Нүүрэн дээрээ маск зурж дэлгүүрийн хамгаалагчдыг хуурч, олон нийтийн газарт нэвтэрсэн YouTube сүлжээний одыг Индонезид бaривчилж, албадан нутаг буцаах болжээ

0
  • Josh Paler Lin, Leia Se нарын бичлэг цахим ертөнцөд олны анхарлын төвд ороод байна.
  • Тэд уг бичлэгт нүүрэн дээрээ маск зурж, хамтдаа дэлгүүрийн хамгаалагчдыг хуурч, дэлгүүр рүү орсон юм. Орсон хойноо тэд “Энэ оролдлого бүтнэ гэж бодсонгүй” хэмээн ярьж байгаа нь бичигдэн үлджээ.
  • Одоогоор тэднийг Индонезийн Бали арлын Цагаачлал хариуцсан төвд түр саатуулж, албадан гаргахаар бэлдэж байгаа аж.
  • Цагдаа нарын мэдээллэж байгаагаар тэднийг Индонезид мөрдөгдөж байгаа хуулийг зөpчсөн тул ийм арга хэмжээ авах болсон гэжээ.

Тэднийг Индонезийн Цагаачлал хариуцсан төвд түр саатуулагдаад байгаа бөгөөд олон нийтийн газарт заавал амны хаалт зүүх ёстой гэсэн журмыг дагаж мөрдөлгүй, нүүрэн дээрээ амны хаалт зурж олон нийтийн газраар явсан тул Бали арлаас албадан гаргах арга хэмжээ авах болсон байна. АНУ-д оршин суудаг YouTube сүлжээний од Josh Paler Lin болон Оросын инфлюенсер Leia Se нар дэлгүүр рүү амны хаалт нүүрэн дээрээ зурж нэвтэрч байгаагаа бичиж олон нийтийн сүлжээнд цацсан бөгөөд эхэндээ дэлгүүрийн харуул тэднийг дэлгүүрт нэвтрүүлэхгүй байсан ч тэд нүүрэн дээрээ зурсан амны хаалттайгаар тус дэлгүүр нэвтэрсэн нь тус бичлэгт бичигдэн үлдсэн юм.

Тайвань гаралтай YouTube сүлжээний од Josh Paler Lin нь хөгжилтэй ‘prank’ бичлэгээрээ алдартай бол Leia Se нь Instagram хуудастаа 25,000 дагагчтай нэгэн юм. Гэсэн ч тус улсын цагдаагийн газрын зүгээс ковид-19 өвчний үеийн хуулийг дагаж мөрдөөгүй тул албадан нутаг буцаах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Олон нийтийн газарт заавал амны хаалт зүүх журмыг зөрчиж, нүүрэн дээрээ амны хаалт зурж явсан Josh Paler Lin, Leia Se нарыг Бали арал дээр саатуулж, албадан нутаг буцаах болжээ.

АНУ-д оршин суудаг YouTube сүлжээний од Josh Paler Lin (ард) болон Оросын инфлюенсер Leia Se (урд) нар нүүрэн дээрээ амны хаалт зурж дэлгүүр рүү орж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээнд 2 долоо хоногийн өмнө байршуулсан юм.

Уг бичлэгт Lin дэргэдэх бүсгүйн амны хаалт нь хуурамч, зүгээр л зурчихсан гэдгийг тайлбарладаг. Тэрбээр, “Хэн ч чамайг анзаарч харахгүй байгааг мэдэрч байна уу? Энэ оролдлого бүтнэ гэж бодсонгүй” хэмээн бичлэгт ярих ажээ.

Удалгүй тэд бичлэгээ устгасан ч тэдний бичлэг аль хэдийн цахим сүлжээгээр тарсан байжээ. Ковид-19 өвчний үеийн хуульд тус улсын нутаг дэвсгэрт гадаадын оршин суугчид олон нийтийн газраар явахдаа заавал амны хаалт зүүх, хэрэв зүүгээгүй тохиолдолд 70 америк доллараар тоpгох, дахин зөpчил гаргасан тохиолдолд албадан нутаг буцаах арга хэмжээ авахаар заасан байдаг ч тус улсын засаг захиргаа тэдэнд сануулга өгөлгүй нутаг буцаана гэдгээ мэдэгджээ.

Энэ тухай Бали арлын Иргэний хэрэг хариуцсан цагдаагийн тасгийн дарга Dewa Nyoman Rai Dharmadi хэлэхдээ, “Тэднийг зүгээр торгоод өнгөрүүлэх биш албадан нутаг буцаах болсон. Тэд зүгээр нэг хууль зөрчсөн бус нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт xэрэг үйлдсэн гэж үзэж байна” хэмээжээ.

Харин Josh Paler Lin цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгээ устгаад, хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэдгээ, “Миний ажил бусдыг хөгжөөж инээлгэх. Иймээс л би тэр бичлэгийг хийсэн юм. Харин энэ бичлэгээс гарч болох эрсдэл, сөрөг сэтгэгдлийг тооцож үзээгүй нь миний алдаа” хэмээн Instagram хуудсаараа мэдэгдсэн юм.

Удалгүй тэд бичлэгээ устгасан ч тэдний бичлэг аль хэдийн цахим сүлжээгээр тарсан байжээ.

Индонезийн цагдаагийн газар тэдний бичиг баримтыг хурааж, албадан гаргах арга хэмжээ авахаар болжээ.

Тэд тус улсын хуулийн байгууллагийнхантай хамт хийсэн үйлдэлдээ уучлалт хүсч байгаа нь.

 

Тайвань гаралтай YouTube сүлжээний од Josh Paler Lin нь 3.4 сая дагагчтай, хөгжилтэй ‘prank’ бичлэгээрээ алдартай бол Leia Se нь Instagram хуудастаа 25,000 дагагчтай нэгэн юм.

Шударга Ёс, Хүний Эрхийн яамны Бали арал дээрх газрын дарга Jamaruli Manihuruk, “Манай орны нутаг дэвсгэр дээр үйлчилж байгаа хууль, дүрмийг дагаж мөрдөөгүй гадны иргэдийг албадан нутаг буцаах арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Тэд ковид-19 өвчний шинжилгээ өгсөн. Одоо нислэгээ хүлээж байгаа” гэсэн мэдээлэл өгчээ.

Өнгөрсөн 1-р сард мөн тус улсад мөрдөгдөж байгаа хуулийг дагаж мөрдөөгүй, олон нийтийн сүлжээнд далайн эрэг дээр мотоцикл унаж яваа бичлэгээ нийтэлсэн шалтгаанаар Оросын цахим сүлжээний од Sergei Kosenko нутаг буцаад байсан юм. Учир нь иргэд түүний энэ үйлдлийг байгаль орчинд хор xөнөөлтэй, хэт тоомжиргүй үйлдэл байсан хэмээн ихээр шүүмжилж байсан ажээ.

Индонез улс нь зүүн өмнөд Азид цар тахлын давалгаанд хамгийн ихээр өртсөн улсын нэгээр нэрлэгдэж, 1.6 хүн халдвар авч, 45,000 хүн цар тахлын улмаас aмиа алдаад байгаа юм.

Leia Se цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгээ устгаж, олон нийтээс уучлалт хүсчээ.


Тэд цахим сүлжээндээ энэ бичлэгийг хийсэндээ уучлалт хүсч, хүмүүсийг хөгжөөх бус сөрөг мэдрэмж төрүүлсэндээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.

10
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. С. Ганцолмон

    С. Ганцолмон

    2021/05/04 at 08:13

    Daljigaraaaa barij sur!

  2. Зочин

    2022/10/19 at 12:57

    Шалихгүй юмнууд одоо юу вэ!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *