Урсдаг шат яагаад ховилтой бас шар өнгийн зураастай байдаг вэ? Ийм учиртай гэж ёстой бодож байсангүй шүү!

1

Өдөр бүр дэлхий дээр олон сая хүн урсдаг шат ашигладаг. Гэхдээ та урьд өмнө урсдаг шатыг хэрхэн ажилладаг талаар сонирхож байсан уу?

888photo / Shutterstock.com

Үнэн хэрэгтээ энэ төхөөрөмж хазайсан өнцөг болон шат тус бүр дээрээ хоёр дугуй бүхий хөдөлгөөнт хоёр гинжээр ажилладаг. Урсдаг шат бүхэлдээ цахиалгаан мотортой. Мөн шатнууд нь туузан дамжуургаас бүрдэнэ.

Урсдаг шатны дээд хэсэгт тэгшхэн тавцан байх ба энэ нь хөлөө тавих болон авахад амар хялбар байх зориулалттай.

Энэ бол ойлгомжтой зүйл.

Гэхдээ та урсдаг шатан дээр яагаад ховилнууд байдаг болохыг өмнө нь бодож байсан уу? Интернет хэрэглэгчид учир шалтгааныг нь хэлж байна.

Нэгэн интернет хэрэглэгч, урсдаг шатыг хуучин цагт модоор хийдэг байсан ба гөлгөр гадаргуутай байсан нь Лондонд асар том түймэр дэгдэхэд нөлөөлсөн гэжээ. Шатнуудын завсар чүдэнз унаж, улмаар урсдаг шатыг дээш доош урсахад зориулсан гинжний тосонд хүрч шатсан байна. Энэ ослын дараа урсдаг шатыг ховилтой хийдэг болжээ.

oradige59 / Shutterstock.com

 

Харин шар зурааснууд нь цахилгаан шатны ховилнуудыг зааглаж өгсөн тусгай тэмдэглэгээ юм.

Тэгвэл Rob Lion гэх интернет хэрэглэгч:

Бүх төрлийн том хэмжээтэй эд зүйлс (гутал, цүнх гэх мэт) босоо байрлалтай, зөвхөн нэг шатан дээр тавигдаж болох ба тэгшхэн тавцан дээр очмогц ачаагаа авах хэрэгтэй. Харин шатнуудын дунд ачаагаа хэвтүүлэх эсвэл ховилд тулгаж тавих нь аюултай, учир нь энэ хэсэгт эд зүйл гацах, доош унах аюултай.

Бидний мэддэгээс өөр олон янзын урсдаг шатны дизайн байдаг байна.

nomadFra / Shutterstock.com

Мөн ховилны талаар бас нэгэн хэрэглэгч ингэж хэлжээ:

Урсдаг шатан дээрх ховилнууд хог хаягдал болон таны хөл шатнуудын дунд гацах, тээглэхээс хамгаалах үүрэгтэй. Цахилгаан шатны эхлэл эсвэл төгсгөл байхаас үл хамаарч, ховилнууд эд зүйл (гутал, тээш гэх мэт)-ийг дээш шүдээрээ түлхдэг учир, гацахаас хамгаалдаг гэж ойлгож болно.

Та үүнийг мэддэг байсан уу? Та урьд өмнө нь урсдаг шатыг ашиглаж байх үедээ ямар нэгэн байдлаар асуудалд орж байв уу?

13
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *