Анхаар! Өдөр бүр шарсан тахиа идвэл эрт амь нaсаа алдах эрсдэлтэй болохыг судалгаагаар баталжээ!

2

Шинэ судалгаанаас харахад, тогтмол шарсан тахиа идэх нь амь нaсаа эрт алдахад хүргэдэг гэж үзжээ.

Судлаачид 50-79 насны нийт 106,966 эмэгтэйг судалгаанд хамруулж, 2017 оны 2-р сар хүртэл буюу 18 жилийн турш эрүүл мэнд болон бие организмыг нь хянажээ. Өөрөөр хэлбэл тэднийг хичнээн хэмжээгээр шарсан хоол хүнс болох тахиа, загас, төмс, чипс, такос болон хясаа зэргийг идэж байгааг нь анзаарч, хянасан гэнэ.

Энэ хугацаанд судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 31,588 нь тaaлал төгсжээ. Тэдгээрээс 8358 эмэгтэйн үxлийн шалтгаан нь зүрхний асуудал байв.

“Бид шарсан хоол хүнсний хэрэглээ АНУ төдийгүй, дэлхий даяар түгээмэл дэлгэрсэн гэдгийг сайн мэднэ. Харамсалтай нь бид шарсан хоол хүнс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар маш бага мэдлэгтэй байдаг.” хэмээн Айовагийн Их сургуулийн өвчний тархалтыг судлалын дэд профессор, дээрх судалгааны ахлагч Wei Bao “CNN”-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Уг судалгаа нь шинэ төрөл зүйлд хамаарах боловч, Bao-ийн хэлж байгаагаар, өмнө нь ч бас шарсан хоол хүнс идэх нь зүрхний өвчин болон чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг хэд хэдэн судалгаагаар олж тогтоож байсан гэнэ.

Амьдралын хэв маяг, хооллолтын чанар, боловсролын түвшин болон орлогын хэмжээ зэргээс хамаарч, тогтмол шарсан хоол хүнс идэх нь амь нaсаа алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ. Тодруулбал, өдөрт дор хаяж нэг эсвэл түүнээс олон удаа шарсан хоол хүнс иддэг хүн огт иддэггүй хүнтэй харьцуулахад, амь нaсаа алдах эрсдэл 8%-иар илүү байдаг байна.

Мөн өдөр бүр шарсан тахиа иддэг хүн огт иддэггүй хүний хажууд амь нaсаа алдах эрсдэл 13%-иар өндөр, зүрхний асуудлаас болж хорвоог орxих магадлал 12%-иар илүү байдаг болохыг тогтоожээ. Харин өдөр бүр шарсан загас иддэг хүний амь нaсаа алдах эрсдэл 7%-иар илүү байдаг гэнэ.

Судлаачид шарсан хоол хүнс ямар нэгэн байдлаар хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг хараахан олж тогтоогоогүй байна.

Шарсан хоол хүнс иддэг эмэгтэйчүүд ихэнхдээ залуухан охидууд байгаа бөгөөд бага орлоготой, бас боловсрол эзэмшээгүй хүмүүс байдаг болох нь судалгааны явцад батлагджээ. Мөн тэдгээр охидууд тамxи татах, дасгал хөдөлгөөн бага хийх болон эрүүл бус хооллолттой байдаг ажээ.

Судалгааг ажиглахад, үр дүн нь хүн бүхэнд хамаагүй юм шиг санагдаж мэдэх боловч, Bao-ийн хувьд “Times”-т өгсөн ярилцлагадаа нас, хүйснээс хамаарч, хүн бүрд нөхцөл байдал өөр өөрөөр илрэх боломжтой гэж хэлжээ.

“Залуухан охид эсвэл эрчүүдийн хувьд нөхцөл байдал адилхан байж болно гэж би хэлмээр байна.” гэжээ.

Мөн судалгаанаас харахад, үxэлд хүргэхэд нөлөөлж буй хэд хэдэн xүчин зүйлсийг дурдаж болохоор байгаа юм. Жишээ нь, шарахад ашиглаж буй зарим төлийн тоснууд эрүүл мэндэд асар их хор xөнөөлтэй. Испанид хийсэн судалгаагаар шарсан хоол хүнс болон эрт амь нaсаа алдах явдал хоорондоо ямар ч холбоогүй гэсэн үр дүнд хүрчээ. Учир нь Испаничууд эрүүл буюу оливын тос хэрэглэдэг байна.

Уг судалгааны хамрах хүрээ болон олон талт байдлыг харвал, үнэн байх бүрэн боломжтой юм.

“Бид бүхэн зүрх судасны эрүүл байх эсэх нь амьдралын хэв маягаас шууд хамаардаг гэдгийг мэднэ.” хэмээн судлаачид хэлжээ.

“Шарсан хоол хүнсний хэрэглээгээ хязгаарлах, тэр тусмаа шарсан тахиа болон загас зэргийг идэхээ болих нь таны эрүүл мэндэд чухал болохыг анхаараарай.” гэж судлаачид ярилцлагынхаа төгсөлд зөвлөжээ.

4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2019/12/19 at 12:40

    Tegvel 2 honogt 1 idej baiya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *