Зангирсан булчин суллах болон сэтгэл зүйн тогтворгүй байдлаас 1 минутын дотор ангижрах арга

13

Өдөржин ажилласны дараа бүх л булчин өвдөж, нуруу тэнийлгэх, толгойгоо эргүүлэхэд ч хэцүү болдог үе бий. Үүний шалтгаан нь “булчингийн хуяг” хэмээн нэрлэгдсэн, Вильгельм Райх хэмээх хүний анх олж харсан стресс болон түүнд үзүүлэх биеийн хариу үйлчлэл зэргийн харилцан уялдаат үйл ажиллагаа юм. Тэрээр хүн өөрийн дотор бүх л зүйлээ хадгалж, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх дадал зуршлыг үүнтэй холбон тайлбарлаж байжээ. Өөрөөр хэлбэл хүний сэтгэл зүйн бүх л бэрхшээл нь хүний булчин чангарч хатуурах байдлаар илэрч гарахыг хэлнэ.

Энэ удаа иймэрхүү чангарсан булчинг суллах 6 аргыг танилцуулах болно. Эдгээр дасгалыг хийхэд танд их цаг хугацаа хэрэггүй бөгөөд үр дүн нь удахгүй илрэх билээ.

1. Нурууны дунд хэсэг болон бүсэлхийгээр өвдөх үед

Нурууны булчин байнгын ачаалалтай нэгэн хэвээр байх нь олон янзын өвчлөлд хүргэж болох ба эдгээр нь шохойжилт, нурууны зөөлөн эдийн хатуурал, нугасны зөөлөн эдийн өвчлөл, нуруу нугас муруйх зэрэг болно.

Мөн дарагдсан нуруу нугас нь зүрхний өвчин бий болгож толгой өвдөх, толгой эргэх, хараа муудах нөхцөл болдог байна.

Нурууны булчинг хэрхэн суллах вэ?

Энэ дасгал нь таны нурууны булчин чангарснаас болж өвдөхөд тус болно.

  1. Цэх зогс. Гараа дээш өргөөд дараа нь толгойн ард авчирна
  2. Арагшаа хотой. Нурууны байдал хотгор гүүр мэт болох ёстой
  3. Үндсэн байрлалд эргэн орно.
  4. Энэ дасгалыг 5 удаа давтана.

 

2. Нурууны дээд хэсэг, хүзүү орчимд өвдөх үед

Та энэ нийтлэлийг уншиж байхдаа компьютерийн ард сууж байгаа болов уу. Таны хүзүү яг одоо зөв байрлалд байна уу, үгүй юу гэдгээ нэг шалгаад үз:

  • Мөр өргөгдөөгүй байх ёстой
  • Нурууны далны болон мөрний булчингууд чангараагүй байх ёстой

Дал, мөрний булчин чангарч зангирах нь стресс болон ядаргаатай холбоотой бөгөөд байнга мөрөө өргөж, унжуулж явдаг зэргээс шалтгаална.

Хүзүү болон нурууны дээд хэсгийн өвчнийг хэрхэн үгүй болгох вэ?

Хүзүү бол аливаа стресст хамгийн түрүүнд хариу үйлчлэл үзүүлдэг биеийн хэсэг юм. Хүзүүний өвчлөл нь цусан хангамж, зүрх судас, мэдрэлийн судал зэргийн ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Тархинд очих ёстой хэмжээнээс бага хүчилтөрөгч очих, тэжээллэг бодис дутагдах, булчин сулрах зэрэг нөхцөл бий болдог байна.

  1. Эдгээрийг үгүй болгохын тулд доорх зүйлийг хийнэ:
  2. Хөлөө тэгшхэн, мөрний хэмжээний зайтай тавина
  3. Гараа ташаандаа авч толгойгоо урагш гудайлгаад дараа нь арагш гэдийлгэнэ.
  4. Энэ дасгалыг 8 удаа хийгээрэй.

Хүзүү мөрний булчин чангарсныг хэрхэн суллах?

Хүзүү мөрний булчин чангарч зангирах үндсэн шалтгаан нь даарах, дасгалын өмнөх бэлтгэл, бие халаалт дутуу, нэгэн хэвийн хөдөлгөөн удаан, олон дахин хийсэн, хүнд цүнх үүрсэн зэрэг болно. Энэ нь булчингийн эд эс үрэвсэх нөхцөл болдог байна.

  1. Тэгшхэн зогсоод гараа толгойн ард авна
  2. Хүзүүгээр эхлээд баруун дараа нь зүүн тал руу хазайлгана
  3. Хэрвээ хэцүү байвал гараараа дэмжиж болох ба энэ нь булчин сунахад хэрэгтэй
  4. Хамгийн багадаа уг байрлалд 10 секунд орчим болох ба тал бүрдээ 10 секундээр барьж дасгалыг гүйцэтгэнэ.

 

3. Нүүрний булчин чангарч зангирах

Заримдаа стрессээс болж толгойн болон нүүрний булчин хямрах нь бас байдаг.

Та нүүрний булчин зангирсныг мэдэхгүй байж болно. Гэхдээ үүнийг илрүүлэхэд амархан юм. “Булчингийн хуяг” байгааг илэрхийлэх хамгийн энгийн арга нь таны нүүрэнд тогтсон ямар нэг сэтгэл зүйн байдлыг илэрхийлсэн хэлбэр байсаар байгааг олж харах юм. Толины өмнө өөрийгөө удаан, анхааралтай харж, хуруугаараа нүүрээ илж үзэн, хатуурсан хэсэг байгаа эсэх, зөөллөх хэрэгтэй эсэхийг мэдэж болно. Дух орчмын булчин чангарах нь толгойн өвчин бий болгох, тархины даралт ихэсгэх, нүдний орчимд булчин зангирахад хар хүрэн тойрог бий болох, хурдан ядрах, эрүү орчмын булчин зангирахад шүдний янз бүрийн бэрхшээл бий болох, нүүрний арьсыг тэжээх судас нарийсах зэрэг өвчлөл бий болдог байна.

Нүүрний булчингийн чангарлыг хэрхэн арилгах вэ?

  • Тэгшхэн зогс. Гараа толгойн ард авах ба хуруугаа салаавчилж болохгүй.
  • Толгойгоо тал тал тийш эргүүл
  • Хэрвээ эвгүй байвал гараараа зөөлөн дэмжлэг үзүүлж болно
  • Энэ дасгалыг тал бүрдээ 4 удаа хийнэ.

Дасгал хийж дуусаад нүүрний арьсанд гараар иллэг хийнэ.

 

4. Бүх л биеийн булчин зангирч, өвдөх

Нурууны булчин чангарах нь нугасанд муу нөлөөтэй ба их хүнд нөхцөлд нугас муруйх нөхцөл болдог. Хөдлөх явцад нурууны үе нугасны нейроныг дарах учир бүх эд эрхтэн өвдөнө. Мөн судал дарагдах нь биеийн бүх л хэсэгт зовиур бий болгох, эд эс хавагнах зэрэг сөрөг нөлөөтэй.

Биеийн хэт ачааллыг хэрхэн үгүй болгож булчинг суллах вэ?

  1. Энэ дасгал нь бүсэлхийний, нурууны доод хэсгийн, гэдэсний булчингийн ачааллыг бууруулна.
  2. Тэгш зогсоно. Гараа толгойны ард авна.
  3. Биеэ баруун тийш хазайлга. Энэ үедээ зүүн гараа баруун тийш сунгана
  4. Үндсэн байрлалдаа шилжээд нөгөө талдаа энэ хөдөлгөөнөө хийнэ.
  5. Тал бүрээр 4 удаа хазайх дасгал хийнэ.

 

5. Сэтгэл зүйн дарамтаас ангижрахын тулд

Сэтгэл зүйн дарамтанд орсноо цаг тухайд нь мэдэж таних, түүнээс салах нь их чухал зүйл. Жижиг дарамт өдрийн туршид бий болж болох ба тухай бүрд нь үгүй болгохгүй бол хуримтлагдсаар эхлээд түгшүүрт нөхцөлд байх ба удалгүй сэтгэл санааны хүндрэл, хямралд орж хүндэрдэг байна.

Та бий болсон бэрхшээлийг хэдий чинээ хурдан шийдэх гэж оролдох тусам байдал улам хүндрэх нөхцөл бий болдог гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та нэг л зүйлийн тухай дахин дахин бодож, салж чадахгүй байвал доорх дасгалыг хийгээрэй.

Сэтгэл зүйн дарамтаас хэрхэн салах вэ?

Энэхүү дасгал нь сэтгэл санааны дарамтанд байгаа болон амархан ядардаг хүмүүст зориулагдсан ба бүх л насныхан хийж болох цогц дасгал юм.

  1. Тайван чимээгүй орчин сонгож авна. Аль болох агаарын солилцоо сайтай газар байх нь зөв. Дасгалыг суугаа болон босоо байдлаар хийнэ.
  2. Хөлөө зэрэгцүүлэн тэгш зогсоно. Нүдээ аниад бие суллан тайван амьсгална. Толгой цэх, хэвийн байдалд, сул байх хэрэгтэй. Гараа бие дагуулан чөлөөтэй унжуулсан байна. Суугаа байдлаар дасгал хийх бол гараа хөл дээрээ тавина.
  3. Мөрөө арагш болгох хөдөлгөөн хийхдээ мөрөн дээрээ байгаа юмыг сэгсрэн хаяж байгаа мэтээр хөдөлгөнө. Дараа нь биеийн жингээ хэвлий хэсэгт төвлөрүүл. Биеэ суллан хөлийн булчингийн хүчийг мэдрэх гэж оролд.
  4. Тэнцвэрээ барина. Бүх л ачаалал, зангираа алга болох үед энэ нь тийм ч хэцүү зүйл биш байх билээ. Биеэ суллан илүү хөдөлгөөн хийх хэрэггүй. Ийм байдалд 5 минут байхыг хичээгээрэй.
  5. Дасгал хийж байх явцад юуны ч тухай бодохгүй байхыг хичээ.
  6. Дасгалаа хийж дуусаад нүүр, хүзүү, мөр цээжний хэсэгт зөөлөн иллэг хийгээрэй.
  7. Эдгээр дасгал нь их амархан хөнгөн байгаа биз? Та эдгээр дасгалыг ажлын байран дээрээ ч хийж болно.

Таны булчин зангирах нь элбэг тохиолддог зүйл үү? Та үүнтэй хэрхэн тэмцдэг вэ? Яг одоо эдгээр дасгалуудын нэгийг хийж үзээд ямар үр дүнд хүрснээ сэтгэгдэл дээр бичээрэй.

142
ГайхмаарГайхмаар
78
ГоёГоё
58
ХөөрхөнХөөрхөн
28
Ха ХаХа Ха
26
БахархмаарБахархмаар
13
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oyuna Batsuren

    Oyuna Batsuren

    2018/08/03 at 13:54

    Moogii Dorj

  2. Hulin bulchin chagarval yamar dasgal hiih we.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *