Энэхүү сармистай шөлийг хийж ууснаар та ханиад томуу төдийгүй гэдэсний халдварт өвчнийг ч эдгээж чадна

1

Сармисны шөл – 50 болон түүнээс дээш тооны хумс сармис, сонгино, нимбэг, гоньд зэргээр хийсэн шөл нь бараг л бүх төрлийн вирусыг бие организмоор дамжих замдаа устгах ба үүнд ханиадны болон норовирус ч бас орно. Ханиад томууны үед хүмүүс ханиалгаж найтааж эхлэх үед сармис нь вирусын эсрэг үйлчилгээтэй, түүнийг устгадаг чанараараа эрэлт ихтэй болдог.

Сармисыг бяцлах нь аллицин бий болгоно. Энэ нь цус өтгөрөх, цусны даралт ихсэхээс сэргийлнэ. Мөн сармис нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн болгох, суулгалт өвчнийг анагаахад үр ашигтай болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Бас энэ чухал ургамал маань хорт хавдрын эхний шатны үед маш сайн нөлөөтэй гэдэг нь батлагдсан билээ.

Мэргэжилтний үзэж байгаагаар

Британийн хоол судлалын ассоциацийн төлөөлөгч, хоол судлаач-зөвлөх Хелен Бонд хэлэхдээ: сармис дахь химийн бодис нь бактерийн эсрэг болон мөөгөнцрийн эсрэг үйлчлэлээрээ алдаршсан байна. Чухам ийм учраас хүмүүс сармисыг дархлаа сайжруулдаг хэмээн боддог. Хэдийгээр энэ нь маш их дэлгэрсэн үзэл бодол боловч энэ нь тогтоогдоогүй зүйл юм.

Эрдэмтэд одоог хүртэл сармисны ханиад томууны эсрэг үйлчилгээний талаар нэгдсэн ойлголтгүй

Учир нь томоохон нэр хүндтэй эмийн үйлдвэр компаниуд их үнэтэй, том туршилт судалгаа хийхээс зайлсхийж байгаа бөгөөд үүний оронд илүү ирээдүйтэй, ашиг өгөх, шинэ эм тарианы бэлдмэлд хөрөнгө зарж байгаа явдал юм.

Сармисны шөлний орц:

  • 2 хоолны халбага оливийн тос
  • Арилгаагүй сармисны 26 хумс
  • 2 хоолны халбага органик тос
  • ½ аяга шинэ цагаан гаа
  • ½ цайны халбага кайены чинжүү
  • 2 цайны халбага нунтаг гоньд
  • 2 аяга хэрчсэн сонгино
  • ½ аяга далдуу модны шүүс-сүү
  • 3 аяга органик ногооны шөл
  • Нимбэгийн 4 хэрчим

Хийх арга:

  • Зуухны шарагчаа халаа.
  • 26 сармисны хумсыг шарахаар тавьж дээрээс нь 2 халбага оливийн тосоо хийнэ.
  • Дээрээс нь далайн давс хий.
  • Сайн таглаад сармисаа алтан шаргал-боровтор өнгөтэй болтол нь жигнэж шарах ба энэ нь ойролцоогоор 45 минут байна.
  • Хөртөл нь хүлээгээд сармисаа хурууны үзүүрээр хавчиж хальсыг нь салгаж авна.
  • Сармисаа жижиг саванд хийнэ.
  • Том саванд дунд зэргийн халуунаар тосоо хайлуул
  • Дээрээс нь гоньд, кайены чинжүү, цагаан гаа, сонгино зэргээ хийж 3 минут орчим чанана.
  • Дээрээс нь ногооны шөлөө хийгээд 20 минут жигнэ.
  • Зутан шөлөө блендерт хийж эргүүлээд савтай шөлөн дээрээ нэмнэ.
  • Далдуу модны сүүгээ шөл дээрээ хийж чанана.
  • Амт оруулахын тулд далайн давс болон нунтаг чинжүү хийж болно.
  • Хоолоо аягалахдаа нимбэгийн шүүсийг шахан аягандаа хийж бас болно.
6
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *