Махчин загасыг хэвлийдээ тээж төрүүлэхийг эмэгтэйчүүдэд уриалж байна

0

Махчин загасыг хэвлийдээ тээж төрүүлэхийг эмэгтэйчүүдэд уриалж байнаАй Хасегава /Ai Hasegawa/ бол Японы дизайнер эмэгтэй. Тэрээр Дэлхийн хүн амын өсөлт болон түүнтэй холбоотойгоор үүсэж байгаа хоол хүнсний хомсдолын асуудлыг шийдэж болох гарц байгааг өөрийн зүгээс харж, бусдад уриалж байгаа юм. Гэхдээ түүний санал болгож байгаа зүйл олон хүнд таалагдахгүй байж магадгүй. Ай Хасегавагийн шийдэл бол эмэгтэйчүүд янз бүрийн зүйлийн амьтан тээж төрүүлээд дараа нь тэдгээрийгээ хүнсний бүтээгдэхүүн болгон хэрэглэх аж. Түүний сонирхол татсан төслүүдийн нэг нь “Би аварга загас тээж төрүүлэхийг хүсэж байна…”  бөгөөд 33 настай энэ эмэгтэй ‘хүүхэдтэй болох нь зарим хүмүүсийн бодож байгаа шиг тийм энгийн зүйл биш, ялангуяа хүнсний томоохон хямралтай тулгараад байгаа бидний ертөнцөд’ хэмээсэн байна. Бид хорвоо ертөнцөд шинэ хүн авчирч байна гэдэг нь хариулт биш гэсэн тэрээр устах аюулд орсон амьтдыг хүмүүс тээж төрүүлэх нь хүн төрөлхтнийг амьд үлдэхэд хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Хасегава хэлэхдээ “Бид гинетикийн хувьд хүн төрөлхтний үргэлжлэлийг бий болгохын тулд үр хүүхэдтэй болдог. Гэвч бид одоо хүн амын өсөлттэй, хүрээлэн буй орчны хувьд төвөгтэй цаг үед үр хүүхдээ өсгөхийн тулд тэмцэл чармайлт гаргах шаардлагатай нөхцөлд амьдарч байна. Мөн бид идэх ёстой. Гэтэл бид хэрээс хэтэрсэн загасчлал, газар нутгийн хэрэглээ, хүн амын өсөлт давхацсаны улмаас хоол хүнсний хомсдолтой тулгараад байна. Идэж болох амьтдыг хүмүүс тээж төрүүлснээр устах аюулд ороод байгаа амьтад болон тэднийг хамгаалах явдлыг илүү үнэ цэнэтэй асуудлын байр сууринд аваачиж болох юм.” гэсэн ба түүний хэлснээр ойрын ирээдүйд ийм болох гэнэ. Амьтны үр хөврөлийг тээж төрүүлэхийг хүссэн эмэгтэйн сарын тэмдгийг зогсоох эмчилгээ хийх ёстой бөгөөд хүн умайгаа аквариум эсвэл инкубатор шиг ашиглаж болно гэдэг бүрэн дүүрэн итгэлтэй байгаа Хасегавагийн үзэж байгаагаар баян, ганц бие, цэвэршсэн эмэгтэйчүүд амьтны үр хөврөлийг тээж төрүүлэх нь маш тохиромжтой аж. Түүнээс яагаад заавал махчин загасыг тээж төрүүлэхийг хүсэж байгааг нь асуухад тэрээр махчин загас бол устах аюулд ороод байгаа амьтан, бас амьдралынх нь үргэлжлэх хугацаа хүнтэй бараг адил, хамгийн чухал нь амттай гэж хариулсан байна. Хүмүүс өөр хүний хэвлийд торнисон махчин загасны махыг идэх үү гэсэн асуултанд зарим амьтад өөрсдийнхөө үр төлийг иддэг, бид ч мөн ялгаагүй үнээний нялх тугалын махыг иддэг, тэр ч бүү хэл хүмүүс махыг нь идэхгүй ч гэлээ нэгнийгээ хөнөөдөг, тэгвэл тэр хүн чинь ч бас хэн нэгний хэвлээс төрсөн шүү дээ. Би үнэхээр асуудал олж харахгүй байна гэсэн хариултыг өгчээ.

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/05/25 at 10:54

    хмммм

  2. tsatsralchimeg

    2013/06/11 at 23:33

    zavharsiin

  3. Top commenter

    2014/10/29 at 23:26

    Тэгээл зовж зовж төрүүлсэн амьтнаа хайрлаад том болгож байгаад иднэ гэхээр арай л.

  4. Зочинneo

    2015/01/07 at 10:00

    яасан хуцдаг самурайн үлдэгдэл вэ

  5. Зочин

    2016/10/30 at 21:05

    Шаадаг байн ш д хvн тэгээд тэриигээ идэх vv

  6. Зочин

    2016/10/30 at 21:28

    Мэдрэл эрүүл сэтэхүйтэй биш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *