Хүүхдээ эмээ дээр нь үлдээх зөв зүйл үү?

2

Орчин үед олон хүн гэр бүл болоод л хүүхэдтэй болохыг илүүд үздэг болж. Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал болохоор аргагүй юм. Гэхдээ аз жаргал төдийгүй бас нөгөө талаар асар их хариуцлага гэдгийг ойлгох ёстой. Хүүхэд төрсний дараах анхны сэтгэлийн хөөрөл дарагдах үед залуу эцэг эхчүүд олон төрлийн анхаарал халамж, хариуцлагатай тулгарах ба зарим нэг нь энэ бүхнийг дааж давж гарч чадахгүй байх тохиолдол бий.

Мөн залуу ээж нар хүүхэдтэйгээ цуг гэртээ удаан суухыг хүсэхгүй, ажил төрөлдөө амжилт гаргаж өсөж дэвжихийг бодно. Ийм үед толгойд ямар бодол орж ирэх вэ? Мэдээж хүүхдээ эмээтэй нь цуг орхих. Гэхдээ ингэх хэрэг бий юу? Энэ тухай ярилцъя.

 

Хүүхдэд эмээ нь хэрэгтэй юу?

Манай улсад эмээ нар нь ачаа харж, анхаарч байх ёстой юм шиг нэгэн тийм бичигдээгүй хууль бий. Энэ нь эмээ бүх л ажил төрлөө хаяж өөрийгөө зөвхөн ачийнхаа эрх ашгийн төлөө зориулна гэсэн үг. Эмээ өөрөө ингэж хүсэж байвал энэ нь муу хэрэг огт биш. Тэтгэвэрт дөнгөж гарсан зарим эмэгтэйчүүд зөвхөн жаахан ач гучаа харж, асарч байхыг хүсдэг. Гэтэл тэр болгон эмэгтэйчүүд адилгүй…

Орчин үеийн эмээ нар нь 40-60 настай бөгөөд хөгшин эмээ гэж хэлэхийн аргагүй залуу хүмүүс . Түүнд ажил төрөл, хобби байх ба ид эрч хүчтэй байгаа цаг. Үр хүүхдээ өсгөх хүнд хүчир ажлыг даван одоо өөрөө өөртөө анхаарах боломжтой цаг үедээ байгаа хүмүүс юм. Эсвэл дөнгөж тэтгэвэрт гараад өөрийнхөө цаг хугацааг цаг минутаар нь төлөвлөж байдаг хүмүүс бөгөөд маргааш йогийн дасгал хийнэ, баасан гаригийн орой найз эмэгтэйтэйгээ цуг театрт очно, дараагийн долоо хоногт гадаад улс руу аялана… гэх мэт.

Ийм сайхан боломж бий болсныг орчин үеийн эмээ нар ашиглан амьдралын цаг минут болгоноос жаргал авч байдаг билээ. Гэтэл яг ийм үед хүүхдүүд нь хүүхдээ харж өгөхийг хүснэ. Ихэнх тохиолдолд ийм гуйлт нь зөвшөөрөл хүсэх, асуух байдлаар биш байдаг онцлогтой. Хүүхдүүд гэж өөрсдийгөө л бодсон хүмүүс байх ба тэд ээжийнхээ юу хийхийг өмнөөс нь шийдэж эхлэх ба түүний эрх ашгийг өөрийн гэр бүлийн эрх ашигт тааруулахыг эрмэлзэнэ. Гэхдээ энэ үедээ ээж нь чухам юу хүсэж байгааг тэд мэдэх гэж оролдох ч үгүй.

Эмээ нь хүүхэдтэй цуг байхыг хүсэхгүй бол хувиа бодсон хүн мэт болдог. Олон эмээ нар өөрсдийнхөө хүсэл бодлыг гаргуунд гаргаж ач гучдаа өөрийгөө зориулдаг билээ. Ер нь хүүхэд хараад өг гэсэн хүүхдийнхээ гуйлтанд үгүй гэж хэлээд түүнийхээ төлөө зовж шаналахгүй байх боломж эмээ нарт бий юу?

Бүх л залуу гэр бүлийнхэн нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй: хүүхэд асрах гэдэг бол тэднийг энэ хорвоод бий болгохыг шийдсэн хүмүүсийн үүрэг юм. Хэрвээ та хүүхэдтэй болохыг бодсон бол хэн түүнтэй цуг байж харж асрах, та өөрөө бие дааж хүүхдээ өсгөж чадах уу зэргийг хамгийн түрүүнд бодох ёстой.

Өвөө эмээ нь хүүхдийг чинь дуртай харж асрах болно гэдгийг мэдэж байвч үүнийг тийм л байх ёстой зүйл гэж бодож болохгүй ба үүнд бүрэн найдаж болохгүй. Ер нь бол хүүхдийг та гаргаж байгаа болохоос эмээгийн төлөө гаргаж өгч байгаа биш шүү дээ.

Таны эцэг эх таны хүүхдийн төлөө өөрийгөө гаргуунд гаргах үүрэгтэй хүмүүс биш. Тэд чадах боловч “ёстой” биш. Тэднээс онцгой нөхцөлд тусламж хүсэхэд тэд хамгийн түрүүнд туслах ба таныг болон ач гучийнхаа төлөө бүхнийг хийх нь тодорхой. Гэхдээ үүнийг “тийм байх ёстой” гэж бодох биш харин нэгэн тааламжтай бонус гэж л ойлгоорой.

Эмээ нар эхлээд тусална гэж амлачихаад хүүхэд гарсны дараа зангаа өөрчилж чадахгүй нь, ядарч байна, ажиллах хэрэгтэй байна гэдэг хэмээн залуу эцэг эхчүүд гомдоллох нь бий. Үр дүнд нь хүүхдүүд эмээдээ гомдож зөрчил үүсэж эхэлдэг байна. Гэтэл өвөө эмээ нарын нөхцөл байдал ч бас өөрчлөгдөж болох билээ.

Тэд чөлөөтэй хүмүүс бөгөөд тэдэнд одоо хүссэн ажлаа хийх, эсвэл зүрхэнд нь нэгэн оч дөл үүсэж болно. Эсвэл ердөө л ачаа хараад суух тэнхэл хүрэхгүй болсон байж ч болох юм. Гэтэл хүүхэд харах гэдэг бол хүнд, хариуцлагатай ажил билээ.

Эмээ өвөө нар энэ талаар юу ч гэж амласан бай, тэдэнд үүнээсээ буцах эрх бий. Тиймээс тэдний тусламжгүйгээр яах вэ гэдгээ урьдчилан бодох хэрэгтэй. Харин эмээ нар нь байж болох хил хязгаарыг тодорхойлох нь зөв. Өөрийн хүссэн, чадах зүйлээс илүү зүйлийг бүү амла. Ер нь аль болох бага зүйл амласан нь дээр бөгөөд үүнээс илүү гарсан болгоныг бэлэг гэж бодог.

Мэдээж айл болгонд ийм байхгүй. Ач гучтайгаа цуг суухаа жаргал гэж үзэх эмээ нар ч байх бөгөөд ач гуч нь тэдний амьдралын баяр жаргал, гол утга учир нь байж болно. Ийм байдал их тохиолдох ба хамгийн гол нь аль аль тал үүнд дуртай байх нь чухал. Гэтэл эмээ нь хүүхдээ харахаас өөр аргагүй байх тохиолдол бас гарах бөгөөд жишээ нь ганц бие ээж хүүхдээ өсгөх үед… гэх мэт.

Эмээ бол гэр бүлийн чухал гишүүн бөгөөд хүүхдүүд эмээтэйгээ, эмээ нь хүүхдүүдтэйгээ дотно, ойрхон харилцаж байх хэрэгтэй. Эмээ хүүхдүүдэд амьдралын туршлагаа хуваалцах бол хүүхдүүд эмээгийн амьдралыг баяр баяслаар дүүргэнэ. Эмээ нь ач зээгээ харна гэдэг бол зүгээр нэг үнэгүй үйл ажиллагаа биш юм шүү гэдгийг сайн тогтоож ав. Тэд хүүхдийг хэнээс ч илүү харж анхаарах ба сайн хооллож, шинэ хөөрхөн тоглоом авч өгдөг, сонин үлгэр түүх ярьж өгдөг, аялал зугаалганд авч явдаг бөгөөд энэ бүхэн нь зөвхөн сайн дурын үндсэн дээр байх ёстой.

Таны эцэг эх зөвхөн таны төлөө амьдрах ёстой биш бөгөөд та ч гэсэн үр хүүхдээ бурхан мэт тахиж болохгүй. Та болон таны эцэг эх, бүр үр хүүхэд чинь нэг зүйлийг яг таг ойлгох хэрэгтэй: та бүхний хэн нь ч хэн нэгний төлөө өөрийгөө золионд гаргах ёсгүй юм шүү. Та энэ энгийн үнэнийг ойлгож чадвал бүх л зүйл ойлгомжтой болж, ойр дотныхонтойгоо харьцах харилцаа тань ч сайхан байх болно.

Та энэ талаар юу бодож байна? Сэтгэгдэл дээр энэ тухайгаа бичээрэй.

135
ГоёГоё
25
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

37 Сэтгэгдэл

  1. Bukhbat Sumyasuren

    Bukhbat Sumyasuren

    2018/08/02 at 09:28

    tm

  2. Myagmar Tsend Tsagaan Guud

    Myagmar Tsend Tsagaan Guud

    2018/08/02 at 10:07

    Ингээд л эмээ дээрээ эрхлээд байх ч таатай байх шүү хө

  3. Дээгий Дээгий

    Дээгий Дээгий

    2018/08/02 at 10:22

    Түр цөөн хоногоор бол бололгүй дээ түүнэс биш байнга бол хамгийн дэмий

  4. Naraa Chuk

    Naraa Chuk

    2018/08/02 at 10:45

    Gadaad uls ornuudad uuniig ger buliin huchirhiilel gej uzdeg geseen …hucheer huuhdee haruulj baina geed…

  5. Baigalmaa Sodov

    Baigalmaa Sodov

    2018/08/02 at 11:19

    Өөрсдийгөө өсгүүлчээд нэмж ачаа болох ч таатай зүйл биш л дээ. Эцэг, эхээ тамтаггүй зараад гийгүүлчихсэн аятай амьдраад бдаг залуус бна.

  6. Khasaa Lu

    Khasaa Lu

    2018/08/02 at 11:26

    Mglooroo bai yun gadaad 3n veiin helhee tasrahgvi bie bienee vr hvvhdee hairlah chini hamaagvi erhem haritsaa

  7. Khasaa Lu

    Khasaa Lu

    2018/08/02 at 11:27

    Svvliin ved mgl hvnii hvn chanar mun chanar hvitreed bga ni ene haritsaa ewderch bgatai holbootoi

  8. Mandaa Amanda

    Mandaa Amanda

    2018/08/02 at 13:47

    Би лав хүүхэд хардаг эмээ болохгүй кккк

  9. Gegee Gegee

    Gegee Gegee

    2018/08/02 at 13:47

    Буянтогтох Лувсансандаг

  10. Gegee Gegee

    Gegee Gegee

    2018/08/02 at 13:49

    Зарим нь нээрээ арай л хэтэрхий бүр явж чадахгүй шахуу эмээ өвөө нар ач зээгээ сургууль цэцэрлэгт нь зөөж бгаа харагддаг хайрлах хэрэгтэй ш дээ юу юугүй л хадан гэртэй очих ээж аав өвөө эмээ нарыгаа хайрлах хэрэгтэй

  11. маш зөв сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа

  12. Гэрэлмаа Баттөмөр

    Гэрэлмаа Баттөмөр

    2018/08/02 at 14:18

    Oo tegeed emee nar er ni bol oorsdoo l ach zeegee harahaas neeg ih tsaaraglaad bdggvi shde.

  13. Bataa Oyunchimeg

    Bataa Oyunchimeg

    2018/08/02 at 20:15

    Uursdiig ni neg um garaas gargaj bhd urgeljluuleed huuhdee haruulaad bdg humuusiig oilgodoggui. Aav eejiigee uldsen hugatsaand ni duraar ni bailgah heregtei shdee.

  14. гүнжмаа

    2018/08/13 at 11:50

    хүүхэд харан гэдэг бол там !!!!!!!!

  15. Myaga Myaga

    Myaga Myaga

    2023/07/18 at 12:30

    Denduu nutshuu bna aa

  16. Bonke Tsetsegee

    Bonke Tsetsegee

    2023/07/18 at 12:51

    Buruu

  17. Eeyee Mooyoo

    Eeyee Mooyoo

    2023/07/18 at 13:10

    Буруу эцэг эх нь хариуцлагаа үүрэх ёстой

  18. Suugii Suugii

    Suugii Suugii

    2023/07/18 at 13:18

    Buya Sumka

  19. Baasanjav Yadam

    Baasanjav Yadam

    2023/07/18 at 13:33

    Үлдээх буруу

  20. Lhgwasuren Bold

    Lhgwasuren Bold

    2023/07/18 at 13:52

    Би лав харуулдаггүй өөрийн хариуцлага гэж боддог

  21. Luushaa Batsaixan

    Luushaa Batsaixan

    2023/07/18 at 14:38

    Өөр өөрсөдөө шийдэх асуудал хэт хувь хүмүүсийн амьдралд орж заах шаардлагагүй

  22. Oyungerel Luwsan Ochir

    Oyungerel Luwsan Ochir

    2023/07/18 at 14:43

    ЭМЭЭ НЬ АЧ ЗЭЭГЭЭ ХАРНА ГЭДЭГ ЗҮГЭЭР НЭГ ҮНЭГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА БИШ ЮМ… МАНАЙ ХҮҮ БЭР 2 Т ЗОРИУЛАГДАА ЮУДАА АЧ ХҮҮ ХАРААД 4 ЖИЛ БОЛЖ БНА ДАА АЧДАА АМИА ТАВИДАГ БОЛОВЧ ААВ ЭЭЖИД НЬ ГОИДОХ АСУУДАЛ БАЙЖ Л БАЙХ ЮМ ТАВИЛАН ЮМДАА

  23. Mishigdorj Battsetseg

    Mishigdorj Battsetseg

    2023/07/18 at 14:47

    Яалт ч үгүй тохиолдолд хүүхдий нь харах тохиолдол байдаг.Угаасаа өөрөөс нь илүү ач зээдээ илүү хайртай байдаг.Тэгэхдээ гол нь эцэг эх нь миний хүүхдүүдийг харж өсгөж өгч байгаа шүү гэж ойлгож ээж аавыгаа гомдоохгүй харин ч баярлах нь зөв.

  24. Oyuna Batdeger

    Oyuna Batdeger

    2023/07/18 at 15:15

    Төрсөн үрээ өсгөж харна. Ач зээгээ өсгөж харна. Сүүлчийн мөч хүртэл ээ харах хэрэг үү.. Эмээ Өвөөд насны мөчд нь асрагч хийлгэх ээ болцгоол доо. Тэр хүмүүс ямар их ядарч туйлдахыг мэдэх үү. Гаргасан бол өөрсдөө харцгаа

  25. Julia Ebo

    Julia Ebo

    2023/07/18 at 15:41

    Buruu shu er n bol hayal ywchdag

  26. Oojoo Kh

    Oojoo Kh

    2023/07/18 at 16:50

    Заа тэгээд явж явж өөрөөс нь илүү хайртай байж хайр цаанаасаа ундраад байдаг юм даа… гэхдээ бие болоод сэтгэл зүйн хувьд ядраад байх болждээ… ккк

  27. Rolmaa Ishdorj

    Rolmaa Ishdorj

    2023/07/18 at 17:23

    Luushaa Batsaixan

  28. Bayr Undak

    Bayr Undak

    2023/07/18 at 19:19

    Эмээтэй б.а гэдэг чинь дээд зэргийн тансаглал шүү

  29. Zorigoo Dagvadorj

    Zorigoo Dagvadorj

    2023/07/18 at 21:35

    Хүүхдийг нь харж өгч тусалж байгаа мэт боловч цаанаа нь хариуцлагаа мэдэхгүй эцэг эхчүүд олон болж гэр бүл салалт их байгаа шүү.

  30. Соль Агваанжамц

    Соль Агваанжамц

    2023/07/19 at 05:15

    Аав ээжээ жаргах цагт нь дураар нь байлгаж, жаргаах л үр хүүхдийн ухаан ..

  31. Erdenechimeg Jambaldorj

    Erdenechimeg Jambaldorj

    2023/07/19 at 07:38

    Буруу…

  32. Би харах дуртай.
    Бөөн хайрууд.
    Гэхдээ …

  33. Цэдэндорж Энхтуяа

    Цэдэндорж Энхтуяа

    2023/07/19 at 09:13

    ХҮҮХДҮҮДИЙН УХААН Л МЭДНЭ.

  34. Delgermaa Deegii

    Delgermaa Deegii

    2023/07/19 at 09:51

    Эцэг эх нь өөрсдөө харж өвөө эмээ нар хааяа харах нь зөв зарии нь хүүхэдгүй юм шиг явдагдаа

  35. Baigali Saran

    Baigali Saran

    2023/07/19 at 10:10

    Хүүхэд харах аз жаргалыг хүндрүүлж битгий ярьцгаа. Би эмээ хүн. Ядаж л хүүхэд найдвартай гарт байхад залуус ажилаа тайван амжуулна шдээ. Монгол хүмүүс онцлог амьдралтай. Бусдыг дууриах албагүй.

  36. Зочин

    2023/07/21 at 07:33

    Хөгшчүүл хүүхэд харахаараа их л ядардаг юм билээ.

    Үгүй гэж хэлж чадахгүй бас ач зээ нартаа хайртай, үр хүүхдүүддээ чадах чинээгээрээ туслах ёстой гээд л хичнээн их ядарч байвч шургаж уначихаагүй л бол өөрийгөө гаргуунд нь гаргаад л хүүхэд хараад сууцгааж байдаг хүмүүс.

    Гэвч энэндээ маш их ядарч их л хурдан хөгширцгөөдөг юм билээ шүү.

    Болвол л тэднийгээ амраах хэрэгтэй дээ

  37. Зочин

    2023/07/21 at 22:42

    Хүүхэд гаргасан бол хариуцах нь ээж аавын үүрэг. Эмээгийн үүрэг өиш, сайн дурын үндсэн дээр хааяа харалгүй яахав гэхдээ үүрэг бол биш. Хүүхдээ харужлсан л бол эмээд эргээд санаа тавмх ёстой. наад зах нь тараасан тоглоомыг нь хураах, идсэн ууснаа цэвэрлэх г.м зарим бэрүүд бол өөрийнхөө ээжээр харуулахгүй мөртлөө хадам ээжийгээ хүүхэд харсангүы гээд байдаг нь дэндүү муу шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *