40 гаруй шивээсээ далдалж будсаны дараа Эми бүсгүйг төрсөн хүү нь хүртэл таньсангүй

0

“Трансформац” гэдэг нэртэй нэгэн сайхан төсөл хэрэгжжээ. Төслийн хүрээнд нүүр будалтаар хүний гадаад төрхийг хэрхэн өөрчилж болохыг тодорхой харуулахыг зорьжээ. Эми Смитийн гадаад төрхийг өөрчлөх ажил дээр Жем Хорнер ажилласан байна. Охиноо эрс өөрчлөгдсөнийг харсан загвар өмсөгч бүсгүйн ээж нулимсаа барьж чадалгүй уйлж, харин бага хүү нь ээжийгээ огт таниагүй ажээ.

Британи бүсгүй Эми Смит 13 наснаасаа эхлээд л шивээс, пирсинг хийлгэх болсон гэдэг. Одоо түүний биеийг төрөл бүрийн өнгийн шивээс чимнэ. Ялангуяа цээж болон хүзүү орчмоор гүн шивээс харагдана. 23 настай болоход түүний хийлгэсэн шивээс бараг хагас зуу орчим болсон байв. Мөн Эмигийн нүүрэн дээр ч шивээс бий, үүгээр зогсохгүй олон тооны пирсинг хийлгэжээ. Өсвөр насандаа шивээсийг сонирхох төдий байсан бол 18 насандаа тату-салонд ажиллаж эхэлснээс хойш сонирхол нь бүр ч дүрэлзэн ассан гэдэг.

Бүсгүй өөрийнхөө гадаад төрхийг сонирхолтой бас анхаарал татахуйц гэж үзнэ. Түүний хувьд шивээс гэдэг бол – урлаг, өөрийгөө илэрхийлэх арга ажээ. Эмигийн сонирхлыг гэр бүл төдийгүй найз нөхөд нь ч хүндэтгэлтэйгээр хүлээн авдаг. Гэхдээ үл таних хүмүүсийн зүгээс байнга шүүмжлэл, үл хүндэтгэх байдал мэдрэгддэг ажээ. Сэтгэл эмзэглүүлмээр зүйл ч тохиолдож байсан удаатай.

Эмиг телевизийн “Өөрчлөлт” хөтөлбөрт оролцохыг урихад тэрээр ихэд сонирхжээ. Шивээсээ нууж бие дээрээ зураггүйгээр хэрхэн харагдахыг санал болгосон юм. Бүсгүй ч зориглон туршилтад оролцохыг зөвшөөрөв. Өөрт нь ч их сонин байсан нь дамжиггүй. Ингээд нүүр будалтын алдартай мэргэжилтэн ажилдаа орлоо. Эхний хоёр цагийн турш Жем бүсгүйн шивээс болгон дээр будаг түрхэж жижиг гэлтгүй бүхий л өөг дарж байлаа. Шинэ төрхийг бий болгож дууссаны дараа Эмигийн үсийг гал улаан өнгөөр будаж өгчээ.

Эми өөрийнхөө өөрчлөлтийг толинд хараад бүр алмайрч орхисон гэдэг. Өөр рүү нь тэс өөр бүсгүй харж байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэдэг. Шинэ төрхөндөө нэг л дасаж өгсөнгүй. Эми өөрчлөлтөө хараад тун тухгүй болох шиг болов. Хажуу өрөөнд нь түүний ээж болон хойд эцэг нь хүлээж суусан ба тэдэн дээр ороход гэр бүлийнхэн нь нулимсаа барьж чадалгүй уйлцгаажээ. Ээж нь охиноо үзэсгэлэнтэй болсон байна гэж хэлэх нь аргагүй. Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй болжээ!

Зураг авалтын дараа тэд хүүхдүүдтэйгээ уулзахаар хүүхдийн цэцэрлэг орсон байна. Энд ёстой төсөөлж байгаагүй үйл явдал болсон юм. Бага хүү нь ээжийгээ таньсангүй: шаргал үстэй, шивээсгүй ээжийгээ. Танихгүй хажуугаар нь яваад өнгөрчээ!

Уг туршилт үзэгчдэд нааштай сэтгэгдэл үлдээсэн юм. Үзэгчид зөвхөн нүүр будалтын мэргэжилтний ур чадварыг өндрөөр үнэлээд зогсохгүй мөн танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн Эмигийн гоо үзэсгэлэнг ч магтсан сэтгэгдэл үлдээсэн харагдана. Эмиг шивээстэй ч тэр, шивээсгүй ч тэр үзэсгэлэнтэй гэжээ. Эми өөрийгөө дахин шивээсээр баяжуулах хүсэлтэй болж, хоосон орон зай үлдээлгүй дүүрэн шивээс хийлгэхээр шийджээ.

18
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *