Зайлшгүй анхаарах шаардлагатай уушгины хорт хавдрын 20 шинж тэмдэг

2

Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн дунд түгээмэл илрэх хорт хавдрын нэг бол уушгины хорт хавдар (эрчүүдийн хувьд түрүү булчирхайн, эмэгтэйчүүдийн хувьд хөхний хорт хавдар). Уг хавдрын илрэх шинж тэмдэг нь өвчтөний хүйсээс шалтгаалан харилцан адилгүй илэрнэ. Тиймээс өөрийн хүйсэнд тохирох шинж тэмдгийг заавал мэдэж байх ёстой ажээ.

Эмэгтэйчүүдийн уушгины хорт хавдар

Уушгины гадна хэсэгт ихэвчлэн илэрдэг тул шинж тэмдэг нь бусад хавдрыг бодвол маш багаар илэрнэ. Ихэнх тохиолдолд хавдар томорч биеэр тархах талтай.

Анхны шинж тэмдэг:

  • Нуруу, мөрөөр өвдөх
  • Дасгалын үеэр амьсгаадах

Хавдар томорсны дараа илрэх шинж тэмдэг:

  • Шүлсний хэмжээ, өнгө өөрчлөгдөх
  • Цээж, мөр, нуруугаар өвдөх
  • Байнгын ханиалга
  • Цустай цэр
  • Цустай шүлс эсвэл идээтэй цэр
  • Амьсгалахад исгэрэх чимээ гарах
  • Амьсгал давхцах

Энэ төрлийн хорт хавдрыг оношлоход амаргүй, тиймээс хавдар биеэр тархсан эсвэл хамгийн сүүлийн шатандаа ирсэн үед нь илрүүлдэг нь харамсалтай. Хавдар биеэр тархсан бол бие эрхтнүүдээр өвчин мэдрэгдэж эхэлнэ, жишээ нь яс, элэг, холбоосууд, цөс зэрэг өвдөхөөс гадна дараах шинж тэмдэг илэрнэ:

  • Толгойн өвчин
  • Ядрах
  • Булчингийн масс алдах
  • Хоолны дуршил муудах, шалтгаангүйгээр жин хасагдах
  • Цус өтгөрөх
  • Хүзүү, нүүрээр хавагнах
  • Ой санамжаа алдах
  • Онцын шалтгаангүйгээр яс бэртэх
  • Үе мөч, ясаар өвдөх

 

Эрчүүдийн уушгины хорт хавдар

Эрчүүдэд уушгины гол хэсгээр буюу бронх орчмоор хавдар үүсдэг учраас амьсгал боогдох, амьсгалахад бэрхшээлтэй болдог. Энэ нь эмэгтэйчүүдийг бодвол өвчний оношийг эрт тавих боломжтой.

Зарим нэг шинж тэмдэг:

  • Амьсгаа боогдох
  • Уушгины халдварт өвчин байнга тусах, жишээ нь: хатгаа, бронхит тусах
  • Архаг ханиалга

Эрчүүд уушгины хорт хавдар тусахад эмэгтэйчүүдийг бодвол амьсгалахад бэрх болдог. Гэхдээ үүнийг нь ихэнх тохиолдолд тамхины хор уршигтай тайлбарлан үзэх талтай.

Өвчний аливаа шинж тэмдгийг тоолгүй орхиж огт болохгүй, эмчид заавал үзүүлж зохих шинжилгээ өгч байх хэрэгтэй. Ямартай ч эрүүл байхын тулд амьдралын зөв дэглэм баримтлахыг зөвлөж байна.

5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *