Коронавирусын халдвар нь уушгинд ямар нөлөө үзүүлж байгааг тамхичин хүний уушгины рентген зурагтай харьцуулан харуулжээ

0

Yхлийн аюултай энэ вирустай бүтэн жил тэмцсэн хэдий ч коронавирусын тухай олж мэдээгүй зүйлс маш их хэвээр байна. Мөн коронавирусаар өвчилсөн хүмүүсийн биед урт хугацаанд ямар өөрчлөлт гарч болзошгүй талаар ч судлах зүйлс их байгаа билээ. Тэгвэл АНУ-ын Техас мужид өнгөрсөн жилийн 3-р сараас хойш коронавирусын халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй нэгэн эмч коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийн уушги, тамхичин хүний уушги болон эрүүл хүний уушгины рентген зургуудыг хооронд нь харьцуулан олон нийтэд дэлгэжээ.

Техасын нэгэн эмчийн олон нийтэд дэлгэсэн зурагнаас коронавирусын халдвар авсан хүмүүсийн эрүүл мэндэд урт хугацаанд ямар нэгэн өөрчлөлт орж болох эсэхийг таамаглаж болохуйц байна.

BKendallMD

Техас мужийн Технологийн Их Сургуулийн Эрүүл мэнд, Шинжлэх ухааны төвийн туслах багш, доктор Британни Банхкхед-Кендалл өөрийн Twitter хуудастаа коронавирусын халдвар авсан хүмүүсийн уушги архаг тамхичин хүмүүсийнхээс ч хүнд харагдаж байгааг тэрээр онцолж, эрүүл хүний уушги, тамхичин хүний уушги болон коронавирусын халдвар авсан хүний уушгины рентген зургийг нийтэлжээ.

 

Эрүүл хүний уушгины рентген зураг маш тод, амьсгалын багтаамж дүүрэн байгаа нь харагдаж байна.

MarkieMartin

 

Тамхичин хүний уушгины рентген зурганд уушгинд суусан сорви, цус хуралт зэргийг тод харж болох байна.

MarkieMartin

 

Харин коронавирусын халдвар авсан хүний уушги бараг бүхэлдээ устгаж үгүй болсон байгааг та дараах зурагнаас харах боломжтой.

MarkieMartin

Түүний оруулсан энэхүү жиргээ олны анхаарлыг маш хурдан татаж, мянга мянган хүмүүс сэтгэгдэл бичиж үлдээсэн бөгөөд жиргээ оруулсан эмчийг CBS DFW мэдээллийн хөтөлбөрт урьж оролцуулжээ. Доктор Британни Банхкхед-Кендалл тус хөтөлбөрт ярилцлага өгөх үедээ, “Хүн бүр л цар тахлын улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоог харж айдаст автаж байна. Гэтэл амьд үлдэж, энэ өвчнийг ялан дийлж чадсан хүмүүсийн цаашдын амьдрал ямар байх бол гэдэг л хамгаас аймшигтай санагдаж байна. Энэ бол маш том асуудал юм” хэмээжээ.

 

Дээр дурьдсанчлан рентген зурагнаас харахад коронавирусын халдвар авсан хүний уушги тамхичин хүний уушгинаас муу харагдаж байна.

Мөн тэрээр “Коронавирусын халдвар аваад эдгэрсэн хүмүүс би одоо цоо эрүүл гэж ярьцгаадаг. Гэтэл рентген туяагаар тэдний уушгийг харвал байдал эсрэгээрээ байгаа нь харагддаг. Эдгээр зурагнуудыг харсан хэн ч уушги бараг бүхэлдээ устаж, цайж харагдаж байгааг анзаарч чадна шүү дээ. Коронавирусаар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн хувьд одоо эрүүл байгаа мэт боловч цаашдаа уушгины ямар асуудал үүсч болох тухай бодож үзэх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

 

Шинж тэмдэггүй өвчтөнүүд ч уушгиндаа маш их гэмтэл авч байгааг тогтоожээ.

BKendallMD

Доктор Банхкхед-Кендалл мөн шинж тэмдэггүй коронавирусын өвчтөнүүдийн уушгины 70-80 хувь нь гэмтэл авч байгааг харуулжээ. Мөн тэрээр халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн амьсгал богиносох шинж тэмдэг илэрч байгааг дурьдаад, үргэлжлүүлэн эмчийн хяналтад байх шаардлагатай хэмээжээ.

 

“Коронавирусын халдвар авсан хүмүүсийн эрүүл мэндэд урт хугацаанд үүсэх магадлалтай эрсдэлүүдээс хамгаалах вакцин мэт хамгаалалт гэж байхгүй”

BKendallMD
11
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Jargal Norov

    Jargal Norov

    2021/01/18 at 13:09

    Coronavirus s bolgoomjil humuusee

  2. Boris Bayaraa

    Boris Bayaraa

    2021/01/18 at 17:31

    tamxia boli oo

  3. Ganaa Bud

    Ganaa Bud

    2021/01/18 at 20:51

    Boris bayraa мөн jargal norovoo та 2 тамхи татадгүй л байхалдаа гэхдээ наад COVID чинь тамхи татдаг хүмүүсд яааж нөлөөлж байгааг юу гаар яааж судалсан юм болдоо

  4. Naran Naran

    Naran Naran

    2021/01/19 at 01:00

    Аймшигтай өвчин дөө Манайхан нэг л энгийн ханиад шиг хайнга хандаж байгаа шүү. Маш аймаар өвчин

  5. Yunden Ganbat

    Yunden Ganbat

    2021/01/19 at 14:35

    amisgaagaa tugjeed 1min barij chadval uushig gaigui gesen ug 15 -20sek barij baival muu gej bichsen bnlee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *