Таны зүрх хэвийн ажиллахгүй байгааг илтгэх анхаарууштай 5 шинж тэмдэг

2

Зүрх эсвэл зүрхний шигдээсээр жилд дэлхий дээр хэдэн сая хүн нас барж байна. АНУ-д гэхэд л жилд 610,000 орчим хүн зүрхний шигдээсээр өөд болсныг Өвчин судлал, урьдчилан сэргийлэх төвөөс албан ёсоор мэдэгджээ. Нэг улсын тоон баримтаас харахад дэлхий дахины хэмжээнд ямар тоо гарч ирэхийг та төсөөлсөн биз ээ.

Зүрхний өвчлөл ямар ч насны эрэгтэй болон эмэгтэйчүүдэд аюултай, ялангуяа амьдралын буруу хэв маягаар амьдардаг бол.

Энэхүү нийтлэлээр та бүхэндээ зүрхний үйл ажиллагаа доголдож байгаа анхны шинж тэмдгүүдийг танилцуулах болно.

1. Цээж болон гараар өвдөх

Зүүн гар дагаж маш эвгүй өвдөж байгаа нь зүрхний өвчлөлтэй холбоотой буюу зүрхний шигдээс болох анхны шинж тэмдэг гэж ойлгоно. Эрчүүдийн зөвхөн зүүн гар өвддөг бол эмэгтэйчүүд зарим тохиолдолд хоёр гар дагаж өвддөг байна.

 

2. Ханиалга

Байнгын ханиалга нь зүрхний дутмагшилтай холбоотой байж болно, эсвэл уушгины үйл ажиллагаа доголдсон байхыг үгүйсгэхгүй. Эмчид үзүүлж зохих оношийг тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатай.

 

3. Хөлийн ул, хөл хавагнах

Хэрвээ таны зүрх цусаа зөв шахаж хэвийн ажиллаж байгаа бол таны бие махбодийн бусад эрхтэнд сөргөөр нөлөөлөхгүй. Гэхдээ нөгөө талаасаа хэрвээ зүрх-судасны өвчлөлтэй бол таны бие махбодид агуулагдах шингэн хөл орчмын мэдрэлд сөргөөр нөлөөлж хавагнахад хүргэдэг.

 

4. Хоолонд муудах, дотор муухайрах

Зүрхний өвчлөлөөр шаналж байгаа хүмүүсийн хоолны дуршил багасдаг. Тэдний дотор муухайрах, хоол идээд удаж байгаа ч гэсэн өлсгөлөнгийн мэдрэмж арилахгүй байх шинж тэмдэг илэрнэ.

 

5. Айдсын мэдрэмж ихсэх

Байнга айдастай явж байгаа хүмүүс зүрхний шигдээстэй болох магадлал өндөр байгааг олон удаагийн судалгаагаар баталжээ. Ихээр стресстэх, ажлын өндөр ачаалал, муу дадал зуршил зэрэг сөрөг хүчин зүйлүүд айдсыг нэмэгдүүлдэг байна. Энэ нь зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажээ.

Стрессийн өндөр түвшин нь цусны даралт ихсэхэд хүргэнэ, цаашлаад зүрхний цохилт ихсэж өвчлүүлэх аюултай гэж эрдэмтэд анхааруулж байна.

12
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batsaihan Ariunbold

    Batsaihan Ariunbold

    2018/11/26 at 12:18

    Odmaa Ariunbold

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *