Зовж байж олсон мөнгөө хормын дотор салхинд хийсгэчихдэг бидний хамгийн том 18 алдаа

1

“Буйдан дээрээ хэвтэж байгаад анхны сая төгрөгөө хэрхэн олох вэ?” гэсэн сэдэвтэй зөвлөгөөг бараг л “зурагдсан пянз” шиг их сонссон биз? Хүн болгон санхүүгийн хувьд хараат бус, бие даасан байхыг хүснэ, гэхдээ юу хийхээ ойлгохгүй эсвэл бэлэн биш яваа. Үнэндээ, өдөр тутмын зарлагаа арай өөр өнцгөөс харахад л бүх зүйлийн учир нь олдож болохоор юм. Цалингаас цалингийн хооронд амьдрахад хүргэж байгаа түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлдлээ. Анхаар! Хошин шогийн мэдрэмжгүй хүн уншихгүй байхыг зөвлөж байна.

1. Сошиал дээрх алдартай, баян хүмүүсийг харж хий хоосон атаархаж, цагаа дэмий үрж суух

“Санхүүгийн сахилга бат”

 

2. Цалин буусан өдөр замбараагүй цацах

© The Wolf of Wall Street / Paramount Pictures

Цалин буусан өдөр зарлага даруй 25%-иар нэмэгддэг болохыг судалгаагаар нотолжээ. Таны хүсэн хүлээсэн мөнгө дансанд орж ирэнгүүт л бид илүү их хүнс, хувцас гээд олон зүйлд мөнгөө үрж эхэлнэ. Тэр ч бүү хэл цайны цагаар идэх өдрийн хоолны нэр төрөл хүртэл олширч илүү их иддэг байна. “Цалин буухаар авна” гэдэг үгийг та хэр олон удаа хэлдэг вэ?

 

3. Үүрэг хариуцлагаа хуваарилдаггүй. Энэ хугацаанд та өөртөө хөрөнгө оруулж болно шүү дээ

© artisticco / depositphotos

 

4. Худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бодит үнээс нь бууруулж хэлдэг эсвэл худалдан авалт хийснээ тас нуудаг, ингэснээр гэр бүлийн санхүүд том гарз хохирол учруулдаг

© candyclub / depositphotos

Эрчүүдийн 62%, эмэгтэйчүүдийн 49% нь л ханьдаа өөрийн орлогын талаарх мэдээллээ үнэн бодитоор нь хуваалцдаг. Бусад үлдсэн хувь нь санхүүгийн тухай асуудлаар бие биедээ нээлттэй бус үлдэж байна. Энэ нь хосууд харилцан 100% итгэл хүлээлгэж чадахгүй байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзжээ.

 

5. Долоо хоногийн хуваарь гаргадаггүй

Хуваарь гаргаснаар та зөвхөн мөнгөө (чухам ямар хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаа сайн мэдэж байх болно) хэмнээд зогсохгүй мөн цагаа ч хэмнэж чадна. “Орой ямар хоол хийж идэх үү?”, “Юугаар хоол хийх үү?” гэсэн асуултууд таныг зовоохгүй. Хоолны цэсээ өөрийн сонирхол, мэдээж төсвийн хүрээнд гаргах хэрэгтэй.

 

6. Ганцаараа дэлгүүр хэсдэг

© Juli Kosolapova / unsplash © Juli Kosolapova / unsplash

Найзтайгаа дэлгүүр хэсэхэд цагийг зугаатай өнгөрүүлээд зогсохгүй мөн өөрт тохирохгүй бараа худалдаж авах эрсдэлийг багасгана. Цуг яваа хүн таныг зөв худалдан авалт хийхэд тусална эсвэл хэрэггүй худалдан авалт хийлгэхгүй гэж ятгана, ингээд та мөнгөө хэмнэж байгаа биз? Тэгээд ч дэлгүүрүүдэд “1-ийн үнээр 2-ыг” гэсэн урамшуулал их зарладаг шүү.

 

7. Усаа замбараагүй хэрэглэдэг

© imagedb_seller / depositphotos © amixstudio / depositphotos

Ахуйн хэрэглээний зардал дээр багагүй мөнгө хэмнэх боломжтой. Жишээ нь, та аяга таваг эсвэл шүдээ угааж байхдаа усаа хааж байгаарай.

 

8. Лайфхак ашиглахыг боддоггүй

© Collins Lesulie / unsplash © belchonock / depositphotos
  • Аяга таваг угаадаг порлон дээр тос дусаагаад (хугацаа нь дууссан байсан ч хамаагүй) гутлын өнгөлөгч хийж болж байна. Нэг тал нь гөлгөр арьс арчих бол, нөгөө тал нь илгэн материалтай гутал цэвэрлэнэ.
  • Гэртээ засвар хийх гэж байгаа бол ханаа цайвар өнгөөр будах эсвэл цайвар өнгийн ханын цаас сонгох нь зөв. Өдрийн гэрэл хамаагүй тод хурц тусах болно, ингэснээр та цахилгаанаа хэмнэнэ. Тэгээд ч бараан өнгөтэй тасалгаанд илүү их гэрэлтүүлэг хэрэг болно.
© triocean2011 / depositphotos

 

9. Гар утас болон интернетийн төлбөрөө шинэчилдэггүй

© Мегафон / YouTube

Та одоогийн багцаа ашиглаад хэр удаж байна даа? Хангалттай удаан хугацаа өнгөрсөн гэж хэлж болохоор байна уу? Операторууд багц болон үнийн тарифаа байнга шинэчилж өөрчилж байдаг, танд мэдэгдэхгүйгээр л өөрчилсөн байх вий. Энэ асуудлыг хойш тавих ямар ч шаардлага алга, өөрийн үүрэн утасны оператор руу залгаад өөрт ашигтай багцыг бушуухан шиг сонгоодох.

 

 

10. Хямд бараа бүтээгдэхүүн авч гаргасан хэмнэлтэндээ баярладаг

© Data Gogia / unsplash

Хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн авч өөрийгөө хэмнэлт гаргалаа гэж боддог, үнэндээ чанартай бараа бүтээгдэхүүн илүү удаан ашиглагддагийг мартаж болохгүй. Эдэлгээ даахгүй хямдхан зүйл худалдаж авч байхаар удаан хэрэглэгдэх зүйлд ахиухан мөнгө ганц удаа төлсөн нь дээр биш үү?

 

11. Огт ашиглаагүй цахилгаанд мөнгө төлөх

  • Залгуурыг салга. Ажиллуулаагүй цахилгаан хэрэгслийг залгуураас нь салгаж байгаарай, ямар нэгэн хэмжээгээр цахилгаан идэж л байгаа. Энэ хэрэглээ жилийн эцэст овоо мөнгө гарна.
  • Цонхоо угааж бай. Бохир цонх байгалийн гэрлийг “хулгайлдаг” юм. Байгалийн гэрэл олигтой тусахгүй байгаа болохоор хиймэл гэрэл асаахаас өөр яах уу? Гэрэл асаалаа, цахилгаан гүйлээ, төлөх мөнгө нэмэгдлээ. Бохир эсвэл тоосондоо дарагдсан цонх нь тасалгаанд орж ирэх байгалийн гэрлийг 30 хүртэл хувиар буруулдаг байна.
  • Чийдэнгийн бүрхүүлээ арчиж цэвэрлэж бай. Бүрхүүлийн тоос нь гэрлийг 10-30 хувиар буруулна.
© janka3147 / depositphotos © AndreyCherkasov / depositphotos

 

12. Зарлагаа хянах аппликейшнийг үл тоодог

 

13. Багахан худалдан авалт хийх байсан ч сагс авдаг

© vlad_star / depositphotos © Daria Chichkareva / shutterstock

Ганц хоёрхон зүйл худалдаж авахаар дэлгүүр орохдоо сагс яаран бүү авч байгаарай. Сагсгүй л ор, гартаа бариад л кассан дээр бичүүл. Ингэснээр төлөвлөөгүй худалдан авалт хийхээс зайлсхийж чадна.

 

14. Зарласан урамшуулал, хямдралыг асуухаас ичдэг

© guruxox / depositphotos

Асуулаа гээд танаас мөнгө нэхэхгүй нь ойлгомжтой. Худалдагчаас асуулт асуухаас ичих хэрэггүй, бүү ай. Дэлгүүрээс зарласан зарим нэг “амттай” урамшууллыг “амьгүй” худалдагч нар нь “алаад” байдаг юм.

 

15. Хүүхэдтэйгээ дэлгүүр хэсэх

© Victoria_Borodinova / pixabay © .shock / depositphotos

 

16. Гэртээ ногоон навчит ногоо тарьдаггүй

© AChubykin / depositphotos © liveinternet.ru

Ногоон навчит ногоо дэлгүүрт үнэтэй зарагддаг, ялангуяа өвлийн улиралд. Гэрийнхээ цонхны тавцан дээр үүнийг үнэгүй ургуулж болно шүү дээ. Хамгийн арчилгаа багатай ногоонууд гэвэл ногоон гоньд, яншуй, ногоон сонгино, кинза бас салатны навч.

 

17. Хамаатан садныхаараа орж гарахгүй байх

© Jim_Filim / depositphotos

 

18. Тав тухын бүсээсээ гарахгүй байх

© Вий (1967) / Киностудия «Мосфильм»

Ажил руугаа алхах эсвэл Гималайн оргил руу авир гэсэн үг биш шүү. Багаас эхэлж болно, цахилгаан шатаар биш жирийн шат ашигла, өглөөдөө гүйж бай. Ингэснээр та эрүүл мэнддээ хөрөнгө оруулж байгаа хэрэг.

© Wavebreakmedia / depositphotos © belchonock / depositphotos

Дүгнэлт: Амьдралын явцад бий болж байгаа дадал зуршлаа өөрчилж бай, аливаад уян хатан бас сэргэлэн хандаарай. Аливаа зардлаас татгалзана гэдгийг хэмнэлт гэж ойлгож болохгүй. Бүх зүйлд системтэй хандаж л сурах хэрэгтэй.

Та мөнгөнд хэрхэн ханддаг вэ? Мөнгөтэй зөв харьцаж чаддаг уу?

18
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Lhamdari Gansvkh

    Lhamdari Gansvkh

    2020/06/06 at 16:36

    Oyuka Oyuka Yuka

  2. Azaa Jargal Perfect hairaa

  3. З. Жавхлан

    З. Жавхлан

    2020/06/07 at 20:04

    Хулан Сарангэрэл

  4. Zoob Man

    Zoob Man

    2020/06/07 at 20:45

    Шинэка Т. heregteim baina chi unsh haira

  5. Enerel Batsaihan

    Enerel Batsaihan

    2020/06/07 at 23:16

    Binderiya

  6. Энхжаргал Энхээ

    Энхжаргал Энхээ

    2020/06/07 at 23:22

    Түмэндэмбэрэл Данаа

  7. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/08 at 07:15

    Үнэн шүү

  8. Naran Tsetseg

    Naran Tsetseg

    2020/06/08 at 10:47

    Н. Энхдаваа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *