Хараа болон сонсгол сайжруулах шидэт арга

5

Хараа зүйг эмгүйгээр эмчлэх эмчилгээний үндэслэгч доктор Уильям Бейтс-ийн хэлснээр:

“Харах мэдрэхүй нь хүний таван мэдрэхүйн хамгийн чухалд нь тооцогдоно. Бөмбөрцөг дэлхийн өнгө, хэлбэр, найз нөхдийн инээмсэглэлийг тод бөгөөд бүхэлд нь харж байж л амьдралын мэдрэмж, амтыг бүрэн мэдэрнэ. Хараа муутай хэн нэгэн амьдралын энэ сайхан мэдрэмжийг бүрэн авч чадахгүйд хүрнэ. Та хараагаа насан туршдаа сайнаар нь хадгалж үлдэх боломжтой. Юуны түрүүнд та орчин үеийн амьдралын хэв маягт тохируулж нүдээ зөв хамгаалж сурах ёстой ажээ”.

 

Хараа, сонсгол муудсан үед хүзүүний булчинг суллах дасгал

Толгойгоо өргөх – хараа болон сонсголын асуудлыг шийдэх арга болно.

Толгойгоо өргөх – хараа болон сонсголын асуудлыг шийдэх өндөр үр дүнтэй дасгал. Мөн толгойн өвчин намдаана, хүзүү болон мөрөөр мэдрэгдэх таагүй мэдрэмжийг арилгана.

Дасгалыг хийх зааварчилгаа:

  1. Хоёр гарын алгаар хүзүүгээ тойруулж барина.
  2. Дараа нь гараараа хүзүүг дээш өргөнө, бага зэрэг баруун урагш чиглэлд байна.
  3. Дараа нь яг энэ байдлаар зүүн тийш өргөнө.

Энэ энгийн дасгалын тусламжтайгаар хүзүүний мэдрэл сэргэж хөндлөн болон босоо булчингууд сулардаг. Толгойг маш зөөлөн удаан өргөх хэрэгтэй. Огцом, хүчтэй татаж болохгүй. Толгойгоо аль болох сунгах байдлаар өргөнө, хамгийн гол нь зөөлөн. Энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаагүй хийнэ, мөн унтахаасаа өмнө ч гэсэн хийх хэрэгтэй.

Хүзүү суллах дасгал: Залхуу Найм (халаалт)

“Залхуу найм” халаалтыг үндсэн дасгалыг хийхээс өмнө гүйцэтгэнэ. Уг дасгал нь хүзүүний булчинг суллаж тархи, нүдний цусан хангамжийг сайжруулахад нөлөөлдөг байна. “Залхуу найм” дасгал нь мөн нүдний бусад төрлийн дасгал хийхэд халаалт болох бөгөөд дасгалын үр дүнг нэмэгдүүлдэг ажээ.

  1. Хамрынхаа үзүүрээр наймын тоог удаан бөгөөд чамбай гэгч нь зураарай. Энэ дасгал нь хүзүүний арын хэсгийн булчингийн ачааллыг багасгана, мэдрэлийн системийг тайвшруулахаас гадна нүдний ачааллыг буруулахад нөлөөлдөг. Наймын тоог томоор нь зурахад нүдний том булчингуудыг амраана, харин жижигхэн наймын тоо – жижиг булчингуудыг амраана.
  2. Одоо наймын тооны байрлалыг өөрчилнө, өөрөөр хэлбэл хөндлөн, босоо гэсэн холимог байрлалаар зураарай. Зүүнээс баруун бас баруунаас зүүн тийш, дээрээс доош, доороос дээш чиглэлд ч мөн зурах хэрэгтэй. Дасгалыг багаар бодоход 3 минут хийнэ.
22
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/02/04 at 17:57

    зөвлөлшөөгийн дагаж мөрдэе

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *