
Зарим нэг хүмүүсийн хувьд 3D-принтер уран зөгнөлийн мэт санагдаж мэдэх юм. r/3Dprinting сабреддитийн хэрэглэгчид гэрээсээ гаралгүй гайхамшгийг бүтээж байна. Авьяас чадалтай хүмүүсийн хийсэн зарим нэг бүтээлийг танд сонирхуулахаар энд цуглуулав.
1. Энэ залуу эмч нарт зориулсан тусгай хэрэгсэл бүтээжээ: байнга амны хаалт зүүдэг эмч нарын чих их өвддөгийг мэдсэн тэрээр тусгай принтерээр амны хаалт тогтоогчийг хэвлэж үнэгүй тараасан байна.

2. Метрийн урттай тираннозавр хэвлээд хашаандаа булчихлаа. Үеэлүүд маань ирээд малтлага хийнэ биз

3. Эхнэр бид хоёр (үндсэндээ эхнэр голчилсон) үеэл дүүгийнхээ бэлгэнд сонсголын аппарат хэвлэж нэмсэн юм. Дүү маань өөрөө аппарат зүүдэг болохоор л тэр

4. Буудуулсан бүргэдэд 3D-принтерээр хэвлэсэн шинэ хошуу хийж өгсөн юм. Одоо бүр ч сүрлэг харагдах боллоо

5. Залуу гэрлэх саналаа толин дээр хэвлэжээ: хексагонуудын байрлал нь нар жаргах гэрэлд “Надтай гэрлэх үү” гэж харагдахаар байгаа юм

6. Энэ жилийн Сэргэн мандалтын наадамд зориулж өмсөх өмсгөлдөө тусгайлан Сарны таяг хийлээ. Таягаар газар цохиход гэрэл нь асна

7. Эхнэр маань сургуулийн автобусны жолоочийн ажилд орсон юм. Сургалтын эхний өдөр тэр минь ганцхан конус мөргөж унагаажээ. Эхнэрээрээ ихэд бахархсан би энэ өдрийг дурсгал болгон үлдээхээр шийдсэн юм

8. Хэн нэгэн миний сүүг хөргөгчнөөс байнга хулгайлаад байсан болохоор би савны таганд ийм түгжээ хэвлээд хийчихлээ

9. Би 3D-принтерээр өөртөө болон өөрийнхөө гарт ийм дуулга хэвлэж дуусгалаа. “Надтай болон миний хүүтэй дахиж бүү харьц”

10. Кирби дүрстэй утаа сорогч

11. Би сэдэвчилсэн цуглуулга хийхээр шийдэж Mars 3 принтерээрээ хэвлэдэг болсон

12. Эхнэр маань гал тогоонд үнэнч туслагч хэрэгтэй байна л гэдэг юм, даанч энэ хоёрыг тооцохгүй гэнэ ээ

13. 1:1 харьцаатай тираннозавр хэвлэж байгаа юм. Өнөөдөр хавиргыг нь хэвлэж эхлэх бодолтой байна

14. Шувууны хоолны сав … Нийтийн сайн сайхны төлөө

15. Ашгүй гэж, луугаа хэвлэж нэг юм дуусгалаа. Төгс биш ч гэлээ бага зэрэг засаад сайхан л боллоо. Уртаашаа бараг л хагас метр хүрнэ

16. “Төмөр хүн” гэрлээ хийж дуусгалаа

17. Шөнө материал дууссан ч эцсийн бүтээгдэхүүн үнэхээр гоё болж чаджээ. Thingiverse-ийн малгайны дизайныг авч Сквиртлийг гаргаж чадсан шүү

18. Ихэд хичээнгүйлэн хийсэн “Х-О” тоглоом

19. Найз маань сүүлийн үед огцом турж чадсан юм. Түүний амжилтыг тэмдэглэхээр би энэ баримлыг түүнд дурсгана

20. Худалдан авалтын жагсаалт – олон удаа хэрэглэх боломжтой

21. 3D-принтерээр бараг хэрэггүй шахам таглаа хэвлэж үзлээ. Дундад зууны үеийн загвартай Royal Armouries-ийн цуглуулгаас санаа авсан юм

22. Ширээний тоглоомд зориулсан шоонуудын механик хайрцаг гоёмсог хээ угалзтай шүү

23. Би өөрөө энэ дуулга, пуужин хоёрыг урласан юм шүү

24. Тийм ээ! Принтерээр ийм гоё хайрцаг хийж чадлаа

25. Би хаданд авиралтын дэгээг санагдуулахаар хэлбэртэй шүүгээ/шургуулгын бариул хэвлэж үзсэн юм

26. Raspberry Pi 100 камерыг багтаахын тулд 3500 гаруй цагийг хэвлэхэд зарцуулжээ. Өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах 3D сканертэй болж чадлаа

27. Өөрийн хийсэн шатартаа би сэтгэл хангалуун байна

28. Өөрийнхөө VR төхөөрөмждөө зориулж нүд хэвлэсэн шүү

29. Толгойтой болгон л цэнэглэгч хулгайлдаг болж. Иймэрхүү хамгаалалтын арга хэмжээ авч үзэхээс

30. Миний хийсэн “Жеймс Вэбб” Килягийн Мананцар гэрэл ямар байна даа?









Ganhyug Gomb
2023/02/05 at 06:24
Nvj
Нэргүйбаатар 'Ц
2023/02/05 at 17:21
Б.Т Дагваа
Duurnee
2023/02/14 at 19:37
Гоё юмаа😍