аргагүй. Тэд эзэнгүй хаягдсан хашааг тав тухтай, үзэсгэлэнтэй газар болгож байна. Мөн хуучин тавилгыг дахин амилуулна, бас автомашиныг дахин сэргээхэд хүч хөдөлмөрөө шингээнэ. Эдгээр гайхамшигтай гэмээр өөрчлөлтүүдийн үр дүн, ажлын туршлагаасаа тэд бусадтай хуваалцаж байгаа нь бахархмаар. За, санаа авцгаах уу даа.
Хашаагаа ийм болгохын тулд бүтэн жил ажилласан

Хөл xорионы үеэр ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй биз дээ?

Заримдаа сайхан угаахад л болдог юм байна

Миний усан сан эргээд сайхан болоход туулсан зам

Миний юу хийснийг та нар хар л даа

Шинэ гриль худалдаж авах нь амар бас хямд байсан л даа. Гэхдээ ингэх нь надад илүү сайхан санагдаад!
Энэ улирлын амралтын өдрүүдийг бид ийм ажил хийхэд зориуллаа

5 доллараар худалдаж авсан ширээ, өнгөлөөд шинэ хөл хийсэн юм

Энэ машиныг сэргээн засахын тулд хадам бид хоёр 2 жилийг зарцуулжээ

2 долларын үнэтэй хөшгөөр энэ сандалд хоёр дахь амьдрал бэлэглэлээ

Би ч гэсэн “хашаагаа өөрчилье” урианд нэгдэхээр шийдлээ

Үгүй ээ, би хөршийнхөө дээврийг будаагүй шүү, зүгээр л азтай тохиолдол.
Хуучин эдлэлийн дэлгүүрээс энэ гурван модон сандлыг худалдаж авсан юм

Би ингэж л мөрөөдлийнхөө машинтай болсон юм даа

Сэлбэг болон өөр бусад шаардлагатай эд ангийг интернетээс гурван жилийн турш нэг нэгээр нь худалдаж авч цуглуулсан, хадамтайгаа нийлж байгаад бүтэн машин болгосон юм. Бид хоёр жил гаран нoцолдов уу даа?
Сандал – дахин сэргээхэд даанч урамтай тавилга шүү

Манайх талбай багатай, гэхдээ сэтгэлд нийцсэн засвар хийж чадлаа

Энэ хайрцгийг хогон дундаас гаргаж ирсэн юм

Аливаа эд зүйлийг өөрчлөхөд маш их тэвчээр, хөдөлмөр орно – гэхдээ эцсийн үр дүн нь сэтгэл сэргээдэг ажээ.







