Бүтэн өдрийн турш хөлөө өвтгөлгүй өндөр өсгийт өмсөхөд туслах 14 зөвлөгөө

4

Хүмүүс зуны улиралд хурим найр болон олон нийтийг хамарсан үдэшлэг, үйл ажиллагаанд оролцох дуртай байдаг. Эдгээрт очихын тулд гэгээлэг хувцаснууд болон сэтгэл татам өндөр өсгийт хэрэгтэй. Өндөр өсгийт хөлийг урт, гоёмсог харагдуулах боловч олон цагийн дараа, тэр тусмаа орой нь таны хөлийг маш их өвтгөх болно. Энэ үед хүн бүрийн хүсэх зүйл бол тэрхүү өвдөлтийг зогсоох явдал юм.

Бид танд дуртай өндөр өсгийтөө хөл өвтгөх вий гэж санаа зоволгүйгээр өмсөхөд туслах зарим нэг аргуудыг түүвэрлэн хүргэж байна.

1. Өндөр өсгийтөө хөргөгчинд хий

Өндөр өсгийтөө хөргөгчинд хийж 30 минут байлга. Өндөр өсгийт тань хүйтэн болох үед гутлын материал таны дулаан хөлөнд хэрхэн дасахыг та харах болно. Өөрөөр та ууттай ус гутал дотроо хийж хөргөгчиндөө тавих боломжтой. Хөлдсөн ус таны гутлыг бага ч болов тэлнэ.

 

2. Оймс болон халуун ус

Гутлаа өмсөж явахаас өмнө халуун усанд дүрсэн оймсоо эхлээд өмсөнө. Дараа нь өндөр өсгийтөө өмсөөд хэсэг хугацаанд гутлаа тайлалгүй явах хэрэгтэй. Үр дүнд нь таны гутал багахан хэмжээгээр томрох болно.

 

3. Хоёр талыг нь скочдох

Хөлийнхөө улыг гутлын ул хэсэгтэй нийлүүлж скочдоно. Энэ арга таны хөлийг гутлан дотор гулгахаас сэргийлэх бөгөөд хөл цэврүүтэх болон өвдөхөөс хамгаална.

 

4. Өндөр өсгийтөд зориулсан улавч хэрэглэх

Ихэвчлэн силикон болон даавуун материалаар хийгддэг эдгээр улавч нь таны хөлийг гутлан дотор гулгахаас сэргийлэхээс гадна хөл цэврүүтэх болон өвдөхөөс хамгаалах ач тустай. Хэрэв та хөлийн хуруунууд ил гарсан загвартай өндөр өсгийт өмсөх гэж байгаа бол силикон улавчийг хэрэглээрэй. Силикон улавч мэдэгдэхгүй бөгөөд таны хөлийг хамгаалах юм.

 

5. Чийгшүүлэх тос

Өндөр өсгийт өмсөхөөс өмнө чийгшүүлэх тосноос бага зэргийг хөлөндөө түрхэх нь хөл үрэгдэх, өвдөх, цэврүүтэхээс сэргийлэх бөгөөд хэрэв таны гутал цоо шинэ бол энэ аргыг ашиглахад илүү тохиромжтой.

 

6. Хүүхдийн цацлага

Хэрэв таны гэрт хүүхдийн цацлага байвал үүнийг өндөр өсгийт өмсөхдөө хэрэглэж болно. Их хэмжээгээр хөлрөх болон хөл гулсах, хөл холгож, гэмтэхээс сэргийлнэ.

 

7. Хөлийн хуруунуудаа наалдамхай туузаар боох

Хөлийнхөө 3 болон 4 дэх хуруунуудаа хамтад нь наалдамхай туузаар сайтар бооно. Энэ нь дээрх хуруунууд хамгийн их шархалдагтай холбоотой бөгөөд уг аргыг хэрэглэснээр хөлийнхөө хуруунуудыг шархлуулахгүй байх ач тустай.

 

8. Өндөр өсгийтөө тайлах хэрэггүй

Хэдийгээр таны өндөр өсгийт хөлийг тань өвтгөж байгаа ч гутлаа тайлна гэдэг зөв санаа биш. Хэсэг хугацаанд хөлөө амрааж болно, гэвч үр дүнд нь таны хөл шууд хавагнаж, гутлаа тайлаагүй байх үеийнхээс илүү их өвдөлтийг мэдэрнэ.

 

9. Өндөр өсгийтөө гэртээ орхи

Хэрэв таны өндөр өсгийт цоо шинэ, бариу бол гадуур өмсөж явахаасаа 7 хоногийн өмнө гаргаж тавь. Энэ арга магадгүй таны гутлын хэмжээ бага ч гэсэн томроход тусалж мэднэ.

 

10. Үнэр дарагч

Гутлаа өмсөхөөс өмнө хөлийнхөө хамгийн ихээр шархалж, өвчилдөг хэсгүүдэд үнэр дарагчаас түрхээрэй.

 

11. Бүү зогс

Хэдийгээр та их хэмжээний өвдөлтийг мэдэрч байгаа ч алхаад л байх хэрэгтэй. Өвдөлтөөс болж зогсох нь таны хөлийг улам их өвтгөх болно. Хэрэв хүсвэл та хэсэг хугацаанд сууж хөлөө амрааж болох бөгөөд харин гутлаа тайлж болохгүй гэдгийг бүү мартаарай.

 

12. Хөлөө арчлахаа битгий мартаарай

Хэрэв өндөр өсгийтөөс болж таны өсгий хагарч, хөлийн арьс өвчилж, эвэршиж, их хэмжээний өвдөлт мэдрэх болсон бол хөлөө заавал арчлаарай гэж зөвлөе.

 

13. Зөв өндөр өсгийт сонгох

Хэрэв тухайн өндөр өсгийтийг урьд өмнө өмсөх гэж оролдож үзэж байгаагүй бол худалдаж авах гэсний хэрэггүй. Тэр тусмаа хэтэрхий өндөр өсгийтэйг бүр худалдаж аваад хэрэггүй бөгөөд таны хөлийг өвтгөх болно. Арай өргөн өсгийтэй, өсгийн хэмжээ нь бага зэрэг намхан гутал сонгох нь тохиромжтой. Нэг бол урдаа болон шаантгандаа жижиг тулах юмтай гутал сонгоорой.

 

14. Түргэн тусламжийн хэрэгсэл

Хэрэв таны өндөр өсгийт хөлийг тань өвтгөж, тавгүй байдал бий болгох юм шиг санагдаж байвал цүнхэндээ шархны лент болон хөл цэврүүтэхээс хамгаалдаг бүтээгдэхүүн хийж авч яваарай. Ингэснээр та тухайн өдөр хөлөө өвтгөлгүй, санаа амар явж болно.

28
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *