Цахим орчинд гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ: мэргэжилтнээс өгч буй 7 зөвлөгөө

2

Интернет өндөр хурдаар хөгжиж байна, гэхдээ харамсалтай нь улам л юултай болж байгааг анхаарах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд интернет хэрэглэгчдийн гэнэн занг ашиглах арга барил нь улам бүр нарийн, олон янз болж байна. Интернет хэрэглэгчдийн дунд өөрийгөө гэмт хэргийн хохирогч болсноо мэдээ ч үгүй яваа хэдэн хүн байгаа бол?

Интернетийн аюулгүй байдлыг хангах мэргэжилтнүүд дараах 7 зөвлөгөөг өгч байна – таныг гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах болно.

1. SMS-ээс татгалзаарай

Үүрэн утасны операторууд таны SMS мессеж илгээх, хүлээн авах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хариуцдаггүй. SMS-ээр явж байгаа мэдээлэл нь бусад төрлийн мессенжерүүдийг (Viber, WhatsApp зэрэг) бодвол шүүлт байдаггүй байна.

 

2. Нууц үгийг бүү давт

Олон нууц үгийг санаад толгойдоо хадгалах – хэцүү ч гэлээ хийх л ёстой ажлын нэг. Гэмт хэрэгтэн таны нууц үгийг мэдээд авлаа гэхэд юу болохыг та төсөөлөөд үз дээ, тэр олон хаалганы түлхүүр атгалаа л гэсэн үг! Олон төрлийн нууц үгээ санах өөрийн арга залийг зохио, ямар нэгэн тоонуудын нийлбэр байхаас гадна үсэг, үг орно. Таны хийсвэрлэн бодох чадвар одоо л хэрэгтэй. Нууц үгийг яагаад ч давтаж болохгүйг сана.

 

3. Ямар ч Wi-Fi аюулгүй байдлыг хангаж чадахгүй

Үнэгүй Wi-Fi үйлчилгээг олон улсын нисэх онгоцны буудал, кафе, ресторан зэрэг янз бүрийн үйлчилгээний газрууд санал болгодог. Харамсалтай нь энэ сүлжээ нь аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Гэмт хэрэгтнүүд тусгай программын тусламжтайгаар хэн нэгний хувийн бүх мэдээллийг үүгээр авах боломжтой. Тэгэхээр үнэгүй сүлжээ хэрэглэх шаардлага танд байна уу? Та сүлжээнийхээ аюулгүй байдалд хэр итгэдэг вэ?

 

4. Олон нийтийн газар сонор сэрэмжтэй байгаарай

Олон хүн цугларсан газар утсаа аль болох ашиглахгүй байхыг хичээгээрэй, ялангуяа чухал мэдээлэл харах, нууц үг зэргийг утсан дээрээ оруулах огт хэрэггүй. Чухал мэдээлэл дээрээ таныг анхаарлаа хандуулж байх хооронд мөрөн дээгүүр тань гэмт хэрэгтэн өнгийж байгааг бүү март.

 

5. Эргэлзээтэй мэдээллийг бүү нээ

Тэрхүү мэдээлэл, захидлыг найз эсвэл ажлын газрын хүн явуулсан байсан ч хамаагүй нээх хэрэггүй. Түүний утсыг хулгайлсан эсвэл утсанд нь гэмт хэрэгтэн нэвтэрсэн байхыг үгүйсгэхгүй.

 

6. Аппликейшнийг цаг тухайд нь шинэчлэх

Цаг тухайд нь аппликейшнээ шинэчилж байгаарай – ингэснээр тус аппликейшнийг хэрэглэхэд зөвхөн эвтэйхэн болоод зогсохгүй шинэчлэлт болгонд ашигласан программ нь аюулгүй байдлыг хангаж байдаг ялангуяа, түгээмэл хэрэглэгддэг мессенжерийн аппликейшнийг цаг тухайд нь шинэчил.

 

7. Утсаа эзэнгүй орхиж болохгүй

Гар утсаа байнга өөртөө байлгах гэдэг дүрмийг чандлан баримталж сур. Зочид ирсэн үү? Гар утсаа энд тэнд хаях огт хэрэггүй. Таны утсанд таны хувийн мэдээлэл байгаа шүү дээ – нууц үгнээс авахуулаад мобайл банк хүртэл чухал зүйлс бий. Байнга, хаана ч сонор сэрэмжтэй байх ёстой.

Та эдгээр энгийн хэдий ч чухал дүрмийг баримталдаг уу? Магадгүй танд өөрийн хувийн мэдээллээ хамгаалах арга байж болох юм. Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

15
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *