Lyka – цоо шинэ сошиал медиа аппликейшн. Хэрэглэгчид уг сошиал сүлжээг ашигласныхаа хариуд мөнгө авах боломжтой гэнэ

0
  • Lyka нэртэй нэгэн шинэ аппликейшн цахим орчныг байлдан дагуулж эхлээд байна.
  • Энэхүү сошиал медиа аппликейшн нь хүссэн бүхнээ бусадтай хуваалцаж, нийтэлж, дагагчидтай болох боломж бүхий аппликейшн ажээ.
  • Бусдаас ялгаатай нь энэхүү аппликейшн нь аливаа контентуудад үнэлгээ өгч, хуваалцаж, хүссэн зүйлсээ нийтлэх тутамд хэрэглэгчиддээ төлбөр төлдөг байна.
  • Аппликейшны зүгээс хэрэглэгчиддээ цахим “эрдэнэс” өгөх бөгөөд тэдгээр эрдэнэсийг худалдан авалт хийх болон валютаар солиулах зэрэг байдлаар гар дээрээ авах боломжтой ажээ.
  • Одоогийн байдлаар уг аппликейшныг зүүн өмнөд Азийн орнуудад хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд сошиал сүлжээний цаашдын чиг хандлагыг тодорхойлогч болно хэмээн үзэж байгаа гэнэ.

Lyka нэртэй нэгэн шинэ аппликейшн нь Facebook, Instagram, Twitter, TikTok зэрэг бусад сошиал сүлжээнүүдийн нэгэн адил өөрийн мэдээллээ бусадтай хуваалцах, зураг, бичлэг нийтлэх зэрэг боломжуудыг өөртөө агуулснаас гадна “Цахим хэтэвч”-тэй гэдгээрээ онцлогтой ажээ.

Lyka төслийн удирдагч Ryan Baird энэхүү сошиал сүлжээний тухайд, “Lyka бол хувь хүн болон бизнес эрхлэгчид гээд бүх хүмүүст зориулсан сошиал сүлжээ юм. Манай аппликейшнаар дамжуулан хэрэглэгчид өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах боломжтой. Харин тэрхүү сурталчилгааг үзэж буй хэрэглэгчид сурталчилгаа байршуулсан хүнээс урамшуулал авах замаар цахим хэтэвчиндээ “цахим эрдэнэс” цуглуулах юм” хэмээжээ.

Lyka гэж юу вэ?

Хонг Конг болон АНУ-ын Сан Франциско хотуудад төвтэй Things I Like компани Lyka аппликейшныг бүтээжээ. Энэхүү аппликейшн нь бусад сошиал сүлжээнүүдийн нэгэн адил хүссэн бүхнээ, хязгааргүй нийтлэх эрхийг хэрэглэгчиддээ олгосон байна. Харин бусдаасаа ялгаатай нь Lyka аппликейшн хэрэглэгч бүртээ зориулан цахим данс нээж, урамшуулал өгдөг ажээ. Өдгөө Lyka аппликейшн зүүн өмнөд Азийн орнуудад хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд хэн бүхэнд инфлюнсер болох боломжийг олгоод зогсохгүй бизнес эрхлэгчдийг үйлчлүүлэгчидтэй нь холбож өгөх тун таатай шийдэл болсон байна. Төслийн удирдагч Ryan Baird энэхүү аппликейшнийг сошиал сүлжээний ирээдүйг тодорхойлно хэмээн итгэж буйгаа хэлжээ.

 

Lyka аппликейшний цахим хэтэвчээ хэрхэн ашиглах вэ?

Lyka аппликейшнийг хэн бүхэн хэрэглэж, орлого олох боломжтой. Контент үзэж, үнэлгээ өгснөөр та цахим хэтэвчиндээ цахим эрдэнэс (купон) нэмэх бөгөөд ямар хэмжээний орлого олох нь хэрэглэгчийн контентуудад өгч буй үнэлгээнээс хамаарч олон төрөл байх ажээ.

Lyka аппликейшнийг ашиглан бүртгэл үүсгэх үед таны цахим хэтэвч хамт нээгдэж, бүртгэлийн урамшуулалд 5 ширхэг эрдэнэс бэлэг болгон өгч байгаа аж. Түүнчлэн зураг нийтлэх, зурганд үнэлгээ өгөх зэрэг таны хийж буй бүх үйлдлүүдэд аппликейшний зүгээс таны цахим данс руу тодорхой хэмжээний эрдэнэс шилжүүлэх юм. Та цуглуулсан цахим эрдэнэсээ хамтран ажиллагч байгууллагуудаас бүтээгдэхүүн үйлчилгээ болгон авах эсвэл бэлэн мөнгөөр солиулах зэргээр ашиглах боломжтой.

Тус аппликейшн нь зураг, бичлэг зэргийг нийтлэх, хуваалцах тутамд 0.05 цахим эрдэнэс олох боломжтой юм. Гэхдээ нэг хэрэглэгч өдөрт 10 нийтлэл л оруулах боломжоор хязгаарлагдаж байгаа аж. Түүнчлэн бусдын нийтлэлд үнэлгээ өгөх тутамд 0.02 цахим эрдэнэс, нийтлэл нь бусдын анхааралд өртөж, бусдаас үнэлгээ авах тутамд 0.01-0.05 цахим эрдэнэс авах боломжтой байна. Ийнхүү нэг хэрэглэгч өдөрт 200 цахим эрдэнэс хүртэл олох боломжтой гэжээ.

Мөн төслийн удирдагч, СЕО Ryan Baird хэрэглэгчиддээ бас нэгэн бэлэг барьдаг нь өөрт таалагдсан контент, сэтгэгдлүүдэд $10, $88, $100, $888, $8888, $10000 бэлэг болгон олгодог ажээ.

Хэрэглэгчид олсон цахим эрдэнэсээ компанид зарж, валютаар солиулах боломжтой байна. Цахим эрдэнэсээ валютаар солиулах хамгийн бага хэмжээ нь 3000 цахим эрдэнэс бөгөөд 5 хувийн шимтгэлтэй байдаг ажээ.

 

Lyka аппликейшний ирээдүй

Lyka аппликейшн одоогоор өөрийн бета хувилбар буюу туршилтын хувилбартаа явж байгаа тул алдаануудыг хэрэглэгчид хөгжүүлэгчдэд мэдэгдэж улам бүр сайжирсаар байгаа юм. Мөн одоогоор зөвхөн зүүн өмнөд Азийн хэрэглэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Төслийн удирдагч, СЕО Ryan Baird энэхүү аппликейшн нь хүмүүсийг хүсэл мөрөөдлөө биелүүлэх гүүр болж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.

5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *