Хорт хавдар ба байцаа – яагаад энэ хоёр ойлголт үргэлж салшгүй холбоотой байдаг вэ?

2

Байцаа маш олон витамин, микроэлемент агуулдаг учир бидний бие организмд маш хэрэгтэй ногоо гэдэг нь хэнд ч нууц зүйл биш билээ. Гэхдээ түүний ашигтай чанар нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй юм. Зарим нэг шинжлэх ухааны судалгаагаар байцаа нь таныг хорт хавдраас ч хамгаалах чадвартай гэнэ. Ийм судалгаа хийх түлхэц нь “польш парадокс” болсон билээ.

Энэхүү польш парадокс гэдэг нь батлагдаагүй яриагаар: Польшид хөхний хорт хавдар АНУ-тай харьцуулахад хамаагүй бага байсан ба АНУ-д очсон Польшчууд хөхний хорт хавдар тусах нь нутгийн эмэгтэйчүүдтэй адил болдог байжээ. Үүнийг Польшид дарсан байцаа иддэг, харин АНУ-д ийм байцаа худалдах нь хориотой байдгаар тайлбарладаг юм.

Энэ талаар албан ёсны ямар нэг зүйл үгүй бөгөөд дээрх зүйлд итгэх эсэх нь таны мэдэх хэрэг. Харин байцааны ашигтай шинж чанарыг үгүйсгэж огт болохгүй билээ. Энэ удаа байцаа яагаад хорт хавдрын эсрэг урьдчилан сэргийлэх үр дүнтэй байдаг байж болох болон бусад хэрэгтэй шинж чанаруудын тухай танилцуулъя.

Байцааны хүний биед ашигтай шинж чанар

Байцаа бол хүчтэй ногоо юм. Байцааны навчинд глюкозинолат хэмээх элгэнд байх хортой нэгдлийг устгах, хорт хавдрын эд эсийн өсөлтийг зогсоох шинж чанартай бодис ихээр байдаг гэнэ. Ийм байдлаар байцаа нь зарим нэг халдварын эсрэг үр дүнтэй гэсэн дүгнэлтэнд хүрч болох юм. Үүний тоонд хөхний хорт хавдар ч бас  орно.

Хөхний хорт хавдраас гадна уушгины, шээсний замын эрхтний, бүдүүн гэдэсний болон бусад олон эрхтний хорт хавдрын өсөлтөнд саад болдог байна. Хеликобактеритай нягт уялдаатай байдгийн хүчинд байцаа нь ходоодны шарх, хорт хавдраас хамгаална. Мөн байцаа цөсний хүчлийг гэдэс ходоодтой холбон гадагшлуулдаг.

Энэ бүхэн дээр нэмээд витамины тоо хэмжээ болон байцаанд маш ихээр байх антиоксидантыг тооцох хэрэгтэй. 100 гр байцаанд хүний нэг өдрийн хэрэгцээний К болон С витамин, фолийн хүчил, Омега-3 хэмээх чухал хүчил байна.

Эдгээр бодис нь зүрх судасны системд сайнаар нөлөөлж чихрийн шижингийн 2-р төрлийн өвчлөлөөс хамгаалах нөлөө үзүүлдэг байна. Байцаанд их хэмжээгээр байх шүлтлэг давс нь цус шүлтлэг болоход нөлөөлж, үүний дүнд хүний бие глюкозыг инсулины тусламжгүйгээр шингээдэг билээ.

Гэхдээ чухам ямар төрлийн байцааг, ямар байдлаар хэрэглэх вэ? Дээрх олон мэдээнээс ойлгосон зүйлээ дүгнэн итгэлтэй хэлэхэд: ямар ч байцааг ямар ч байдлаар хамаагүй идэх нь зөв. Брокколитой холбоотой олон судалгаа байдаг ба бүгд л түүнийг ашигтай гэдгийг тогтоосон байдаг. Жирийн байцаа нь түүнээс дутуугүй ашигтай бөгөөд хэрэгтэй бодисоор огт дутахгүй юм. Тиймээс та өөрт таалагдсан сортын байцааг авч ямар ч хэлбэрээр идэж болох нь. Гэхдээ халууны үйлчлэл нь витамины хэмжээг багасгадаг гэдгийг санах хэрэгтэй.

Дарсан байцаанд тусгайлан анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд өнөөх “польш парадоксын” буруутан нь энэ билээ. Энэ зөвхөн давсалсан, дотор нь химийн янз бүрийн урвал явагдаж шинэ химийн нэгдэл, бодис бий болдог зүйл төдий биш юм. Чухам эдгээр зүйл нь бактерийн эсрэг болон хорт хавдрын эсрэг үйлчилгээг бий болгодог байна. Энэ нэгдлүүд хорт хавдрын эд эс бий болоход саад болж канцергоныг устгадаг билээ. Тиймээс дарсан байцааны ач холбогдол нь маш их бөгөөд үүнийг ардын эмнэлэг бас баталсан байдаг.

Дарсан байцааны шүүс нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг. Мөн ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн бөгөөд холестеринийг гадагшлуулна. Иймэрхүү сайн чанар маш их бөгөөд дарсан байцаа хийх өөрийн аргатай болоогүй бол одоо тэр тал дээрээ ажиллах цаг болж. Цөөхөн хэдэн нууц мэдэж байхад хийхэд амархан зүйл билээ.

Байцаа бол байгалиас бидэнд бэлэглэсэн бэлэг юм. Энэ бүхнийг мэдсэний дараа та долоо хоногт хэд хэдэн удаа боломжтой бол өдөр болгон багаар идэж байх болно гэж найдаж байна. Байцааны ямар ч төрөл, ямар ч байдлаар бэлдсэн байх нь хамаагүй бөгөөд таныг хорт хавдар, чихрийн шижин, болон бусад олон өвчнөөс хамгаална гэдгийг санаж явах хэрэгтэй.

Энэ ашигтай нийтлэлийг найд нөхдөдөө хуваалцаарай.

19
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Urna Shai-Enkh

    Urna Shai-Enkh

    2018/04/02 at 16:23

    Salshgui holbootoi ?

  2. Boorch Gombojaw

    Boorch Gombojaw

    2018/04/02 at 19:33

    Baitsaa ideed bj de.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *