Хамгийн уйтгартай, хуучны тагтыг хүртэл тав тухтай газар болгон хувиргах боломжтой гэдгийг харуулсан 20 гэрэл зураг. Та эндээс санаа авч гэрийнхээ тагтыг тохижуулаарай

0

Хэн нэг нь тагтан дээрээ хэрэгтэй, хэрэггүй баахан новш хурааж хадгална, харин нөгөө нэг нь сантиметр ч үлдээлгүй ашиглахыг хичээнэ: эвхдэг ширээ, усан сан, тэр ч бүү хэл дөрвөл хөлт андынхаа амрах байр болгон тохижуулж байна. Та бүхэндээ тагтыг ашиглах стандарт бус хэрнээ энгийн аргуудыг танилцуулахаар бэлдлээ. Ашиглагдахгүй байгаа тагтныхаа орон зайг амралтын эсвэл ажлын булан болгон ашиглаарай.

20. Цэцгийн том савыг ширээ болгон ашиглаж болно

© nitori_official / instagram

 

19. Угладаг модон шал дулаахан бас зөөлөн мэдрэмж төрүүлнэ, амархан хурааж бас буцаагаад эвлүүлж болно. Захуудыг нь чулуугаар халхлах боломжтой.

© MaRmARk0 / reddit

Болконоо янзлахад 5 орчим цаг зарцуулсан.

 

18. Шинэ жилийн гэрлэн чимэглэлийг таазны гэрэлтүүлэг болгон ашиглаарай

© mtlgrems / reddit

 

17. Тагтны хаалтанд тогтоосон ханын ширээ

© viewbalconybar / Instagram

 

16. Хашаа маягийн модон хана-сандал хөршүүдээс тусгаарлана, бас нар, бороогоо ч үзчихнэ

© matea_halelovic / Instagram

 

15. Винилэн хивсэнцэр плита болон бетон шалан дээр наалдаж гулсахгүй, угаахад амар, шалнаас ч дулаахан оргиод сайхан

© hidrauliktiles / instagram © hidrauliktiles / instagram

 

14. Болконоо мужааны өрөө болгон хувиргалаа

© IKEAru / facebook © IKEAru / facebook

 

13. Хоосон цагаан ханыг проекторын дэлгэц болгож ашиглана аа, орой кино үзнэ

© vidko / Instagram

 

12. Хулсаар эсвэл сүрлээр сүлжсэн хана хөндлөнгийн харцнаас хамгаална

© decoracionlira / Instagram

 

11. Ус нэвтэрдэггүй хөшиг нь хурц нарнаас болон шиврэх борооноос хамгаална

© smaglinata / Instagram

 

10. Ханан дээр тогтоосон сараалж торонд савтай цэцгүүдээ өлгөөрэй

© homestylinginspiration / Instagram

 

 

9. Тухтай байшин, хамгаалалтын тор, бас бус зүйлс, хөөрхөн муур маань дуртай цагтаа агаарт гарч чаддаг боллоо. Нар, агаартаа ойр. Бас өөрийн ариун цэврийн өрөөтэй

© Abunny333 / imgur

 Эдэндээ зориулаад тагтан дээрээ бяцхан зүлэгжүүлэлт бас хийсэн

© SalivatingTiger / reddit

 

8. Зөөврийн нарны цэнэглэгч байхад тагтан дээр залгуур байхгүй гэж шаналах хэрэггүй

© pasonsustentable / Instagram

 

7. Өндөр матрас эсвэл бүхэл бүтэн ор тавьсан ч яадаг юм, дуртай үедээ тэнгэрийн од тоолсон шигээ цэвэр агаарт унтъя л даа

© 42m2__ / Instagram

 

6. Суурьтай дүүжин ор хана болон таазанд нэмэлт ачаалал өгөхгүй, гэмтээх ч үгүй

© tophsterstrudel / instagram © ikea_family_ukraine / instagram

 

5. Хийлдэг бассейн – халуун өдрүүдэд аминд орно доо

© unbored_kid / Instagram

 

4. Хиймэл өвс шалыг илүү дулаахан бас таатай мэдрэмж төрүүлнэ

© urbangreenery12 / Instagram

 

3. Тагтан дээр барьсан майхан. Хүүхдүүд эрүүл агаарт бас сүүдэрт тоглох сайхан арга

© kurashino_te / Instagram

 

2. Нарны туяагаар цэнэглэгддэг гэрлүүд. Өдөр нь цэнэглэгдээд шөнө нь тагтыг үлгэрийн ордон болгоно

© michi_luftschlossarchitektin / instagram © ikeapolska / instagram

 

1. Тагтны гадна талаас бэхлэгддэг барбекью, зай эзлэхгүй амар эд дээ

© thebandonedguy / instagram

Танд ямар санаа илүү таалагдав?

5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *