Томоохон хотуудын ард нуугдах “тамын амьдрал”-ыг харуулсан 20 гэрэл зураг

0

Танилцуулга эсвэл интернетийн сурталчилгаагаар гял цал болсон томоохон хотуудыг бид хардаг. Жуулчдад хотын сайхан хэсэг, давтагдашгүй архитектуртай барилга байгууламж, байгалийн үзэсгэлэнт газруудыг гайхуулан үзүүлнэ. Харин тухайн хотын оршин суугчид нь “шоргоолжны үүр” мэт барилгадаа амьдрах ямар бэрх болохыг биеэрээ мэдрэн өдөр хоногийг өнгөрүүлсээр. Тэд “тaм болсон хот” гэж юу болохыг дэлхий дахинд харуулахаар шийджээ.

Олон хүн их хот руу тэмүүлдэг, арга ч үгүй биз, яагаад гэвэл тэнд илүү их боломж байгаа шүү дээ. Гэхдээ үүний зэрэгцээ бохирдсон агаар, түгжрэл, хөл тавих зайгүй холхилдох хүмүүс, цементэн ширэнгэтэй зэрэгцэн амьдрах болно. Энэ мэт тав тухгүй амьдралыг зарим нэг томоохон хотын оршин суугчид интернетээр хуваалцжээ.

Эцэс төгсгөлгүй үргэлжлэх бетонон ширэнгэ

travelask.ru

Гоё харагдаж байгаа ч гэлээ, нөгөө талаасаа “хүний үүр” нь айдас төрүүлнэ.

 

Токиог дээрээс тольдоход. Энд байгаль гэх газар үлдсэнгүй

travelask.ru

 

Манхэттен дахь аварга байшингуудаас боссон бетонон хонгил

travelask.ru

 

Нэвтрэх цэг дээр үүссэн машины бөглөрөл, Хятад. Хоёр талаасаа хөдлөх аргагүй болтлоо бөглөрчээ

travelask.ru

 

Техасын гүнд байрлах дүр зураг

travelask.ru

 

Бангладеш – хогийн хот. Нийслэл хотынх нь гудамж тэр чигтээ хогондоо дарагджээ

travelask.ru

 

Дубайд тэнгэр баганадсан өндөр барилга л байдаг гэж бодож болохгүй. Ядуучууддаа зориулаад нэгэн хэвээр цутгасан хэдэн мянган байшингууд барьжээ

travelask.ru

 

Лаос хот – Африкийн хамгийн шигүү хүн амтай хот. Зам дээр бүгд холилдоно: хүн, автобус, машин, тэр бүү хэл түрдэг тэрэг ч…

travelask.ru

 

Малайзын шинэ хороолол нь аварга том бетонон хавтанг санагдуулна

travelask.ru

 

Хятадын зарим нэг барилгуудын цонхоор харах зүйл үнэндээ байхгүй

travelask.ru

 

Флоридагийн хотын зах

travelask.ru

 

Тегераны зарим нэг замынх нь дунд явган хүний гарц ч байдаггүй

travelask.ru

 

Бас нэгэн бөглөрөл, Тегеран

travelask.ru

 

Өмнөд Солонгосын худалдааны төв. Тэр чигээрээ сурталчилгааны самбар болжээ

travelask.ru

 

Чунцинь дэх тойрог зогсоол, Хятад

travelask.ru

 

Каирийн жирийн нэгэн өдөр: хэдэн мянган машины түгжрэл

travelask.ru

 

Стамбулд байшин барих газаргүй болжээ, ямар сайндаа л нэгийг нөгөөтэй нь тулгаж барих вэ дээ?

travelask.ru

 

Египетэд далайн давлагаа нь барилгуудын нэгдүгээр давхрыг усанд автуулна

travelask.ru

 

Мөсөн үзэсгэлэн! Воркута – Оросын хамгийн хүйтэн хот

travelask.ru

 

Хевроны оршин суугчид өөрсдийгөө хогноос хамгаалж барьсан тор. Израильчууд дээрээс нь хогоо хаядаг ажээ

travelask.ru

 

Нью-Йоркийн нэгэн гудамжинд зам хөндлөн гарч байгаа хүмүүс. Хэдэн мянгаараа

travelask.ru
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Smog Baatar

    Smog Baatar

    2022/02/23 at 19:46

    Э’ Зояа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *