Ахлах тогооч найз минь ногоогоор ширээгээ чимэглэх 3 нууцыг дэлгэсэн юм

2

Хавар эсвэл зуны сард яагаад ч юм нэг шинэ зүйлд суралцмаар санагддаг юм, жишээ нь ногоогоо зүгээр нэг хэрчээд таваглахгүй гоёмсог бас цэвэрхэн хэрчиж сурмаар санагдлаа. Эсвэл сарнай хэлбэрээр тавих уу – хоолны жорны сэтгүүл дээр гардаг шиг л…

Ногоог хэрхэн гоёмсог хэрчих вэ?

Энэ шалтгааны улмаас би найздаа хандсан юм, тэр 15 жилийн турш ресторанд ажилласан, сүүлийн таван жил нь ахлах тогоочоор ажиллаж байгаа нэгэн.

Найзын маань хэлснээр ганцхан өргөст хэмх, улаан лоольтой байхад л ширээгээ гоёмсгоор чимэглэж болно эсвэл хийсэн салатаа чимэглэж ирсэн зочдыг урлагийн бүтээлээр алмайруулах ч боломж бий гэсэн юм. Яаж гэдгийг сонирхоцгооё.

Дан ганц улаан лооль, өргөст хэмхээр ширээ чимэглэх – амархан.

Танд хэд хэдэн аргуудыг танилцуулна, гоёмсог бас хурдан хийдэг арга. Таны хийсэн чимэглэл ирсэн зочдыг тань алмайруулах нь ойлгомжтой.

Улаан лоолиор хийсэн сарнай

Улаан лоолийн навчтай хөвсгөр сарнай – маш алдартай, ногоо хэрчих гоё санаа. Хийхэд амархан бас хурдан учраас алдартай, мөн ширээг үнэхээр чимэглэнэ. Тэгээд ч ийм сарнай идэх улам ч амттай байх болов уу.

Бэлдэх арга

1. Чимэглэлийн ажлыг гүйцэтгэхэд танд хурц иртэй хутга хэрэгтэй, хэмжээгээрээ нэг их том ч биш, хальслахад эвтэйхэн байх ёстой: улаан лооль нь бүрэн болсон гэхдээ хатуу байхыг анхаарна уу.

2. Улаан лоолио угаагаад хальсыг нь арилгана. Яг л алимны хальс арилгаж байгаа мэт арилгаарай. Спираль чиглэлд улаан лоолийн их биеийг дагуулан нимгэн хальсална, хальсыг таслахгүй байхыг хичээгээрэй.

3. Хальсалж авсан спиралийн үзүүрээс аваад сарнай хэлбэр гарган ороож эхэлнэ. Хэт чанга ороох хэрэггүй, сарнай амьд мэт хөнгөн зөөлөн харагдах ёстой. Яг л дэлбээгээ саяхан задалсан мэт.

4. Дараа нь ирээдүйн сарнайгаа доош эргүүлнэ.

5. Сарнайн хэлбэрийг эцэслээд дурын ногоон навчит ногоогоор чимэглээрэй – яншуй, салатны байцаа, базилик.

Ийм цэцгийг бэлдэхэд амархан. Хүүхэд ч хийж чадахаар. Сарнайгаар салат, махан хоолоо чимэглэвэл илүү тохиромжтой.

6. Үүнээс гадна өргөст хэмхээр сарнайн навч хийж болно. Хийхэд ч хялбар, зураг дээр хийх явцыг ойлгомжтойгоор харуулсан.

Ингээд л болно доо, улаан лоолин сарнайн дэлбээ, өргөст хэмхэн навч.

 

Өргөст хэмхээр сарнай хийх

Сарнайг зөвхөн улаан лоолиор хийгээд зогсохгүй өргөст хэмхээр ч хийж болно. Ногоо хэрчигчийн тусламжтайгаар хийнэ. Энгийн ногоо хэрчигчээс эхлээд олон үйлдэлтэй ч байдаг болсон.

Хийх арга

1. Сарнай хийхийн тулд та 3-4 ширхэг өргөст хэмхийг нимгэн хэрчих хэрэгтэй. Өргөст хэмх нь шинэхэн байвал сарнай илүү гоёмсог амьд харагдана.

2. Нэг нимгэн хэрчсэн хэсгээр сарнайн голыг хийгээд шүдний модоор доод хэсгийг тогтооно – таны цаашдын ажлыг хөнгөвчилж өгөх юм.

3. Одоо голыг тойруулаад зураг дээр харуулсан шиг сарнайгаа хийж эхэлнэ. Нэг хуруугаараа үзүүр дээр нь дараад дараагийн хэрчмийг авна.

4. Бусад хэрчмээр энэ маягаар явсаар голыг сарнайн дэлбээгээр дүүргэнэ. Эцэст нь шүдний модоор тогтоогоорой.

Зөвлөгөө

Ямар нэг баяр дөхөөд ирэхээр зочдоо юугаар баярлуулах вэ гэж бодож эхэлдэг. Тэр үед бидний маш энгийн зөвлөгөөг дагаарай.

Ийм аргаар ногоо хэрчих нь хөгжилтэй бөгөөд таатай ажил санагддаг. Нэгийг ч болов туршиж үзээрэй, найз бүсгүйчүүддээ ч гэсэн хуваалцахаа мартаж болохгүй шүү.

10
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oogii Oogii

    Oogii Oogii

    2018/08/25 at 21:32

    Г. Дөлгөөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *