Таныг илүү залуу харагдахад тань тус болох нүүрний 10 дасгал

3

Хэрвээ та унжсан арьс болон үрчлээгээ өчүүхэн ч гэсэн мэс засалгүйгээр багасгах арга зам хайж байгаа бол энэхүү нийтлэл танд зориулагджээ. Нүүр болон хүзүүнд зориулсан 10 дасгалыг танд танилцуулж байна. Муу үр дагавар гарна гэж айхгүйгээр, бас мэс заслын дараа үлдэх элдэв шарх сорви тогтохгүйгээр та залуу харагдах боломж бий.

1. Хүзүүний сунгалт

Толгойгоо арагш гэдийлгэхдээ эрүүгээ өргөнө, энэ үед хүзүүний арьс чангардаг. Доод эрүүгээ урагшлуулаад доод уруулаа дотогш эргүүлнэ.

Угтаа бол энэхүү нийтлэл нь нүүрний арьс чангалахад зориулагдсан ч мөн хүзүүнд нөлөөтэй болохыг дурдах хэрэгтэй болов уу.

 

2. Нүдний доорх арьс

Богино хугацаанд залуу харагдахад туслах дасгал юм. Толгойгоо гэдийлгэхгүй эсвэл толгойгоо ямар нэгэн байдлаар хөдөлгөхгүйгээр дээш хар. Зовхи анивчиж болно, нүдээ дээш өргөхөд тэр болгон ажиллаад байдаггүй бүх булчингууд ажиллаж эхэлнэ. Дасгалыг хийж байхдаа амьсгалаа гүнзгий авна.

 

3. Хацар

Инээмсэглэх дасгал нь булчингийн чангарлыг сулруулж байгааг судалгаагаар баталсан байна. Амны хоёр буланг цэвэрхэн гараараа чимхэнэ. Чимхээтэй чигээр нь аль болох томоор инээмсэглэхийг хичээ. Хацрыг өргөхөд нүүрний булчингууд ажиллаж байгааг та мэдэрнэ.

 

4. Нүдний дээд хэсэг

Хурууныхаа өндгөөр доод зовхин дээрээ дараарай, дунд хурууны өндөг байвал илүү тохиромжтой шүү. Дараад хуруугаараа дээш өргөнө. Жуумалзаад хөдлөх зовхинд эсэргүүцэл үзүүлнэ.

 

5. Эрүү

Эхний дасгал шиг эрүүгээ өргөнө. Толгойгоо хоёр тийш болгоод доод эрүүгээ хөдөлгөнө.

 

6. Давхар эрүү чангалах

Доод уруулаа дотогш эргүүлээд хэлээрээ дарна.

 

7. Хамар

Эрхий хуруугаа хацар дээрээ тавихад шүд мэдрэгдэж байна уу? Инээгээд дарж байгаа хуруунд эсэргүүцэл үзүүлэхээр дээд уруулаа хаахыг хичээ.

 

8. Хүзүү

Толинд хүзүүний босоо шөрмөс болон булчинг хартал толгойгоо хажуу тийш эргүүл. Энэ булчин залуу харагдуулахад нөлөөлдөг тул сулрах ёсгүй. Энэ байрлалдаа 10 секунд барина.

 

9. Дух

Үсэн дундуураа хурууны өндгөө явуулна, энэ үед бага зэрэг жуумалзаарай. Духаа үрчийлгэхгүйгээр дарж байгаа хуруунд эсэргүүцэл үзүүлэхийг хичээнэ.

 

10. Хүзүү

Хүзүү болон эгэмний завсар байх гурвалжин дүрсийг хартал мөрөө урагшлуулна. Хүзүүг эргүүлж болно.

5
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *