
Эдгээр бүсгүйчүүдийг дэлхий даяар бүгд мэдэж, хайрлаж явдаг. Эдгээр одуудын зарим алдар хүнд охидуудад нь шилжиж буй нь хэнд ч ойлгомжтой мэт, охидууд ээжийнхээ авьяас чадлыг дуурайснаас гадна гоо үзэсгэлэнг нь өвчсөн мэт адилхан байх нь гайхалтай. Охидуудтайгаа авахуулсан гэрэл зургийг харж та бүхэн өөрсдөө шүүнэ биз ээ.
1. Синди Кроуфорд, охин Кайя Гербер
Супер модель ээжийнхээ ажлыг охин нь өвлөж аваагүй бол хүн болгон гайхах байсан биз ээ. 14 настай Кайя нэгэнт олны танил болсон: Versace–гийн рекламд зураг авахуулж, Teen Vogue сэтгүүлийн нэг дугаарын гол баатар нь болсон байна.
2. Риз Уизерспун, охин Ава Филлипп
16 настай Ава одоогоор эрдэм ном сурсаар л, цаашид чухам ямар зам хөөхийг одоогоор шийдээгүй байна. Жүжигчин ээж нь хэлэхдээ, охин маань байгалиас заяасан жүжиглэх авьяастай, гэхдээ охиндоо бүхнийг туршиж үзэхийг хүсдэг: “Хамгийн гол нь – өөрийн хүссэнээр амьдарч, урагш зоригтой алхах л чухал юм” гэжээ.
3. Мадонна, охин Лурдес Леон
“Поп одын охин” гэдэг нэр зүүгээд зүгээр сууж болох л байсан, харин Лурдес тэгсэнгүй. 5 жилийн өмнө ээжтэйгээ хамтран Material Girl (Мадоннагийн нэгэн дууны нэр) хувцасны брэнд гаргасан. Мичиганы их сургуульд суралцахын зэрэгцээ хувцасны брэндээ сайжруулахад давхар ажилласаар байна. Лурдесийн толгой нь ээжийгээ бас дуурайсан гэж хэлж болно, Мадонна онц сурлагатан байсан гэдгийг та мэдэх үү?
Харьцуулж хараарай: зүүн гар талд Мадонна залуудаа (Луиза Чикконе).
4. Кристи Бринкли, охин Сейлор Ли Бринкли-Кук
2013 онд Нью-Йоркийн загварын сэтгүүл болох Bella NYC-ийн нүүрийг ээж охин хоёр чимж шуугиан тарьж байлаа. Нэгдүгээрт, загвар өмсөгч гоо үзэсгэлэн бүсгүйчүүд хоорондоо усны дусал мэт адилхан. Хоёрдугаарт, Кристи 59 настай ч 15 настай охиндоо ер бууж өгөх шинжгүй.
5. Деми Мур, охин Румер Уиллис
“Ээжийгээ өвчсөн мэт адилхан болоод байгаагаа ойлгох тэр мөч” гэж Деми Мурын 27 настай охин Брюс Уиллис энэ зургаа тайлбарлажээ. “Далдлалтгүйгээр” ээж охин хоёрт адилхан зүйл бага гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.
6. Голди Хоун, охин Кейт Хадсон
Охин нь аль хэдийн олноо танигдсан од, харин ээж нь эртний од болох инээдмийн жүжигчин – хэн хэндээ “бонус” болжээ. Тэдний зургаас харахад ээж, охины гоо үзэсгэлэн, темперамент хичнээн адилхан болохыг харж болно.
7. Ванесса Паради, охин Лили-Роуз Депп
Ванесса Паради болон Жонни Деппийн охин дөнгөж 16 настай ч Chanel–ийн нэртэй загвар өмсөгч, жүжигчин, бас дуучин гэхээр эцэг, эхийнхээ бүхий л авьяасыг өвлөөд авчээ. Гадна төрх үү? та бүхэн өөрсдөө харна уу: доод зургийн зүүн гар талд Ванесса одоогийн охиныхоо насан дээр авахуулсан зураг юм.
8. Жиллиан Андерсон, охин Пайпер Мару
“The X-Files” цуврал киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй жирэмсэн байхдаа ч зураг авалтаа завсарлаагүй төдийгүй төрөөд хэдхэн долоон хоногийн дараа зураг авалтдаа эргэж ирсэн юм. Охины загалмайлсан эцэг нь домогт цуврал киноны продюссер Крис Картер байлаа – охиныг киноны 3 дугаар цувралын нэгэн дүрээр нэрлэжээ. Охин одоо 21 настай. Хачирхалтай санагдаж болох юм, охин жүжгийн урлагийг огтхон ч сонирхсонгүй, ээж нь ч үүнд баяртай байгаа: “Энэ хэцүү замыг сонгоогүйд нь сэтгэл маань хөнгөрөх шиг болсон” гэжээ.
9. Мерил Стрип, охин Мэми Гаммер
Дэлгэцийн хатан хаан гурван охинтой, охидууд бүгд ээжийнхээ сайхныг ямар нэгэн хэмжээгээр өвлөсөн. Харин том охин Мэми ээжийгээ өвчсөн мэт адилхан.
Зүүн гар талаас: Мэми 32 настай, Грейс 29 настай, Луиза 24 настай. Том болон дунд охин жүжигчин болсон, харин бага охин нь загвар өмсөгч болжээ.
Мэми болон Мерил нар 2015 онд “Ricki and the Flash” киноны зураг авалтын үеэр.
10. Жулианна Мур, охин Лив Фрейндлих
2013 онд жүжигчин бүсгүй өөрийнхөө мини-хувилбар болох 11 настай охиноо загварын шоун дээр авчрахад хүн болгоны эрүү мултарч байлаа. Харин 2014 онд Vogue сэтгүүлийн “Шаргал үстнүүдийн шилдэг кланууд” төслийн хүрээнд нэгэн нүүрийг охинтойгоо чимжээ.
11. Лиза Боне, охин Зои Кравиц
Энэхүү “адил дуслууд”-ын хувьд охин нь ээжээсээ илүү алдартай. 27 настай Зои (эцэг нь алдартай хөгжимчин Ленни Кравиц) зураг авалтын талбайг “эзэгнэн төрсөн” гэж хэлж болохоор, жишээ нь “X-men”, “Divergent”, “Mad Max” зэрэг киноны дүрийг амжилттай бүтээсэн. Жүжигчин, загвар өмсөгч Лиза Боне дэлхийд төдийлөн танигдаагүй ч Америкт алдартай од юм.
12. Сьюзан Сарэндон, охин Эва Амурри
Ээж охин хоёр хамтдаа хэд хэдэн кино болон цуврал кинонд тоглоод авсан. Жишээ нь, Эва 10 настай байхдаа “Dead Man Walking” кинонд дүр бүтээсэн бөгөөд ээж нь “Оскар”-ын шагнал хүртжээ.
13. Лиза Мария Пресли, охин Райли Кио
Домогт Элвис Преслигийн охин Лиза Мария (дээд зургийн баруун гар талд), түүний том зээ Райли (тэрээр “Mad Max”-ын шаргал үст бүсгүйн дүрийг бүтээсэн), ээжтэйгээ маш адилхан. 2015 оны Райлигийн хуримын зурагнаас та харж болно (зүүн гар талд бэлэвсэн эхнэр Элвиса Присцилла Пресли).








Зочин
2016/01/05 at 16:48
eejuud n iluu tsarailag bnaa
ха ха
2016/01/06 at 17:01
… зүүн гар талд бэлэвсэн эхнэр Элвиса … ха ха. Монгол Орос хэлийг сайхан хольжээ
Гансарнай
2016/01/09 at 22:28
Бүгд их адилхан юмаа