Нэгэн сувилагч эмэгтэй амралтаа дуусгаад нутаг буцахдаа, бусдад туслахын тулд 5800 ширхэг маск худалдаж авчээ. Тэр гар тээшиндээ зай гаргахын тулд бүх хувцаснуудаа гаргаж хаясан байна!

0

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Ухань дахь вирусыг Олон улсын хэмжээнд ноцтой асуудал үүсгэж байна гэж үзсэн бөгөөд шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэн улс орны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ.

Хэдий тийм боловч вирусын тархалтыг зогсоохоор эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй хөдөлмөрлөж, хичээнгүйлэн ажиллаж байна.

“Shanghaiist” эх сурвалжийн мэдээлснээр, Сичуаны эмнэлэгт ажилладаг Чэн гэгч эмэгтэй коронавирус өнөөдрийнх шиг ноцтой тархахаас өмнө амралтаараа Непаль улсыг зорьжээ. Вирус хурдтайгаараа тархах үед түүний хамтран ажиллагсад Чэнд маскны хомсдолд орж байгаа талаар хэлсэн байна.

Yahoo Finance

Чэн өөрийнхөө зүгээс үүсээд байгаа нөхцөл байдалд бодит туслалцаа үзүүлэхийг зорьж, амралтаа хэсэг хугацаанд хойшлуулахаар шийдсэн байна. Тэр байрлаж байсан зочид буудлынхаа ойролцоо орших орон нутгийн эмийн санд очиж, нийт 5800 ширхэг маск худалдаж авчээ!

Их хэмжээний маск худалдаж авснаас болж түүний гэр рүүгээ авч явах тээшин дэх ачаа ихэдсэн гэнэ. Иймд Чэн хувцаснуудаа гаргаж хаяад, зөвхөн тээш дүүрэн масктай хилийн дээс алхахаар болсон байна.

Энэ өглөгч эмэгтэйгээс гадна өөр нэгэн сайхан сэтгэлийг харуулсан түүх Хунан аймгийн тосгонд амьдардаг хүнтэй холбоотой ба тэр компанийхаа бүх ажилтнуудад 18,000 маск худалдаж авч өгчээ!

Shanghaiist

Эдгээр хүмүүс бол чимээгүйхэн гавьяа байгуулсан баатрууд юм. Өчүүхэн ч болов сайхан сэтгэлийн тус үүсээд байгаа нөхцөл байдлыг намдаахад тус болох ч юм билүү, хэн мэдлээ?

22
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Luvsantseren Oyun

    Luvsantseren Oyun

    2020/02/02 at 12:17

    Getel Mongolchuud bid yasn baihu. Enehen bolomjig l ashiglaj orlogoo nemegduulie gesn setgeleer mah, guril, mask geh meter unee nemsen. Ene uildliin ur dagavar ni uursdud ni yaj irhees emeedegguin bolu…

  2. Bata Bata

    Bata Bata

    2020/02/02 at 12:25

    emeexgui ee
    unuudriin olzoo l bodno.

  3. Daimaa Daimaa

    Daimaa Daimaa

    2020/02/02 at 12:28

  4. Зочин

    2020/02/03 at 08:09

    Наад хүн чинь очоод зараагүй гэдэгийг та нар харсан уу мэдсэн үү.юм л бол манайхан гэж гэнэ.та нар ч гэсэн ашиг харахгүй гэдгийг хэн батлах юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *