
Жан Клод Ван Дамм – бельги гаралтай америкийн жүжигчин, бодибилдингийн тамирчин бас тyлааны урлагийн мастер. Тэрээр “The Eagle Path”, “Bloodsport”, “Kickboxer” “Lionheart” зэрэг кинонуудаараа алдаршиж байлаа. 90-ээд оны үеийн залуучуудын шүтээн байсан жүжигчин залуу өдгөө 60 нас хүрчээ. Тэрээр одоо ч бие хаа сайтай, гэхдээ нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэснийг эс тооцвол шүү дээ.
Спорт мөн кино салбарт дуртайгаас гадна эхнэрээ солих ч дуртай нэгэн байв. Гэхдээ энэ бүгдийг дэс дараатай авч үзэцгээе. Жүжигчин 1980 онд Мария Родригестэй анх гэрлэж байсан юм. Тэдний гэр бүлийн амьдрал 4 жил үргэлжилжээ. Жүжигчний хоёр дахь эхнэрийг Синтия Дердериан гэдэг, булчинлаг залуу энэ бүсгүйтэй ганцхан жил амьдарсан. Гурав дахь удаагийн гэр бүлээ Глэдис Португезтэй зохиожээ. Тэдний гэр бүлийн амьдрал 1987 оноос 1992 онуудад үргэлжилсэн юм. Тэд охин, хүүтэй болж ашгүй Жан Клод одоо л эцэг хүний аз жаргалыг мэдэрч байгаа болов уу гэтэл жүжигчин өөр эмэгтэй рүү яваад өгчээ: 1994 онд Дарси Ляпьертай гэрлэж тэдний дундаас хүү Николас төрсөн юм. Уламжлал ёсоор тэдний гэр бүлийн амьдрал удаан үргэлжилсэнгүй, 1997 онд салцгаажээ. Үүгээр ч дуусахгүй ээ!

Ван Даммын хайрын түүхийн үргэлжлэл аз жаргалтайгаар өрнөнө: 1999 онд гурав дахь эхнэр Глэдис Португезтэй эргэж суугаад одоогоор хамт амьдарцгааж байна. Албан ёсоор Ван Даммын тав дахь эхнэр гэж явдаг. Глэдис мөн тамирчин хүн, хүүхдүүдээ төрсний дараа бодибилдингээ орхиж гэр бүлдээ өөрийгөө зориулсан эмэгтэй.
Гэрэл зураг дээр Жан Клод Ван Даммын эхнэр Глэдис Португез

Гэрэл зураг дээр Жан Клод Ван Дамм эхнэр Глэдис Португез болон хүү Кристофер, охин Бьянка нарын хамт

Тэд гэр бүлийнхээ хуучин гэрэл зургуудаас өөрсдийн блог дээр байнга тавьдаг. Ван Даммыг 5 гаруй сая хүн дагадаг бол, Глэдисийн дагагчид 31 мянга


Өнөөдөр та бүхэндээ жүжигчний 30 настай охин Бьянка Ван Даммыг танилцуулах гэж байна. Тэр – эцэг, эхтэйгээ усны дусал мэт адилхан.

Бүсгүй алдартай аавынхаа овгийг ашиглахыг хүсээгүй тул овгоо сольж Бьянка Ван Варенберг гэх болжээ (Ван Даммыг төрөхөд өгсөн анхны нэр). Охины тоглосон анхны кино нь “The Shepherd: Border Patrol”, кинонд гарах охины аавын дүрд Жан Клод тоглосон байдаг. Үүгээр охин, аавын хамтын ажиллагаа дуусаагүй юм: тэд цугтаа хэд хэдэн кинонд тогложээ. Бьянкагийн тоглосон киноны жагсаалт урт үргэлжлэхгүй ч гэлээ, хэд хэдэн кинонууд нь тухайн үедээ алдаршсан: “Frenchy”, “Assassination Games”, “6 Bullets”.
Бьянка төрсөн ах Кристофертой цуг авахуулсан зураг

Бьянка 2012 онд “U.F.O.” кинонд тоглосон нь түүний анхны гол дүр болжээ. Үүнээс хойш продюссер, кино зохиол бичих болсон юм.


Кинонд хүч сорихоос гадна Бьянка “Marilyn Agency NY” агентлагийн загвар өмсөгч. Спортын хувцас зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн сурталчилдаг байна.
Бага байхдаа том болоод хэн болохоо сайн ойлгоогүй учир одоо бүхий л салбарыг сонирхож явна. Тэр спортыг үзэн яддаг, биеийн ачаалал авдаг бүх зүйлийг үзэн яддаг байв, гэхдээ том болоод бодлоо өөрчилжээ. Одоо зөвхөн эмэгтэйлэг төдийгүй хүчтэй бүсгүй: Бьянка эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг, тyлааны бэлтгэлээ хийж байгаа зургуудаасаа байнга хуваалцаж байна.

Түүний сунгалтад аав нь ч атаархмаар: алдартай жүжигчний охин Ван Даммын үсрэлт, дасгалуудыг дуурайж дагагчдаа баясгаж байна. Ген үнэхээр мундаг удамшжээ!
Бьянка гуалиг биеэ инстаграмаар гайхуулахаас огт ичдэггүй, тэрээр одоогийн байдлаар 159 мянган дагагчтай


Мундаг охин, үзэсгэлэнтэй бүсгүй, аав нь охиноороо бахархаж байгаа даа!








Yura Baterdene
2021/05/04 at 01:54
Goe goe
Buyanjargal Lhagvadorj
2021/05/04 at 10:29
Царайлаг бүсгүй байна.
Burenjargal Mugil
2021/05/04 at 20:51
Goy ym be
Өнөрсайхан Х.
2021/05/05 at 08:09
Мундаг
Munkhbayar Lkhagvasuren
2021/05/05 at 09:46
Авъяаслаг мундаг жүжигчин дээ
иргэн
2021/05/05 at 13:13
Вандам л болсон хойно хүүхэн шуухантай орооцолдоно л гэжугаа.
Дашзэвэг Батбаяр
2021/05/05 at 14:23
Aguu mundag jujigchin huuhed baih daa l hudulguun dasgal sungaltiig yag duraidag baillaa, odoo ch kinog ni uzeh durtai.
Deegii Delgertsetseg
2021/05/05 at 15:32
Мундаг юмаа гэхээс өөр яахав
Zolbat Enebish
2021/05/05 at 16:53
Bandam gaihaltai jujigchin