Шумууланд хазуулахад хүний биед яг юу болдог вэ? Арьс улайж товойгоод, загтнаад байдаг нь ямар учиртай вэ?

1

“Шумуул” гэхээр л хаздаг гэдэг бодол шууд төрнө, хазуулсан газар загатнаж улайна. Энэ амьтан биднийг “идэх” сэдэл төрж байгаа яг тэр агшинд бидэнд юу тохиолддогийг тэр болгон бодож үзээгүй байх, хазуулсан газар яагаад улайж товойгоод, загтнаад байдаг юм бэ? Үүний шалтгаан шумуулны шүлсэнд байгааг судалгаагаар тогтоожээ.

Шумууланд хазуулахаас өмнө, хазуулж байхад, бас хазуулсны дараа юу болдгийг сонирхоцгооё. Харин бонуст нь энэ хорлонтой амьтантай хэрхэн тэмцэх талаар товч танилцуулъя.

Шумуулны амны аппарат нь хүнд огт мэдэгдүүлэхгүй хазахаар тийм зохион байгуулалттай

Судалгаанаас харахад шумуул ходоодоо цусаар дүүргэхэд 4 орчим минут шаардлагатай юм байна. Гэхдээ золиос түүнийг анзаарч цус сорогчийн ажлаа хийж дуусахаас өмнө алах магадлал тун өндөр. Үнэндээ, шумуулны амны аппарат маш нарийн бүтэцтэй буюу мэдэгдэхгүйгээр хазаж чаддаг, хазахдаа мэдрэлийн захад огт нөлөөлөхгүй. Ийм л учраас бид шумуул хазаж байгааг огт мэдэрдэггүй ажээ.

Бидний бяцхан овсгоотой найз нар зүгээр ч нэг сохроор бас хазахгүй ээ. Эхлээд тэд лабелл (уруул дээрх онцгой мэдрэг хэсэг)-ийнхээ тусламжтайгаар арьсны цаана байгаа судсыг хайж олно. Зөв газраа олтол бас хэд хэдэн туршилтын хазалт хийдэг гэнэ.

 

Шүлс нь цус сороход тусална

Судсаа олж хатгангуут шумуул шүлсээ ялгаруулж эхэлдэг. Түүний шүлсэнд 100 гаруй протеин агуулагддаг ажээ. Тэд бүгд нэг л зорилготой – цус бүлэгнэхээс хамгаалах. Шингэн цус сороход хэнд ч амар байх байлгүй дээ.

Нэгэнт бидний судас гэмтсэн болохоор өөрийгөө нөхөн төлжүүлэх ажил эхлүүлэх нь мэдээж. Гэхдээ цус сорогч үүнд саад хийх чадвартай ажээ. Судалгаанд дурдсанаар шумуулны шүлсэнд судасны нөхөн төлжих үйл явцыг зогсоодог бодис агуулагдахаас гадна судсыг бүр тэлэхэд хүргэдэг байна.

 

Хазуулсанд харшилж байгаа учраас бидний арьс загатнадаг

Үүнд бас л шүлс буруутай. Шүлсэнд нь хоргүй чанарын уураг агуулагддаг бөгөөд загатнаа үүсгэдэг. Арьс улайж харилцан адилгүй хэмжээгээр хавдана. Зарим нэг хүмүүст шумууланд хазуулсны харшил огт илэрдэггүй.

Шумууланд анх хазуулсны харшил хамгийн хөнгөн байдаг. Шумууланд олон хазуулах тусам кулицидоз-ын (шумууланд хазуулсны харшил) шинж тэмдэг илүү их илэрдэг, гэхдээ жил ирэх тусам уг шинж тэмдэг багассаар байх бөгөөд сүүлдээ бүр харшлахгүй байх тохиолдол ч бий.

 

Бонус: Шумууланд бага хазуулахын тулд бид юу хийж чадах вэ?

© Hans / pixabay, © Laryssa Suaid / pexels

Бидний өөрсдийн үнэр шумуулыг татдаг болохыг судалгаагаар тогтоожээ, өөрөөр хэлбэл арьсанд үржиж байгаа микробоос ялгарах үнэр гэсэн үг юм. Тийм учраас нянгийн эсрэг савангаар хөлөө тогтмол угаавал цус сорогчийн золиос болох магадлал эрс багасна. Мөн гаа эсвэл гавар ч аминд ордог. Синтетик бодисоос гадна эвкалиптын тос нь шумуулнаас үр дүнтэй хамгаалж байгаа нь батлагдсан.

Та шумуул хазах дуртай хүмүүсийн бүлэгт ордог уу эсвэл “амтгүй” хоолны бүлэгт орж байна уу? Өөрийгөө энэ хорлонтой цус сорогчоос хамгаалахын тулд ямар арга хэрэглэдэг вэ?

149
ТэнэглэлТэнэглэл
35
ГоёГоё
29
Ха ХаХа Ха
28
БахархмаарБахархмаар
27
ХарамсалтайХарамсалтай
21
БурууБуруу
19
ХөөрхөнХөөрхөн
18
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Баярболд

    2020/10/10 at 20:10

    daraa zun uulzi bye😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *