Адал явдал, оюунлаг бэлгээр дүүрэн Динза, Цондоолойгийн тоглолт

0

Адал явдал, оюунлаг бэлгээр дүүрэн Динза, Цондоолойгийн тоглолт

Хүүхдийн баяр хаяанд иржээ. Энхрий бяцхан үрсийн маань дотнын найз Динза,Цондоолойгийн театрчилсан тоглолт ч хүүхдийн баяраар болох гэж байна. Эцэгэхчүүдийн, бяцхан үрсийн сайн танил болсон Ирмүүн медиа группын хамт олны жилбүр зохион байгуулдаг уг тоглолт энэ жил ямар онцлогтой, хэр олон сюрпризтэйболох юм бол? Энэ талаар Ирмүүн Медиа Группын захирал А.Дэлгэржаргалтайярилцлаа.

– Жил бүрийн хүүхдийн баяраарЦондоолойгийн төрсөн өдөр болж, танай хамт олон сонирхолтой театрчилсантоглолтууд хийдэг. Энэ жил ямар тоглолтоор хүүхдүүддээ бэлэг барих вэ?
– Хүүхдийн гэгээлэг анд болсон Ирмүүний хамт олон энэ жил 5 дахь удаагаа Динза,Цондоолойгийн театрчилсан тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороодбайна. Энэ жилийн тоглолт маань “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” нэртэй.Ирмүүнээс зохион байгуулдаг хүүхдийн баярын театрчилсан тоглолтууд адал явдал,хөгжилтэй, инээдтэй үйл явдал бүхий зохиолын дагуу өрнөж дуу, бүжиг, хөгжим,анимэйшнээр дүүрэн болж өнгөрдөг, энэ жилийнх мөн ялгаагүй ийм болно гэдгийгхүүхдүүддээ амлаж байна.
Уг тоглолтод маань “Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг жүжигчид оролцон тоглохучраас маш чанартай, мэргэжлийн түвшний тоглолт болох юм.
“Динза, Цондоолой ба харьгарагийнхан” тоглолт хаана, хэзээ болох талаар товч танилцуулахгүй юу?
– Энэ жилийн тоглолт маань Тусгаар тогтнолын ордонд тавдугаар сарын 30, 31болон зургадугаар сарын 1, 2-нд болно. Нийт 4 өдрийн дотор 10, 12, 14, 16цагаас тоглогдох учраас эцэг эхчүүд та бүхнийг өөрт тохиромжтой өдөр, цагтаатааруулан тасалбараа аваарай гэж зөвлөе.
– Динза, цондоолой харь гарагт очих юмбол уу, тоглолтын үйл явдлын талаар манай уншигчдад товч танилцуулна уу?
– Бололгүй яах вэ.
Цондоолой маань Жижгээтэй Facebook-ээрээ харилцаж байгаад мэдээллээ харь гарагийнханд алдана. Байгаль нь устаж үгүйболсон харь гарагийнхан цэцэг дэлгэрч, мод ургаж, гол хоржигнон урссан шинэгараг олсондоо их баярладаг.
Тиймээс тэд
өндөр технологийн тусламжтайгаар манай дэлхийгээс байгалийг нь “дээрэмдэн” авч, дэлхийг захирансуух болно. Тоглолт маань ингэж эхэлж байгаа юм.
Улмаар Динза, Цондоолой,Жижгээ, Цүндээлэй найз нөхөрлөл, эрэлхэг үйлдэл, арга заль, хөнгөнхошигнолоороо харь гарагийнхантайхэрхэн тэмцэж, тоглолт яаж төгсөхийг хүүхдүүд та нар ирж үзээрэй.
– Энэ тоглолтоороо дамжуулан хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хайрланхамгаалахын чухлын талаар өгүүлэхийг хичээсэн гэж ойлгож болох уу?
– Энэ тоглолтоос х
үүхдүүд байгаль дэлхийгээ хайрлах ёстойг мөн найз нөхөрлөл ямар ч тоглоомоос илүү чухал болохыг ойлгож авах сургамжтай, ухаарал авна гэдэгт бид итгэлтэйбайна.
Тийм ч учраас энэ жилийн тоглолт маань
National Geographic Kids Монгол сэтгүүлийн нэрэмжит болон зохионбайгуулагдаж байгаа юм.
– Хүүхдүүд маань тоглолтоос гадна ямар бэлэгөгөх бол гэж сонирхож байгаа болов уу?
– Хүүхэд бүрийн хорхойсдог амттан, ундаанаас гадна оюунлаг, сонирхолтой бэлэгбагтсан байдгаараа бусад тоглолтуудаас манай жил жилийн тоглолт онцлог болдогшүү дээ. 
Энэ жилийн хувьд ч ялгаагүй, тоглолтынбэлгэнд  энхрий хүүхдийн тань оюуныгхөгжүүлэх дэлхийд алдартай хүүхдийн сэтгүүл болох
National Geographic Kids байгаа. Хүүхдийн баярынүеэр болдог төрөл бүрийн тоглолтуудаас энэ жил ч хамгийн гоё бэлэгтэй нь мөнДинза, Цондоолойгийн тоглолт байна шүү.
– Ирмүүн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг сэтгүүлийн гишүүнчлэлтэйуншигчид хөнгөлөлттэй үнээр тасалбар худалдан авч болно гэсэн, энэ талаартодруулна уу?
– Тийм ээ,
National Geographic Монгол, National Geographic Kids Монгол сэтгүүл болон Cosmopolitan сэтгүүлийн гишүүд “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтынтасалбарыг 16-30 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авах боломжтой. Мөн мэдээжДинза, Цондоолой, Цүндээлэйгийн карттай хүүхдүүд ийм хөнгөлөлт эдлэнэ.
– Тоглолтын тасалбарыг хаанаас худалдажавч болох вэ?
– Та 1905 руу утасдаад гэр эсвэл ажил руугаа үнэгүй хүргүүлж болно. МөнИрмүүний байранд ирж авч болно.
– Танд баярлалаа.

“Динза, Цондоолой ба харь гарагийнхан”тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ХАС Банк ажиллаж байгаа юм. Хүүхдийн баярынтөдийгүй жил бүрийн хүүхдийн хамгийн том соёлын арга хэмжээний нэгд тооцогддогИрмүүний театрчилсан тоглолтын талаарх мэдээллийг 318073, 70116117, 99770707,99049143, 99016154 утсаар авч болох ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *