Алхимийн тэмдгүүдээс нэгийг нь сонго: таны амьдралд яг одоо хэрэгтэй байгаа зүйлийг хэлж өгнө

2

Аз жаргалтай амьдрах гэтэл ямар нэгэн асуудал гарч ирж, тэрхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд зарим нэг зүйл чухал хэрэгтэй болоод байна уу? Асуудлыг шийдвэрлэхэд танд ямар зөвлөгөө хэрэг болох вэ? Хариултыг нь мэдэхийг хүсэж байвал, алхимийн тэмдгүүдээс аль нэгийг нь сонгоход л хангалттай.

 

Таны сонгосон дүрсний илэрхийлэх утга:

1. Арслан

Арслан нарыг билэгддэг ба танд хэрэгтэй байгаа зүйл бол итгэл үнэмшлээ хянах явдал.

Асуудал: Хэрэв та арсланг сонгосон бол өөрийн бий болгосон, маш их анхаарал, цаг зав шаардсан зүйлээсээ хол байхыг хичээ. Арслан нарыг билэгддэг, энэ нь хүч чадлын эх сурвалж юм. Түүнчлэн арслан бол давамгай байдал, эзэрхийлэгчийн билэг тэмдэг. Та магадгүй өөрийнхөө чадах хэмжээнд амьдралаа цогцлоож, бүтээж байгаа боловч, давамгай, эзэрхийлэгч байх хандлага чинь бага зэрэг дутагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ нь таныг амьдралын өөр зам сонгох хэрэгтэйг сануулж байж ч мэдэх юм.

Арга зам: Таны одоогийн амьдрал хэтэрхий залхуутай санагдаж байна уу? Та дахин эрх чөлөөг мэдэрч, гүнзгий амьсгаа авахыг хүсэж байна уу? Хэрэв танд боломж олдвол, та амьдралын өөр замыг сонгомоор байна уу? Аливаа зүйлд учир шалтгаан гэж байдаг болохыг санахад гэмгүй. Нэгэнт та үүнийг ойлгосны дараа үүрэг хариуцлагаа ухамсарлаж, асуудлыг шийдвэрлэх зөв арга зам олох болно.

Зөвлөгөө: Хийсэн сонголтондоо эргэлзэх хэрэггүй, яагаад гэвэл энэ сонголтыг та өөрөө хийсэн шүү дээ. Таны зөн совин сонголтонд чинь нөлөөлнө. Нэмж хэлэхэд, хэрэв эрх чөлөөг мэдрэх үүднээс түр завсарлага авахыг хүсэж байвал дотор хүнээ сонс. Итгэл үнэмшил тань үргэлж таны гарт байсаар байна.

 

2. Элсэн цаг

Элсэн цаг бол зайлшгүй байдал, цаг хугацааны эргэлтийн тэмдэг.

Асуудал: Хэрэв та элсэн цагийг сонгосон бол гарцаагүй цаг хугацаанд гацжээ. Цаг хугацаа таныг бүтэлгүйтэл эсвэл өвчин шаналалаас болж өнгөрсөнд чинь аваачиж гацаасан байна. Хэдийгээр зайлшгүй болох ёстой зүйл ч гэлээ, та ямар ч эрч хүчгүй болж, бага багаар живэх болжээ.

Арга зам: Насжилт бол амьдралын нэг хэсэг, үхэл ч гэсэн. Бид бүгд төрж, өсөж томорч, дараа нь үхдэг. Гэхдээ энэ нь бидний айх ёстой зүйл биш. Үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Хэрэв та өнгөрснөө мартаж, сэтгэлээсээ авч хаяж чадвал энэ яг одоо танд хэрэгтэй байгаа хамгийн чухал зүйл юм. Үр дүнд нь та өмнөхөөсөө ч илүү хүчирхэг болно.

Зөвлөгөө: Яг одоо хамгийн зөв гэсэн шийдвэрийг гарга. Өнгөрсөнд биш, одоо цагт амьдар. Танд бүхий л боломж бололцоо байгаа. Цаг хугацаа бол таны найз.

 

3. Сар

Сар бол сэтгэл хөдлөл болон нуугдаж буй үнэнтэй холбогддог.

Асуудал: Хэрэв та сарыг сонгосон бол таны зүрх сэтгэл зөрчилдөж байна. Таны сэтгэл дотор ямар нэгэн хүчирхэг мэдрэмж унтах нойрыг чинь хулжааж эсвэл шөнийн турш сэрүүн байхад хүргэх болж. Таны энэ сэтгэл хөдлөлийн цаана нуугдаж буй нууц юу юм бол? Үзэн ядалт, уур бухимдал эсвэл хүсэл тэмүүлэл үү?

Арга зам: Таны дотоод ертөнц амар амгаланг хүсэж байгаагаас гадна сэтгэл хөдлөлөө хянаж, тайван байлгахыг эрмэлзэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх нь таны амьдралдаа хийх эхний, том алхам байх болно. Нууцлаг байдал нь сөрөг сэтгэл хөдлөлийг илүү хүчирхэг болгодог. Энэ мэдрэмжээ хянаж чадахгүйд хүрэхэд, бидний сэтгэл санаанд нөлөөлдөг.

Зөвлөгөө: Мэдрэмжээсээ юу хүсэж байгаагаа сонс. Ямар нэгэн зүйл нууцлах гэсний хэрэггүй, энэ нь танд л муу.

 

4. Түлхүүр

Түлхүүр бол амьдралын зам болон ухамсарлах чадварыг илтгэдэг.

Асуудал: Хэрэв та түлхүүрийг сонгосон бол таны дотоод ертөнцөд хариулт хэрэгтэй байна. Таны одоо амьдарч буй амьдрал ээдрээтэй байгаа ба үр дүнд нь олон асуултыг гаргаж ирэх болсон гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Та тэдгээр асуултын хариултыг хэрхэн олохоо мэдэхгүй байгаагаас гадна хайхаас ч эцэстээ залхсан. Үүнээс улбаатайгаар ямар ч зүйл таны сонирхлыг татахаа больсон. Та маш уйтгартай хүн болж хувирчээ.

Арга зам: Яг энэ цаг мөчид нар шиг гэрэлтэх хэрэгтэй. Түлхүүр танд амьдралын шинэ замыг сонгоход туслах хаалгыг нээх хэрэгтэйг сануулж байна. Түүгээр ч зогсохгүй түлхүүр сонгосон учир таны одоогийн амьдрал хожим хойно туршлага болж, удахгүй өөрчлөгдөх цаг ирнэ гэдгийг илэрхийлсэн.

Зөвлөгөө: Аялах арга зам хайж ол. Энэ нь танд бусад хүмүүстэй уулзах, ярилцах боломжийг олгоно. Адал явдал эрэлхийл.

 

5. Хамса гар

Хамса гар нь чөтгөрөөс хамгаалах хамгаалалт гэж ойлгож болно.

Асуудал: Хэрэв та Хамса гарыг сонгосон аваас, энэ нь чөтгөрийн ид шидийн бай болсныг чинь илтгэнэ. Таны дотоод ертөнц эрх чөлөөгөөр цангаж байна. Танд магадгүй хэдийнээ хачирхалтай шинжүүд илэрсэн байх, энэ нөхцөл байдлаас аль болох хурдан гарахыг хичээгээрэй.

Арга зам: Танд яг одоо хэрэгтэй байгаа зүйл бол эрх чөлөө. Бид өөрсдийгөө уучилж, сул дорой байдлаа өөрчлөх хэрэгтэй. Ингэж чадвал та дээрх ид шидийн байнаас ангижирч чадна.

Зөвлөгөө: Таны энергийг нөхөн сэргээх, амрааж чадах арга замыг хайж олно уу.

9
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. 1

  2. Battulga Esonerdene

    Battulga Esonerdene

    2019/03/02 at 16:21

    1

  3. 4

  4. Onortsetseg Yadamdorj

    Onortsetseg Yadamdorj

    2019/03/02 at 17:14

    5

  5. Batsaikhsn Palai

    Batsaikhsn Palai

    2019/03/02 at 17:18

    4

  6. Batsaikhsn Palai

    Batsaikhsn Palai

    2019/03/02 at 17:20

    4-үнэхээр үнэн байна шүү…

  7. Otgontsagaan Davaadorj

    Otgontsagaan Davaadorj

    2019/03/02 at 17:28

    2

  8. Оля Оля

    Оля Оля

    2019/03/02 at 17:28

    taaraad bgam shig

  9. Gombojav Enkhtuya

    Gombojav Enkhtuya

    2019/03/02 at 19:34

    Хүүе энэ чинь таарч бна шүү

  10. Egshiglen Stedeb

    Egshiglen Stedeb

    2019/03/02 at 20:35

    5

  11. 2

  12. Tuguldur Tuguldur

    Tuguldur Tuguldur

    2019/03/02 at 22:49

    5

  13. Marishka Esenin

    Marishka Esenin

    2019/03/02 at 23:59

    Yonziii yooog unen

  14. Мөнгөө Г.Б

    Мөнгөө Г.Б

    2019/03/03 at 01:31

    Aliig n ch songosn taarad bgamshg sanagdna maluuda, scamduulad bshde

  15. Maksim Maks

    Maksim Maks

    2019/03/03 at 06:18

    5

  16. Luvsanlhagva Luvsan

    Luvsanlhagva Luvsan

    2019/03/03 at 09:51

    2

  17. Shatuudorj Olzii-Orshix

    Shatuudorj Olzii-Orshix

    2019/03/03 at 12:35

    5

  18. N.E. Stone

    N.E. Stone

    2019/03/03 at 15:23

    5

  19. Gaagii Gaagii

    Gaagii Gaagii

    2019/03/03 at 15:46

    2

  20. Baagii Bataa

    Baagii Bataa

    2019/03/03 at 18:02

    1

  21. Muugii Muugii

    Muugii Muugii

    2019/03/04 at 00:05

    1

  22. Battulga Hentibinder

    Battulga Hentibinder

    2019/03/04 at 09:37

    72 цагт найдвартай зээл

  23. Enhtuya Dedjid

    Enhtuya Dedjid

    2019/03/04 at 18:57

    5

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *