Хумсны будгийг гэрийн нөхцөлд хурдан хатаах 3 арга

4

Загварын ертөнц олон өнгийн хумсны будгийг танилцуулж байна. Гоо үзэсгэлэн бүсгүйчүүд хумсны будгаар өөрийнхөө өнгө төрхийг улам тодосгох ажээ. Хамгийн гол нь маникюр болон анхаарал тавьсан гар – эмэгтэй хүний нэрийн хуудас хэмээдэг. Харамсалтай нь өнөөгийн амьдралын хэмнэл тэр болгон хэдэн цагаар гоо сайхны салонд суух боломжийг олгохгүй байна. Тийм ээ, бас гэрийн нөхцөлд ч гэсэн хумсаа будаад 15 эсвэл 20 минут хумсны будаг хаттал дэмий суугаад байж чадахгүй.

Энэхүү асуудлыг шийдэх боломж байх ажээ, өөрөөр хэлбэл хумсны будгийг хурдан хатаах арга бий. Гайхах зүйлгүй, энэ онцгой туслагч бол “хүйтэн” юм.

Танд гурван лайфхакыг танилцуулж байна. Туршиж үзээд өөрт тохирохыг нь сонгож аваарай.

 

Лайфхак №1

Хумсны будгаа бага зэрэг хатаагаад гараа хүйтэн усанд дүрнэ. Хүйтэнд будаг хатуурах буюу хумсны будаг хурдан хатна. Гараа 1-2 минут дүрнэ, хамгийн гол нь усны хэмийг тохируулна. Усандаа хэдэн дөрвөлжин мөс хийж болно.

 

Лайфхак №2

Хоёр дахь арга – хүйтнээр үлээдэг сэнс. Үүнээс гадна агааржуулагч ч тохирно. Энэ аргаар хатаахад та 2-хон минут л зарцуулна. Хамгийн гол нь – хүйтэн агаарын урсгалыг жигд байлгах тал дээр анхаараарай.

 

Лайфхак №3

Сүүлчийн арга буюу гурав дахь арга – хумсны будгаа хэдхэн минут хөргөгчинд хийгээрэй. Хүйтэн будаг хумсандаа түрхэхэд амархан бөгөөд хялбархан хатна. Хамгийн гол нь будгаа жигд бөгөөд нимгэн түрхээрэй.

Одоо та хумсны будгаа яаж хурдан хатаахыг мэдэж авлаа. Хувцсандаа будаг наахгүй, цаг хэмнэнэ. Маникюр хийхдээ тэвчээртэй хандах хэрэгтэй, бидний танилцуулсан лайфхак ч гэсэн өөрийн гэсэн баримтлах дүрэмтэй гэдгийг битгий мартаарай. Бүү яар, таны хумс гоёмсгоор гялалзах болно.

11
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *