Кино урлагийн салбараас гадна өөрийгөө шинэ салбарт хүч сорьж амжилт гаргаж чадсан 9 алдартан

2

Урлагийн салбарт нэгэнт амжилт гаргаж чадсан одууд өөрийгөө шинэ зүйлд хүч сорьж амьдралаа баялаг болгохыг хичээдэг ажээ. Хью Лори сэлүүрт завь, харин Леонардо Ди Каприо шүхрийн спортоор хичээллэдгийг та мэдэх үү?

Бид алдартнуудын түүх намтрыг багагүй онгичиж үзлээ, тэд тайзны гэрэл тусаагүй үед юу хийцгээдэг улс вэ?

1. Хью Лори

© Hugh Laurie / Facebook

Телевизийн түүхэнд хамгийн чадвартай эмчийг та өөрөөр төсөөлж үзсэн үү? Хью Лори их сургуулийн оюутан байхдаа сэлүүрт завиар хичээллэдэг байжээ. Тэр ч бүү хэл олимпийн аварга болохоор дэлхийн аваргын тэмцээнд ч оролцож байсан түүхтэй. Өвчний улмаас болоод Лоригийн төлөвлөгөө өөрчлөгдсөн бөгөөд бидний өнөөдрийн сайн мэдэх хайртай жүжигчин төрөн гарчээ.

Жүжигчний хажуугаар сэр Хью дуу хөгжим ихэд сонирхож хичээллэдэг. 6 настайгаасаа эхлээд л хөгжмийн төрөл бүрийн зэмсэг дээр тоглож сурсан байна. Хоёр ч блюз цомог гаргасан нь шүүмжлэгчид төдийгүй сонсогчдын сайшаалыг хүртжээ. Мөн Лори “The Gun Seller” нэртэй инээдмийн триллер ном бичсэн бөгөөд Англид бестселлер болж байсан удаатай.

 

2. Люси Лью

lucyliu / instagram

“Charlie’s Angels”-ийн нэгэн төлөөлөл болсон жүжигчнээс гадна уран зураг, гэрэл зургийг 16 наснаасаа эхлэн сонирхож иржээ. Урлагийн сургуульд удаан суралцсан бөгөөд Мюнхен, Нью-Йорк зэрэг хотуудад өөрийн үзэсгэлэнгээ ч гаргаж амжсан. Тэрээр өөрийн зохион байгуулсан нэгэн арга хэмжээнээс орж ирсэн орлого (ойролцоогоор 300 мянга гаруй ам.доллар)-ыг ЮНИСЕФ-ийн сайн үйлсийн аянд хандивлаж байсан. Тэрээр 2014 онд тус байгууллагын элч төлөөлөгчөөр томилогдсон.

 

3. Леонардо Ди Каприо

leonardodicaprio / instagram

Орчин үеийн хамгийн алдартай жүжигчин байгаль орчныг хамгаалах салбарт маш нөлөөтэй нэгэн. 24 насандаа байгаль экологийг хамгаалах суртал ухуулгын төрийн бус байгууллага байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй улс оронд энэ чиглэлээр төсөл амжилттай хэрэгжүүлээд байна. Мөн Лео өөртөө арал худалдаж авсан, тэрээр экологийн цэвэр курорт байгуулахаар төлөвлөжээ.

Ди Каприо шүхрийн спорт болон банжи-жампингээр хичээллээд олон жилийн нүүр үзэж байгаа. Нэг удаа шүхрээр үсэрч байгаад бараг л үхэлтэй нүүр тулсан гэдэг, гэсэн хэдий ч тэр энэ спортоо орхиогүй ажээ. Тэрээр мөн покер тоглох дуртай, гэхдээ “гэмгүй” тоглогч хэмээгддэг.

 

4. Пенелопа Крус

© penelopecruzoficial / Instagram

Холливудын гоо бүсгүй үнэхээр уян зөөлөн сэтгэлтэй. Тэрээр санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст туслаад зогсохгүй мөн өөрөө сайн үйлсэд гар бие оролцдог. Тэрээр Энэтхэгт долоо хоногийн турш өвчтөн асарч Тереза эхэд тусалж байсан. Мөн ДОХ-ын халдвартай хүмүүст туслах аянд идэвхтэй оролцдог ажээ.

Үүний зэрэгцээ жүжигчин бүсгүйд стандарт бус сонирхол бий. Тэр … өлгүүр цуглуулдаг. Түүний цуглуулганд 500 гаруй өөр өөр өлгүүр байдаг гэжээ.

 

5. Брайан Крэнстон болон Аарон Пол

© Breaking Bad / AMC © doshombres / Instagram

Энэ хоёр нөхөр нийлж зөвхөн цэнхэр бодис буцалгахгүй. Тэдний хамтын бүтээгдэхүүнийг хууль ёсоор худалдан авч болно. 2019 оны 7 дугаар сард тэд хувийн инстаграм хуудаснууддаа адил төстэй бичлэг байрлуулж эхэлсэн (ялангуяа Breaking Bad киноны шүтэн бишрэгчдэд), тэд хамтын бүтээгдэхүүнээ танилцуулсан юм – Dos Hombres. Согтууруулах төрлийн уг ундаа нь агава жимсний хандаар исгэсэн, Мексиктээ маш алдартай.

Брайан Крэнстоны хэлснээр, уг санаа Аарон Полоос төржээ. Тэд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж байсан байна.

 

6. Стинг

© Niccolo Cambi / Sestini / News Pictures / EAST NEWS

Загварлаг дуучин усан үзмийн талбайд ургацаа хураагаад зогсож байна гэж төсөөлөхөд бэрх, үнэн биз? Гэхдээ тэрээр Тосканы эдлэн газартаа үнэхээр усан үзмийн талбайтай хүн. Тэндээ дарс хийнэ, оливын тос гаргана, зөгийн балтай бас гэрийн салями хийдэг. Тус эдлэн газрын аж ахуйг орон нутгийн оршин суугчид авч явдаг бөгөөд тэд Стинг болон тэдний гэр бүлийнхэнд хязгааргүй их баярлаж явдаг ажээ. Учир нь бараг л дампуурах дөхсөн газрыг Стингийн хөрөнгөөр дахин сэргээж чадсан юм. Хосууд жилд хэд хэдэн удаа зөвхөн амрах гэж биш мөн аж ахуйн ажилд гар бие оролцох гэж ирцгээдэг уламжлалтай.

 

7. Брэд Питт

© VALERIE MACON / AFP / East News © Sipa USA / East News

Энэ дэлхийн олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн залуу. Тэрээр зөвхөн жүжигчин төдийгүй продесерээр алдаршаад байгаа. Харин энэ удаад тавилгын зохион бүтээгчээр алдарших бололтой. Жүжигчний гаргасан эскизээр алдартай дизайнер Фрэнк Полларо тун удахгүй тавилга гаргана. Дизайнер Питтийн гэрт зочилж байх үедээ санамсаргүй байдлаар түүний зургийг үзээд санал тавьсан гэдэг. Pitt — Pollaro нэртэй тансаг зэрэглэлийн тавилга нь цөөн тоогоор зах зээлд гарах гэж байна.

 

8. Мадонна

© Wiese / face to face / FaceToFace / REPORTER © EVERETT COLLECTION / EAST NEWS

Та Мадоннаг өөрийнхөө хүүхдүүдэд үлгэр ярьж өгөөд сууж байна гэж төсөөлж чадах уу? Дүгнэлт хийх гэж бүү яар. Өөрийн этгээд дуу хөгжим, дүр төрхөөрөө нийгэмд багагүй шуугиан тарьдаг поп дуучин маань бас хүүхдийн ном эрхлэн гаргадаг. Тэрээр өнөөдрийн байдлаар 10 гаруй бүтээл гаргаад байна, тэрээр бүтээлээ өөрийн хувийн амьдралын туршлага дээр үндэслэн бичдэг.

 

9. Мэттью Макконахи

© Invision / Invision / East News

Алдартай детектив, гүн ухаантан, харин бодит амьдрал дээр алдартай жүжигчин Мэттью Макконахи Техассын их сургуулийн багш болжээ. Тэрээр оюутнуудад кино урлагийн тогоог шат дараалан танилцуулж байгаа бөгөөд энэ салбарт богино хугацаанд дасан зохицох чадварыг суулгаж байна. Коллежид хамтран ажилладаг багш нар түүний багшлах ур чадварыг өндрөөр үнэлэх бөгөөд бусдыг энэ урлагт татах чадвартай гэж үзжээ.

Та үндсэн ажлаасаа гадна өөр ажил хөдөлмөр эрхэлдэг үү?

3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *