Bluetooth-тэй ухаалаг түрийвч

0

Бидэнд тохиолддог хамгийн таагүй зүйлсийн нэг бол хувийн бүхий л бичиг баримт, бэлэн мөнгө, банкны болон бусад картууд бүхий хэтэвчээ хаяж гээгдүүлэх явдал билээ. Энэхүү асуудлыг шийдсэн ухаалаг хэтэвчийг Woolet Co нэртэй шинэхэн компани бүтээжээ. Woolet хэмээн нэрлэгдсэн энэхүү ухаалаг хэтэвч нь нимгэн бөгөөд загварлаг, түүнээс гадна ухаалаг Bluetooth технологийг агуулсан байна.

Bluetooth-тэй ухаалаг түрийвч 1

Хэрвээ Woolet хэтэвчний эзэмшигч хэтэвчээ гээгдүүлэх юм бол хэрэглэгчийн ухаалаг гар утас/ухаалаг бугуйн цаганд сануулга мессэж очих аж. Бор илэг эсвэл хар арьсан энэхүү хэтэвч ердөө 9,9 мм-ийн зузаантай. Bluetooth-тэй нэгдсэн апп нь хэрэглэгчид дохио илгээгдэж байгаа зайг тодорхойлох боломжийг олгох юм.

Bluetooth-тэй ухаалаг түрийвч 2

6-25 метрийн хүрээнд дохио өгч ажиллах Woolet-д суугдмал зай тодорхойлогч нь 0,4 м-ийн нарийвчлалтайгаар ажиллах учир хэтэвчээ яг хаана гээснийг тань тодорхой хэлж өгөх болно. 4 картны оролттой Woolet хэтэвчинд хамгийн том ID карт ч багтана.

Bluetooth-тэй ухаалаг түрийвч 3

Түүнчлэн яаралтай нөхцөлд хэрэглэх мөнгөө хадгалах нууц халаастай. Уг хэтэвчний бас нэгэн гайхалтай тал нь хэрэглэгчийн биеийн халуун эсвэл хөдөлгөөнөөс өөрийгөө цэнэглэх батерейтай байх явдал ажээ. Гэхдээ энэ нь хараахан бүрэн хийгдээгүй байгаа юм. Kickstarter дээр компанит ажил явуулж байгаа энэ ухаалаг хэтэвч 2015 оны 4 эсвэл 5-р сард эхний захиалагчиддаа хүрч эхлэх болов уу хэмээгдэж байгаа юм байна.

Bluetooth-тэй ухаалаг түрийвч 4

Bluetooth-тэй ухаалаг түрийвч 5

Bluetooth-тэй ухаалаг түрийвч 1

 

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Г. Ууганбаяр

    Г. Ууганбаяр

    2015/03/31 at 18:37

    bluethoottei taavchig garuul heleerei :”))

  2. Ө. Өлзийбадрах

    Ө. Өлзийбадрах

    2015/03/31 at 21:54

    Г. Ууганбаяр Ясан чи таавчигаа алдаад байдаг юмуу вхахахахаха

  3. bayraa

    2015/03/31 at 22:26

    tawchagaa oldogui yumuu

  4. sdad

    2015/04/01 at 00:11

    shaaa

  5. Зочин

    2015/04/01 at 13:01

    oimsondoo bluetooth suulguulmaar bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *