Гэртээ ганцаараа байгаа үед өөрийгөө хэрхэн аюулаас хамгаалж гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх вэ?

2

Хүний амьдралд янз бүрийн нөхцөл байдал үүснэ, гэртээ ямар нэгэн ажил гүйцэтгэх засварчин дуудах хэрэг гарах үе бий. Үүнээс гадна үйлчилгээний хүмүүс ч тасрахгүй, тог бичдэг хүн, усны тоолуурын заалт харах гэсэн хүн, зар сурталчилгааны ажилтан гэх мэт. Мөн гэрийнхээ ямар нэгэн зүйлийг засуулахаар зар харж байгаа хүн дуудна. Чухам бидний хүсээд байгаа тэр хүн ирж байгаа эсэх нь баталгаагүй. Эдгээр хүмүүсийн дотор таны эд хөрөнгөнд шунасан хулгай хийхэд бэлэн гэмт хэрэгтэн байгаа эсэхийг хэн ч таашгүй.

Эдгээр асуултуудыг практикт ашиглаж үзэх хэрэгтэй гэж бид хувьдаа үзэж байна. Ингэж чадсанаар амьдралын таагүй тохиолдлоос өөрийгөө хамгаалж чадна.

1. Та хэнийг ч хүлээгээгүй бол – хаалгаа тайлах хэрэггүй! Эмээгийн энэ зөвлөгөө ямар ч цаг үед хүчинтэй үлдэнэ шүү.

2. Хаалга тогшсон хүнээс хаалгаа нээлгүйгээр наанаас нь шаардлагатай бүх асуултаа асуу. Урилгагүй зочин нь зар сурталчилгааны ажилтан байлаа гэж бодоход таныг ядаж л төлөвлөгөөгүй зардал гаргахаас хамгаалж өгнө.

3. Бичиг баримтыг нь үз. Хэрвээ урилгагүй зочин өөрийгөө СӨХ, контор зэргийн ажилтан гэж байгаа бол албан газрын үнэмлэх тэр хүнд байх л ёстой. Хаалганы дурангаар үнэмлэхээ харуулахыг хүсээрэй.

4. Гэртээ засвар хийх хүн эсвэл мэргэжилтэн дуудах шаардлага гарсан бол – албан ёсны үйлчилгээ үзүүлдэг газрыг дуудаарай. Хаа нэгтээ наасан үнэгүй зар дээр байгаа утас руу шууд залгаж огт болохгүй. Тэр хүн үнэхээр ажил үйлчилгээ үзүүлэх гэж зар тавьсан байж болно гэхдээ эргэж буух эзэнтэй байсан нь дээр болов уу. Албан ёсны мэргэжлийн үйлчилгээ үнэтэй байх нь ойлгомжтой, гэхдээ “харамч хүн хоёр төлдөг” гэдэг үгийг бүү мартаарай.

5. Хэрвээ таны гэрт ус шүүгч санал болгох эсвэл туршилтын шүүлтүүр үнэгүй суурилуулж өгөх гэсэн юм гээд хаалга тогшвол – ихэнх тохиолдолд гэмт хэрэгтэн байдаг. Энэ хүнийг гэртээ оруулж болохгүй.

6. Засварчин эсвэл үйлчилгээний хүнийг найз нөхдийнхөө санал болгосноор дуудаж болно – энэ нь илүү найдвартай арга гэдгийг санаж яваарай.

7. Шуудангийн үйлчилгээ “хаалга хүртэл” гэдэг – ийм сайхан үйлчилгээ хаа байх вэ. Гэхдээ шууданчийг гэрийнхээ ойролцоо угтвал бүр ч амар.

8. Гэрээр хичээл, дадлага авах гэж байгаа бол эхлээд “дундын нутаг дэвсгэр” дээр зохион байгуулах санал тавиарай. Үнэхээр ийм үйлчилгээ үзүүлэх гэж байгаа хүн бол энэ саналд татгалзахгүй хүлээн зөвшөөрнө. Зарим нэг тохиолдолд хичээл заана гэсэн зарын цаана гэмт хэрэгтэн байдаг.

9. Гэрээр үйлчилгээ авахдаа урьдчилан утсаар шаардлагатай мэдээллийг аваарай. Үүнд ичиж зовох хэрэггүй, жишээ нь, тэд таны утасны дугаарыг хаанаас олж авснаа хэлэх ёстой. Цаашид аюулгүй харилцаа тогтоохыг хүсэж байгаа үйлчлүүлэгч байгууллага тантай амьд харилцаа үүсгэхээс татгалзахгүй. Өөрийнхөө дотоод мэдрэмжийг сонсож сур – таныг хэзээ ч мэхлэхгүй мэдрэмж юм.

Эдгээр жирийн зөвлөгөө таны аюулгүй байдлыг хангахад тусална гэж найдаж байна. Танд өөрийн гэсэн дүрэм бий юу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

9
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *