Одоог хүртэл эрдэмтдийн учрыг нь олж чадаагүй байгаа хамгийн учир битүүлэг 8 нууц

0

Дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа олон эрдэмтэд өнгөрсөн үед оршин байсныхаа ул мөрийг үлдээсэн нууцлаг соёл иргэншил, учир нь үл тайлагдах монолит хөшөөнүүд зэрэг олон зүйлсийн учрыг нэг мөр тайлж чадаагүй хэвээр байгаа билээ. Манай сайт уншигч танд одоог хүртэл эрдэмтдийн учрыг нь олж чадаагүй байгаа хамгийн учир битүүлэг 8 нууцыг хүргэхээр бэлдлээ.

1. Гарал үүсэл нь тодорхойгүй нууцлаг монолит

© Utah Department of Public Safety/Associated Press/East News, © AFP PHOTO /www.ziarpiatraneamt.ro/East News

Зурагт харагдаж буй 2 метал монолит нь 2020 оны 11-р сард дэлхийн бөмбөрцгийн хоёр өөр хагаст гэнэт гарч ирсэн байдаг. Эхнийх нь АНУ-ын Юта мужийн Red Rock Canyon үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарч ирээд, удалгүй ор сураггүй алга болсон байна. Харин дараагийн зурагт харагдах монолит нь Румын улсын Piatra Neamt хэмээх газарт гэнэт гарч ирсэн ажээ.

Тэднийг байршуулсан гэх хэн ч гарч ирээгүй бөгөөд зарим хүмүүс үүнийг 2001: A Space Odyssey кинон дээр 3 сая жилийн өмнө харь ертөнцийнхөн дэлхий дээр ирж оюун ухаант амьдралыг бүтээхээр байршуулсан монолиттой ижил харагдаж байгааг ч дурьдаж байгаа ажээ. Хэн нэгний байршуулсан бүтээл байсан ч, харь ертөнцтэй холбоотой зүйл байсан ч эдгээр монолитууд дэлхий даяар шуугиан тарьж, олны анхаарлыг татаж чадсан билээ.

 

2. Антарктид тивийн ширэнгэн ой

© Depositphotos.com, © Depositphotos.com

Антарктид тивийг хүмүүс хамгийн алслагдмал, хүйтэн тив гэдгээр нь сайн мэднэ. Харин энэ тивийг нэгэн цагт халуун уур амьсгалтай, ширэнгэн ой бүхий бүс нутаг байж, олон төрлийн шувууд, ан амьтан, тэр ч бүү хэл үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг байсан гэвэл мэдээж итгэхэд бэрх. Гэсэн ч сүүлийн үеийн судалгаагаар тус тивээс ширэнгэн ойн чулуужсан үлдэгдэл олдоод байгаа аж.

Антарктидын хойгийн Жеймс Россын арал дээрээс олдсон зарим үлдэгдлүүд нь ойролцоогоор 71 сая жилийн настай гэж тогтоогджээ.

 

3. Калахаригийн элсэн цөлийн мөхсөн соёл иргэншил

© Hansm / Wikimedia Commons

19-р зууны сүүлч үед Уиллиам Леонард Хант Калахаригийн элсэн цөлд өөрийн өргөмөл хүү Лулугийн хамтаар судалгаа хийж, олон гэрэл зураг болон гар бичмэлүүдийг үлдээсэн байдаг билээ. Энэхүү судалгааныхаа явцад Уиллиам Калахаригийн элсэн цөлд оршин тогтнож байсан нэгэн соёл иргэншлийн ул мөрийг олсон тухайгаа дурьдаж байв.

Тэр цагаас хойш адал явдал хайгчид болон судлаачдын цуваа Калахира руу тасрахаа больсон боловч тэдний нэг нь ч амжилт олоогүй хэвээр л байна.

 

4. Мексикийн эргийн сийлбэртэй чулуунууд

© Gzzz / wikipedia, © Gzzz / wikipedia

Sinaloa petroglyphs нэрээрээ олонд танигдсан галт уулын гаралтай чулуун эрэг Мексикийн Синалоа мужийн өмнөд хэсэгт, номхон далайн эрэг дагуу байрлана. Энэ бүс нутагт эртний хүн амьтны ул мөр их олддог бөгөөд хад чулуун дээр тойрог, цагираг болон хөндлөн солбисон зураас зэрэг сийлбэрүүд түгээмэл байдаг ажээ.

Эдгээр сийлбэрүүдийн гарал үүсэл, утга учрыг тайлж мэдээгүй байгаа боловч НТӨ 1000 – НТ 300 оны хооронд хамаарна хэмээн цаг хугацааг нь тооцоолоод буй ажээ. Дэлхийн түүхэнд нэрээ үлдээхийг хүссэн адал явдал хайгчдын хувьд үүний учрыг нь тайлж хүслээ гүйцэлдүүлэх боломж одоо ч бий.

 

5. Сирийн нэгэн бунхан дээрх аварга том хөлийн мөр

© Odilia / wikipedia, © Odilia / wikipedia

Сирийн Айн-Дара булшны үүдний чулуун дээр хүний хөлнөөс 3 дахин том хэмжээтэй үлэмж том хөлийн мөр үлдсэн байдаг ажээ. Гэвч энэ мөр нь үлэмж биетэй хүний мөр үү эсвэл элдэв амьтны мөр үү гэдгийг олж тогтоогоогүй байгаа юм.

Түүнчлэн энэ мөрийг ямар зорилгоор булшны үүдэнд үлдээсэн нь ч учир битүүлэг хэвээр байна. Олонх хүмүүс энэхүү мөрийг суурин руу бурхан сахиусыг дуудах зорилготой хэмээн үздэг ажээ.

 

6. Мянган жилийн настай хөгжингүй технологийн ул мөр далайн ёроолоос олдсон нь

© Marsyas / wikipedia

Энэхүү төхөөрөмжийг 1901 онд Антикитера арлын оройлцоо сүйрсэн хөлөг онгоцноос олсон ажээ. Уг төхөөрөмж нь нарны аймгийн гарагуудын хөдөлгөөнийг заадаг “одон орны цаг” байсан юм. Ийм хөгжингүй технологи дараагийн нэг мянганд ч гарч ирээгүй гэдгийг бид мэдэх билээ. Өнөөг хүртэл энэ технологи хэрхэн бүтсэн, хаанаас гаралтай тухай тодорхойгүй хэвээр байсаар байгаа аж.

 

7. Коста Рика дахь чулуун бөмбөрцөг

© shutterstock.com, © shutterstock.com

Эдгээр чулуун байгууламжийг Кристофер Колумбын нээлтээс өмнөх үед хамааруулан авч үздэг бөгөөд НТӨ 600 оны үед бий болсон гэсэн таамаглал ч байдаг ажээ. Энэхүү бөмбөрцөг хэлбэрийн чулуунуудыг олсон архелогичдын мэдээлснээр тэднийг жижиг чулуу ашиглан сийлж урласан гэж үзэж байгаа гэнэ.

Харин мэргэжлийн бус хүмүүсийн үзэж байгаагаар эдгээр чулуунууд нь одон орны зүг чигийг заагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан байх магадлалтай хэмээжээ. Ийнхүү олон таамаг дунд энэ чулуун бөмбөрцөгнүүдийн үүсэл, зорилго зэрэг бүх зүйлс учир битүүлэг хэвээр байсаар байгаа билээ.

 

8. Гобекли Тепе

© Teomancimit / wikipedia, © Zhengan / wikipedia

Турк улсын нутаг дэвсгэрт байрлах Гобекли Тепе гэх сүм байсан байх магадлалтай туурийг архелогичид олж нээжээ. Энэ нь хүмүүс суурин амьдралын хэв маягт орохоос өмнөх үед хамаарах байгууламж байсан тул суурин соёл үүссэн цаг хугацааг урагшлуулах нэгэн баримт болжээ. Гобекли Тепегийн чулуун хананд сийлсэн амьтдын дүрсийг НТӨ 10 дахь мянганы үед хамаарна гэж тогтоогоод байгаа ажээ.

Дээрх нууцлаг зүйлсийн аль нь таны сонирхлыг хамгийн ихээр татсан бэ? Тайлбарлахын аргагүй зүйлстэй та өмнө нь таарч байсан уу?

14
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erdenechimeg Nyamdorj

    Erdenechimeg Nyamdorj

    2021/01/18 at 18:39

    Учир нь тайлагдсан асуудал ш дээ.

  2. Hezeenii ym yriad bdiim de

  3. Алтангэрэл Чулхай

    Алтангэрэл Чулхай

    2021/01/20 at 14:59

    манаи хашаанд 1бгашү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *