“Хажууд байгаа хүндээ ч өгөмгүй” амттай котлет хиймээр байна уу? Дэлхийн улс орны гэрийн эзэгтэй нарын жоруудаас түүвэрлэн танд танилцуулахаар бэлдлээ.
“Куббе” араб котлет
Орц:
- Татсан мах – 500 г
- Шар будаа эсвэл жижиг үрийн ямар ч будаа байж болно – 150 г
- Сонгино – 2 дунд зэргийн
- Овоолон самар
- Амтлагчууд – хар перец, кориандр, кумин
- Давс
- Ургамлын тос
Хийх арга:
- Татсан махаа гурван хэсэгт хуваана.
- Хоёр хэсгийг нь чанасан будаа, хэрчсэн сонгинотойгоо холино. Давс, амтлагчуудаа хийгээд сайтар базаад 10 минут орчим хөргөгчинд амраана.
- Үлдсэн татсан махаа сонгинотой холиод болтол нь хуурна. Нунтагласан самартайгаа холино, энэ бол хачир болох юм шүү.
- Хөргөгчнөөс татсан махаа гаргаж ирээд бөмбөлөг хийхдээ хачир болох махаа голд нь хийнэ. Бөмбөлгөө хавтгайлаад халаасан тосонд болтол нь шарна.
- Ногоо, йогурт зэргээр хачирлаад таваглаарай.
“Уштиц” серби котлет
Орц:
- Татсан мах – 1 кг орчим /гахай, үхрийн/
- Сонгино – 1,5 ш
- Сод – 1 ц.х
- Газ ихтэй цэвэр ус – 2/3 стакан
- Утсан цээж мах – 150 г
- Брынза – 150 г
- Амтлагчууд – амтат чинжүү, перец, давс, ногоон навчит ногоонууд
- Сармис – 5 хумс
Хийх арга:
- Татсан мах дээр жижиглэн хэрчсэн тал сонгино, амтлагчууд, сод, газтай цэвэр ус хийж сайтар базаад хөргөгчинд 12 цаг тавина.
- Том ширхэгтэй үрүүл дээр бяслаг, цээж махаа жижиглээд, сонгино, сармисаа хэрчээд татсан махандаа хийж базна.
- Хэвлээд зөөлөвтөр гал дээр шарна. Болохын өмнө нь тагийг таглаад хэдэн минут байлгана.
- Өөрийн хүссэн хачир болон салаттай хамт иднэ.
Шотланд нүд
Орц:
- Татсан мах – 800 г
- Чанасан өндөг – 6 ш
- Талх – 400 г
- Сүү – 0,5 стакан
- Амтлагч – давс, ногоон навчит ногоо
- Бүрэхэд: нэг түүхий өндөг, 2 х.х гурил эсвэл хатаасан талхны үйрмэг
Хийх арга:
- Талхаа жижиглээд сүүндээ дэвтээнэ.
- Татсан мах дээр дэвтээсэн талхаа хийгээд амтлагчуудаа хийнэ. Сайтар базна.
- Махаа 6 хэсэгт хуваагаад хавтгайлах бөгөөд чанасан өндгөө хийж битүү орооно.
- Бөмбөлгөө эхлээд түүхий өндөг, гурилд өнхрүүлж шарах шүүгээнд 40-50 минут шарна.
- Төмсний нухаш эсвэл ногоогоор хачирлан иднэ.
Шведийн хүрэн манжингийн котлет
Орц:
- Чанасан төмс – 1 ш
- Даршилсан хүрэн манжин – 100 г
- Татсан мах – 300-400 г
- Сонгино – 1 ш
- Сүү – 100 г
- Өндөг – 1 ш
- Талхны үйрмэг
- Давс, амтлагч
Хийх арга:
- Татсан мах, өндөг, сүүгээ холиод базна.
- Сонгиноо жижиглэн хэрчээд шарах бол төмсөө үрүүлээр үрж жижиглэнэ. Хүрэн манжингаа нарийхан хэрчинэ. Бүгдийг нь татсан маханд хийж амтална.
- Котлетний хэлбэр оруулж талхны үйрмэгээр бүрж шарна.
- Чанасан төмс болон даршилсан өргөст хэмхтэй иднэ.
Галын котлет
Орц:
- Тослог ихтэй цөцгий
- Тахианы мах – 800 г
- Цагаан талхны зах – 350 г
- Сонгино – 400 г
- Цөцгийн тос – 200 г
- Оливийн тос – 1 х.х
- Давс, амтлагч
Хийх арга:
- ¾ хэмжээтэй цөцгийн тосоо дөрвөлжин жижиглээд хөлдөөгчид хийнэ.
- Үлдсэн цөцгийн тосондоо сонгиноо шараад татсан махандаа хийнэ.
- Цөцгийндөө талхны захаа дэвтээгээд татсан махандаа хийж базна. Мөн хөлдөөсөн цөцгийн тосоо хийгээд сайтар базаад 30 минут орчим хөргөгчинд хийж амраана.
- Махаа котлетний хэлбэрт оруулж талхны үйрмэгт өнхрүүлнэ, хурдан хийнэ шүү.
- Шарах шүүгээнд хоёр талаас нь болтол нь шарна.
- Өөрийн дуртай хачиртай хамт иднэ.
Бяслагтай япон котлет
Орц:
- Гахайн махны таташ – 400 г
- Өндөг – 2 ш
- Дунд зэргийн сонгино – 1 ш
- Хатуу бяслаг – 100 г
- Цуу – 5 х.х
- Хатсан талхны үйрмэг – 200 г
- Давс, амтлагч
- Наранцэцгийн тос
Хийх арга:
- Наранцэцгийн тосонд сонгиноо шарна.
- Татсан махандаа шарсан сонгино, өндөг, хатсан талхны үйрмэгийн тал, цуу, давс болон амтлагчуудаа хийж базна.
- Махаа 6-7 хэсэгт хувааж хавтгайлаад голд нь бяслагаа хийж битүүлж котлетний хэлбэрт оруулна.
- Шаргал өнгөтэй болтол нь хайруулын тавганд шарна.
- Будаа, ногоо зэрэг хачиртай терияки соусаар амтлан иднэ.
“Хасан Паша” турк котлет
Орц:
- Үхрийн мах – 400 г
- Сонгино – 1 ш
- Өндөг – 1 ш
- Давс, амтлагч
- Бяслаг (хайлдаг)
- Нухшинд: 2-3 том төмс, 0,5 стакан сүү, 1 х.х цөцгийн тос, амтлагч, давс
- Соусанд: улаан лоолийн паста, 1 стакан ус, чимх давс, перец
Хийх арга:
- Татсан махаа хэрчсэн сонгино, өндөг, амтлагчтай базна. 10 минут хөргөгчинд амраана.
- Төмсөө чанаад сүү, давс, амтлагчаа хийж нухна.
- Татсан махаараа дунд зэргийг бөмбөлөг хийж дунд нь нүх гаргаарай. Завь шиг хэлбэртэй болох бөгөөд шарах шүүгээнд 15-20 минут шарна.
- Урлагийн бүтээлээ шарах шүүгээнээс гаргаад завь болгонд бяслаг, дээрээс нь төмсний нухшаа хийнэ.
- Улаан лоолийн пастаг устай хольж амтлагчаар амтлана. Бэлэн болсон соусаа махан дээрээ асгаад буцаагаад шарах шүүгээнд хийж төмсний нухаш шаргал өнгөтэй болтол нь шарна.
- Ямар ч салаттай цуг идэж болно эсвэл дангаараа ч сайхан амттай.
Shuree Damdindorj
2016/06/06 at 19:46
Kkk turk kotlet arai l bishee