“Чи бусдаас өөр биш, харин ч тэднээс илүү” хэмээн дауны синдромтой хүүгээ өдөр бүр зоригжуулж, өсгөн хүмүүжүүлж буй Лети Калдерон бүсгүйн түүх

0

Дауны синдромтой хүүхэд өсгөнө гэдэг эцэг эхчүүдийн хувьд хүнд сорилт байдгийн дээр тэдний амьдралын замыг нээж өгнө гэдэг хүндрэлтэй явдал байдаг нь гарцаагүй. Манай сайт уншигч танд дауны синдромтой хүүгээ өсгөж буй жүжигчин Лети Калдероны түүхийг хүргэж байна.

Камерын өмнө ч, ард ч шантралгүй тэмцсэн Лети Калдерон бүсгүй

© Esmeralda / Televisa SA de CV

“Labyrinthis of Passion”, “In the Name of Love”, “Empire of Lies” зэрэг цувралуудаараа алдартай түүний бүтээсэн дүрүүдийг ажиглавал тэр цаг ямагт л хүчтэй, амьдралд бууж өгөөгүй бүсгүйн дүрийг бүтээсэн байдаг билээ. Харин тэр бодит амьдрал дээр ч мөнхөлсөн дүрүүдийнхээ нэгэн адил сайн сайхны төлөө бүхнээ зориулж явдаг нэгэн ажээ.

© letycalderon79 / Instagram

Иймээс ч тэрээр камерын өмнө xүчилж жүжиглэлгүй, өөрийн байгаа төрхөө л мөнхөлж үлдээсэн гэгддэг билээ.

 

Гэнэтийн мэдээ

Letycalderon79 / Instagram

Нэгэн ярилцлагадаа тэрбээр, “Анхны цалингаа авсан даруйдаа л би хүүхдийн хувцас авахаар яарч байлаа. Учир нь би бүх л амьдралынхаа туршид эх хүн болохыг л хүсч байсан юм” хэмээж байжээ. Гэсэн ч төрсний дараа эмч нар бяцхан хүүг нь зүрхний үйл ажиллагаа доголдолтой, Дауны синдромтой байх магадлалтай гэсэн онош тавьжээ.

 

Бусдын л нэгэн адил эгэл жирийн гэр бүл

Letycalderon79 / Instagram

Жүжигчин бүсгүй өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан хүү Лусианотой өдөр тутамдаа хийж буй зүйлсээ дагагчидтайгаа тогтмол хуваалцдаг ажээ. Тэрээр хүүдээ, “Айх мэдрэмж төрнө гэдэг энгийн л зүйл. Гэхдээ айлаа гээд салгаж, татаж болохгүй. Айдас гэдэг хүнийг аливаа зүйлд бэлэн байх боломжийг олгодог эерэг зүйл” хэмээн сургах дуртай.

Letycalderon79 / Instagram

 

Лусиано ээжээрээ бахархдаг

© letycalderon79 / Instagram

Лети хүүдээ, “Чи бусдаас өөр биш, харин ч тэднээс илүү нэгэн” хэмээн өдөр бүр зоригжуулдаг бөгөөд хүүдээ бүхнээс илүү хайртай гэдгээ үйлдэл бүхнээрээ харуулахыг зорьдог хэмээжээ. Түүнчлэн тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульдаа элсүүлдэггүй сургуулийн тогтолцоог халах хэрэгтэйг цохон тэмдэглэсэн байна.

Хүүгийн хувьд ч өдгөө их сургуульд сурдаг бөгөөд өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг гэжээ.

© letycalderon79 / Instagram

Алдартай жүжигчин ээжээрээ танигдсан Лусиано хүү саяхнаас жүжигчин Маряори де Соузад дурласан хэмээн хэвлэлд ярилцлага өгснөөр олны анхаарлын төвд ороод байгаа ажээ. Венесуэль жүжигчин бүсгүй ч тэрхүү ярилцлагад хариу болгон, “Би ч түүнд дуртай. Тэр амьдралын төлөө асар их хөдөлмөр гаргаж яваа нэгэн” хэмээн магтаад буй ажээ.

2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *