Технологитой болгоомжтой харьц! 15 настай охин ваннд хэвтэж байхдаа гар утсаа ашигласнаас болж харамсалтайгаар амь насаа алджээ

1

Биднийг юу хүлээж байгаа болон амьдралд ямар зүйл тохиолдохыг хэн ч тааж мэдэхгүй. Гэнэтийн зүйл магадгүй таны гэрт ч тохиолдож болно. Саяхан холимог барилдааны аварга Орос охины үхэл олон хүнд техниктэй болгоомжтой харьцах ёстойг санууллаа.

15 настай Ирина Рибникова сайхан гэр бүл, сайн найз нөхдийн дунд өсөж торнисон нэгэн ба Олон улсын чанартай тэмцээнд оролцохоор бэлдэж байв. Оросын АШТ-д түрүүлсний дараа, тамирчин охин улсынхаа шигшээ багт багтаж, Европ тив болон ДАШТ-ийг зорих эрхтэй болоод байсан юм. Гэвч өнгөрсөн 12-р сарын 9-ний өдөр түүний цогцсыг гэрийнх нь угаалгын өрөөний ваннаас олжээ. Тэрээр ваннд хэвтэхдээ гар утсаа авч орсон байна. Ингэхдээ гар утсаар хэн нэгэнтэй ярьсан ба тухайн үед гар утсаа цэнэглэж байжээ. Харамсалтай нь Ирина гар утсаа ванн руу унагаасан ба улмаар тогонд цохиулж амь насаа алдсан байна.

Үүнтэй адилхан харамсалтай үйл явдал Британийн Ричард Булл гэх залууд тохиолдсон байна. Тэрээр 32 настай байсан ба угаалгынхаа өрөөнд гар утсаа нэмэлт цэнэглэгчээр цэнэглэж, цээжин тус газраа тавьсан байжээ. Энэ үед харамсалтай нь гар утсанд нь ус дусаж, цээж болон гар нь түлэгдээд зогсохгүй тогонд цохиулж амь насаа алджээ.

Дээрх харамсалтай явдлуудаас харахад, угаалгын өрөөнд гар утсаа хэрэглэх нь хамгийн аюултай мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ энэ нь өрөөсгөл ойлголт юм. Бид ихэвчлэн гар утсаа унтлагын өрөөндөө хэрэглэдэг: мэдээ унших, бие биетэйгээ ярих, сэрүүлэг тавих гэх мэт. Гэвч хэд хэдэн судалгаагаар гар утсаа унтлагын өрөөнд тавих нь нойр хулжихад хүргэхээс гадна эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан байна. Түүгээр ч зогсохгүй хэтэрхий халсан цэнэглэгчийг орны хажууд байлгах нь гал гарах үндэс болдог гэнэ.

Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Эрүүл мэнд болон амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд дараах энгийн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй.

Хямдхан цэнэглэгч бүү худалдаж ав!

Мэдээж хэрэг хүн бүр мөнгөө хэмнэхийг боддог ч технологи худалдаж авахад мөнгөө хэмнэх гэсний хэрэггүй. Та хямдхан цэнэглэгч худалдаж авснаар гал гарахад ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүй гэсэн баталгааг хэн ч танд гаргаж өгөхгүй шүү дээ.

Гар утас болон цэнэглэгчийн дээр ямар нэгэн зүйл бүү тавь

Гар утас болон цэнэглэгчийн дээр ямар нэгэн зүйл тавих нь гал гарахад нөлөөлөх хамгийн том хүчин зүйл болдог байна.

Гар утас болон таблетыг шөнийн турш цэнэглэж орхихоо боль

Бидний ихэнх нь цэнэглэгчээ салгахаа мартаад унтчихдаг, гэвч энэ зуршлаа засахад одоо ч гэсэн оройтоогүй байна. Гар утасны цэнэг дүүрч, цэнэглэхээ болих үед гар утас болон цэнэглэгч хэт халж, улмаар гал гардаг.

Болгоомжтой байж, аюулгүй байхад туслах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй. Жижиг зүйл ч гэсэн аюул тарьж болдог гэдгийг бүү мартаарай!

35
ГайхмаарГайхмаар
17
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Enkh-Amar Ganzorig

    Enkh-Amar Ganzorig

    2019/01/09 at 13:13

    Э. Тэнгис sad2

  2. Б. Роза

    Б. Роза

    2019/01/10 at 00:27

    Б. Анударь xeldeg bxaa

  3. Urnaa Urnaa

    Urnaa Urnaa

    2019/01/10 at 01:56

    Цогт.Б

  4. Ядмаа Ирээдүй

    Ядмаа Ирээдүй

    2019/01/11 at 00:54

    Өнөболд Өнкө

  5. Narana Narana

    Narana Narana

    2019/01/11 at 18:05

    Bat Zaya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *