Нэрт жүжигчин Лиам Нисон адал явдалт эйкшн төрлийн киноноос зодог тайлж байгаагаа мэдэгджээ

0
  • Жүжигчин Лиам Нисон адал явдалт эйкшн төрлийн кинонд дахин тоглох бодолгүй байгаа гэдгээ мэдэгджээ.
  • Тэрээр нас явж, өөрөөсөө дүү залуустай нyдарга зөpүүлж дүр бүтээх нь эргэлзээтэй гэж үзэж буй ажээ.
  • Харин тэрээр Wonder Woman 3, Disney+ төслийн Obi-Wan Kenobi зэрэг цувралуудад дахин тоглоход нээлттэй гэдгээ ч мэдэгджээ.

Холливудын нэрт жүжигчин Лиам Нисон саяхан адал явдалт эйкшн төрлийн киноноос зодог тайлж байгаа гэдгээ мэдэгджээ. Taken цувралаараа алдартай жүжигчин өөрийгөө адал явдалт эйкшн кинонд тоглоход одоо хэтэрхий хөгширсөн хэмээжээ.

Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр, “Би одоо 68 настай. Ирэх 6-р сард 69 хүрнэ шүү дээ. Хэрэв цар тахал намжиж, зураг авалт эхэлбэл надад энэ жил төлөвлөсөн хэд хэдэн бүтээл бий” хэмээн ярьжээ.

Өдгөө 68 настай Лиам Нисон өөрөөсөө олон дүү залуустай нyдарга зөpүүлсэн эйкшн кинонд ахин тоглож чадна гэж бодохгүй байгаа гэжээ.

Тэрээ “Blacklight киноны зураг авалтаа Австрали улсад хийгээд дөнгөж дуусаад байна. Тэйлор гэж чадварлаг, сайхан залуутай хамтран тоглолоо. Түүнтэй тyлааны хэсэгт тоглох үед би маш их амьсгаадаж байхад түүнд огтхон ч ядарсан шинж тэмдэг харагдаагүй юм. Тэгээд би түүний насыг асуухад тэр надад 25 настай гэдгээ хэлсэн юм. 25 нас гэдэг чинь миний том хүүгийн нас шүү дээ” хэмээжээ.

 

Эйкшн кинонд ахин тоглохгүй ч тэрээр кино ертөнцдөө үлдэж, урлагийн замналаа үргэлжлүүлэх ажээ.

Тэрээр мөн Wonder Woman 3 кинонд Диана гүнжийн аав Зевсийн дүрд тоглох магадлалтай гэсэн яриа гарч байгаа тухайд, “Мэдээж би тэр кинонд дүр бүтээнэ гэж бодож байгаа. Wonder Woman кинонд эртний Грекийн бурхад гардаг гэж би бодож ч байгаагүй. Үнэндээ би тийм төрлийн кино үздэггүй байсан юм” хэмээжээ.

Мөн түүнийг Disney+ төслийн Obi-Wan Kenobi цувралын Qui-Gon Jinn-ийн дүрээрээ эргэн ирэх үү гэсэн асуултад тэрээр, “Мэдээж дахин тоглохоос татгалзах зүйлгүй” гэжээ.

 

Ийнхүү уншигч танд түүний шинэ бүтээл болох The Marksman киноны трейлэрийг хүргэж байна

5
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *