
Баримт гэдэг маргашгүй зүйл. Ялангуяа ямар нэг санаанд багтамгүй гэмээр зүйл уншиж байхад үүнийг сайн мэдэрдэг. Энэ цуглуулгад яг л ийм үнэмшмээргүй баримтуудыг цуглуулсан бөгөөд танд үнэн гэхээсээ илүү худал гэмээр санагдах нь лавтай.
Эверестийн оргил дээр далайн амьтдын үлдэгдэл байдаг
Учир нь энэ уул 30 сая жилийн өмнө эртний далайн ёроолд үүссэн учраас тэр. Өнөөдөр тэндээс маш олон далайн амьтдын үлдэгдэл олж болох бөгөөд жишээ нь трилобит ч байж болох юм.
Санчир гариг усанд хөвнө
Энэ гаригийн нийт нягтаршил нь маш бага учир шалгаж болдог бол усанд живэхгүй хөвөх байсан.
Усан доорх хүрхрээ гэж бий
Зарим газруудад далайн янз бүрийн температуртай ус уулзалдах бөгөөд хүйтэн ус халуунаасаа илүү хүнд учир доош унадаг. Данийн хоолой дахь Гренланд Исландын хооронд байрлах хүрхрээ дэлхийн хамгийн том усан доорх хүрхэрээ юм.
Япон одоо ч эзэнт гүрэн хэвээр
Япон албан ёсоор эзэнт гүрэн гэдэг нэрээ хадгалж байгаа сүүлчийн улс. Японы эзэнт гүрнийг манай эриний өмнөх 711 онд үүсгэсэн анхны эзэн хаан, одоогийн эзэн хаан Акихитогийн шууд өвөг дээдэс болох Зиммугээс хойш энэ удмын хаанчлал тасралтгүй 2671 жил үргэлжилж байна.
Байгал нуур дэлхийн хамгийн эртний нуур
Байгал нуур олон зүйлээр хамгийн хамгийн бөгөөд насаараа бусдаасаа эрс ялгардаг билээ. Учир нь жирийн нуур дунджаар 15 мянган жилийн настай байдаг бол Байгал нуур маань одоогоор 25 сая жил наслаад байна.
Сэтгэцийн өвчлөл, дутагдалтай барс ч бас бий
Энэ барыг Кенни гэх бөгөөд түүнтэй найзалж нөхөрлөх барс байдаггүй. Учир нь тэр сэтгэцийн дутагдалтай билээ. Түүний хамар, соёо гэмтэлтэйгээс амьсгалахад хүнд байдаг ба ам нь гүйцэд хаагддаггүй юм байна. Мөн ясны буруу хөгжлөөс шалтгаалан доголон болжээ. Энэ бар 1999 онд Арканзассын Бентонвилль хотын амьтдын хүрээлэнд төрснөөсөө хойш тэндээ л амьдарсаар байна.
Пирамидууд нүүдэг
Газрын гүний хөдөлгөөнөөс болж эртний пирамидууд анх 5000 жилийн өмнө баригдсан цэгээсээ урагшаа 4 км нүүсэн байна.
Дэлхийн хамгийн ухаантай хүн 4 настайдаа их сургуульд оржээ
Ким Ун Ён 1962 онд Солонгост төрсөн байна. Тэр 2 настайдаа 5 хэлээр ярьж, 3 настайдаа алгебрын цогц ойлголттой болж, дифференциал тооллын үндсэн мэдэгдэхүүнтэй болсон гэдэг. 4-6 настайдаа Hayang-ийн их сургуульд сурч байсан ба 7 настайдаа NASA-д ажиллах урилга авчээ.
19-р зууны сүүлч хүртэл кокаиныг эмийн сангуудаар чөлөөтэй зардаг байжээ
1880 онд ханиад, сэтгэц, толгой, нойрны эмийн орц найрлаганд кокаин ордог байсан байна.
Мөнгө боох резин 2500 доллараар авдаг байж
Дэлхийн хамгийн алдартай наркобарон Пабло Эскобара өөрийн орлого болох маш их хэмжээний бэлэн мөнгөтэй харьцах хэрэгтэй болж байсан ба тэр их мөнгийг зөвхөн толгойлж боохын тулд л гэхэд сард 2500 доллараар резин авдаг байжээ.
Хүний өндөр өдрийн турш өөрчлөгддөг
Учир нь өдрийн идэвхтэй амьдралын явцад таны нугасны завсар байх зөөлөн эдүүд дарагдан хүний биеийн өндөр бага зэрэг намсана. Харин шөнө унтлагын үеэр бие эргэн сэргэж түүнийгээ даган биеийн өндөр ч нэмэгддэг байна.
Төмөр хий болж болно
Үнэмшмээргүй мэт боловч төмөр хийн байдалд шилжиж үнэхээр болно. Ингэхийн тулд түүнийг цельсийн 50 000 хэм хүртэл халаах хэрэгтэй
Далайн уснаас алт гарган авч болно
Далайн 1 тонн усанд ойролцоогоор 7мг алт бий. Харин нийт далайн усанд 10 тэрбум тонн алт хөвж явна гээд төсөөлөөд үз дээ?
Зэвсэггүй Холбооны Мөрдөх Товчоо
Итгэхэд бэрх боловч ХМТ-ны ажилтан нар энэ байгууллага бий болсноос хойш 26 жилийн дараа л зэвсэг авч явах эрхтэй болжээ.
Африкийн хамгийн аюултай амьтан бол гиппопотам буюу усны үхэр
Эр усны үхэр маш аюултай ба өөрийн золиос болох амьтнаа хуурай газар 48 км/цаг-ын хурдтай хөөж чадна. Жил болгон Африкт усны үхрээс болж амиа алдсан хүний тоо арслан, матарт амиа алдсан хүний нийт тооноос их байдаг.
Баялгаас айх айдас гэж бий
Олон төрлийн айдас болох “фоби” дунд ийм айдас гэж бас байдаг гэнэ. Түүнийг плутофобия гэж нэрлэдэг. Мөн алтнаас айх айдас болох аурофоби гэдэг зүйл ч бас бий.
“Чистые пруды” хэмээх усан цөөрөм цагтаа хогоор дүүрсэн балчиг шалбааг байжээ
1703 он хүртэл Москвагийн энэ цөөрмийг хогийн цөөрөм гэж нэрлэдэг байж. Хошуу ноён Меншиковын тушаалаар цэвэрлэх хүртэл энэ цөөрөмд махны наймаачид хаягдал хогоо асгадаг байсан гэнэ.
Коалын хурууны хээ хүнийхтэй адил
Хэдийгээр коалын гар, хурууны бүтэц хүнийхээс тэс өөр боловч хурууны хээ нь маш адилхан байдаг ба бүр микроскопоор хараад ялгахад ч бэрх байдаг гэнэ.
Саудын Араб Австралиас элс импортолдог
Цөлд байрлах улсад элс гаднаас авчрах ямар ч шаардлагагүй мэт. Гэтэл Саудын Арабыг хучин байх тэрхүү элс барилга барих чанарын шаардлага огт хангахааргүй муу элс учраас ингэхэд хүрсэн байна.
WD-40 ингэж нэрлэгдсэний учир нь өмнөх 39 оролдлого бүтэлгүйтснээс тэр гэнэ
Мөн WD-40 патент аваагүй ба өөрийн бүтэц найрлагыг ил зарлахгүйн тулд ингэж байгаа юм байна.








ariuna.erhes
2016/01/05 at 15:20
taalagdlaa
Зочин
2016/01/05 at 16:10
ydaj ugee zow bicheechee