Гар доорх эд зүйлсээр хийж болох ахуйн 13 лайфхак. Одооноос эхлэн эд зүйлсийг та өөрөөр хардаг болно!

2

Бидний эргэн тойронд өөрийн гэсэн зориулалттай маш олон эд зүйлс байна. Гэхдээ бид тэдгээр эд зүйлсийг яагаад өөр өнцгөөс харж болохгүй гэж? Мөнгөлөг цаас, шүдний утас эсвэл сонин ч бай хамаагүй бүгд бидний мэдэхгүй “нууц амьдрал”- тай л байгаа.

Тодруулж хэлбэл, эд бүгд гайхалтай лайфхакын эзэд. Итгэхгүй байна уу? Та бүхэнд сонирхолтой хэрэглээнүүдийг танилцуулахаар бэлдлээ.

Шилдэг лайфхакууд

1. Гал тогооны хавчаар

Шүүс шахагч байхгүй юу? Хэрвээ хавчаар байгаа бол санаагаар унах хэрэггүй.

 

2. Хувцасны хуванцар өлгүүр

Өөрийн зориулалтаар ашиглагдахгүй байгаа бол шинэ амьдрал бэлэглэж болно. Мэдээж бүхэлд нь биш л дээ, танд хавчаартай хэсэг нь л хэрэг болно. Хүнстэй уутны амыг бооход чухам хэрэгтэй.

 

3. Мөнгөлөг цаас

Миний бодлоор маш олон талын хэрэглээтэй цаас. Та хар л даа. Хувцас индүүдэхэд, юм будахад, тэр ч бүү хэл сав суулга ч угаахад ашиглана. Хэрвээ хувцасны үрчлээсийг арилгах хэрэг гарвал – хувцасныхаа доор тавиад индүүдээрэй. Бас маш мундаг хусуур болдог.

 

4. Резин

Засвар хийх гэж байна уу? Будагтай лаазанд резин углаад будагны багсаа арч. Будаг савныхаа гадуур гоожихгүй тул эргэн тойрон цэвэрхэн хэвээрээ үлдэнэ.

 

5. Хоолны савх

Зөвхөн хоол идэхэд л зориулагдсан гэж бодож байвал андуурч байна. Дүрдэг цайгаа халуун усандаа хийхээс өмнө савханд ороогоорой. Цайгаа дүрж хандаллаа, халуун уснаас авлаа, хогийн саванд хийлээ. Мэдээж зөвхөн дүрдэг цайны тухайд гэдгийг та эрхбиш ойлгосон биз ээ.

 

6. Цаасан салфетк

Бялуугаа чимэглэмээр байна уу? Хээтэй цаасан салфетк тавиад нунтаг чимэглэлээ зоригтой цац. Бялуун дээр гоёмсог хээ үлдэж яг л урлагийн бүтээл шиг харагдана.

 

7. Харандаа

Хувцасны чинь цахилгаан гацаад явахгүй байна уу? Асуудал биш ээ. Цахилгааны асуудалтай хэсгийг харандаагаар үр. Тийм ээ, үр дүн гарч байгаа биз?

 

8. Хундага

Хундаганд зөвхөн дарс хийж уух ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Бас лааны гоё суурь болдог гэдгийг хэлмээр байна. Гайхалтай халуун дулаан уур амьсгал бий болгож чадна.

 

9. Хувцасны хог авдаг цавуутай цаас

Цүнхнийхээ хогийг шуурхай цэвэрлэх шалгарсан арга.

 

10. Шүдний утас

Шүдний утасны тусламжтайгаар бяслаг, рулетийг жигд гоёмсог хэрчиж болно.

 

11. Цаасны хавчаар

Олон залгууртайгаа орооцолдоод уур хүрээд байна уу? Тэгвэл энэ арга яг танд зориулагджээ.

 

12. Халбага

Зүгээр ч нэг халбага биш – гал тогооны лайфхак. Халбагаараа цагаан гааны хальсыг ямар ч хүндрэлгүйгээр цэвэрлээрэй.

 

13. Өндгөн шоколадны тоглоомны сав

Энэ бяцхан саванд юу ч хадгалж болно. Жишээ нь чихэвч. Энд тэнд орооцолдохгүй бас утас нь ч гэмтэхгүй.

Жирийн эд зүйлсийг энэ мэтээр өөрөөр ашиглаж болох нь. Та эргэн тойрон байгаа эд зүйлсээ сайтар хараарай, тэдэнд маш олон төрлийн хэрэглээ байгаа шүү.

Хэрвээ танд бусдын мэдэхгүй лайфхак байгаа бол коммент хэсгээр хуваалцахыг хүсэж байна. Мөн хэрэгтэй нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

7
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *