Дэлхийн улс орнуудад огт өөр өөр амттайгаар худалдаалагддаг бидний сайн мэдэх 10 хүнсний бүтээгдэхүүн

2

Дэлхий даяар аялж байхад дэлгүүрийн лангуун дээрээс бидний сайн мэдэх бараа бүтээгдэхүүн олныг олж харна, гэхдээ тухайн улс орны соёл, ёс заншил, ард иргэдийнх нь сонирхолд нийцүүлэн тэс өөр амттай байх нь өөрийн эрхгүй сонирхол төрүүлнэ. Японд гэхэд л бидний дуртай шоколад бяслаг эсвэл төмсний амттай, харин Их Британид – чипс нь йоркширскийн пудинг эсвэл паэлийн амттай байх жишээтэй.

Гадаад улс орнуудын дэлгүүрийг хэсэж үзлээ, бидний танил хүнсний бүтээгдэхүүнүүд ямар өөр өөр амттай байгааг сонирхоцгооё.

1. KitKat

© yangstar91 / instagram © kit.kat.obsession / instagram © kit.kat.obsession / instagram © doorhikim / instagram © kit.kat.obsession / instagram © kit.kat.obsession / instagram © kit.kat.obsession / instagram © kit.kat.obsession / instagram

Японд энэ амттан үнэхээр алдартай, яагаад гэвэл уг амттаны брэнд нэр японы Kitto Katsu гэдэг ойлголттой адилхан дуудагддаг байна. “Kitto Katsu” – амжилт хүсэхэд хэрэглэдэг үг. Тийм учраас япон оюутнуудын дунд нэгэн мухар сүсэг байдаг юм, тэд улирлын шалгалт өгөхөөс өмнө заавал KitKat иднэ. Нэг ёсондоо өөртөө шалгалтаа амжилттай өгөхийг хүсэж байгаа хэрэг. Наран улсад KitKat-ийн хувилбар харин ч ёстой төрөл бүрээрээ, амттанд дургүй хүн ч амтархан идэх дур сонирхлыг төрүүлж чадна.

 

2. Lay’s

© eekcolei / instagram © fertilyty / instagram © darkgreenlantern / instagram © starshugar / instagram © honeyeightx / instagram © minseokloveslavender / instagram © rainydaydreamerz / instagram © melissa_happylittlehive / instagram

Lay’s-ийн маркетингийн ажилчид дэлхийн улс орон болгонд өөрийн бүтээгдэхүүнийг өөр өөр амттайгаар гаргадаг. Жишээ нь, Их Британид йоркширскийн пудинг, тахиатай испани паэль, шотландын хаггис (татсан сонгинотой хонины гэдэс дотор)-ийн амттай чипс зарагдана. Харин Грект гиросын амттай эсвэл зазики соустай чипс их алдартай, АНУ-д шанзтай талхны, вафлитай тахианы махны амттай чипс их борлуулалттай байна. Бас өөрийгөө сэргээхийн тулд капучинотой чипс хүртэл идэж болно. Вьетнамд нори замагтай чипс зарагдана, Хятадад интоорын цэцгийн амттай чипс, харин Тайландад – зөгийн балны тостой чипс идээрэй.

 

3. Pringles

© jastiptaiwannnn / instagram © tosil._.boksil / instagram © arashikagedojo / instagram © ladiegrace / instagram © iklansugar / instagram © iklansugar / instagram © shilo_wagner_78 / instagram © joy.juyoung / instagram

Нарийн боовчин сахалт Жулиус Принглийн зурагтай, өндөр босоо савтай буудай-төмсний чипс дэлхийн өнцөг булан бүрт өөр өөр амттай худалдаалагддаг. Жишээ нь, нэрс болон газрын самартай чипс Азид маш их алдартай, амтлаг хувилбар нь: пекан бялуу бас цагаан шоколадтай нь АНУ-ын худалдан авагчдын дунд эрэлт хэрэгцээ ихтэй. Өмнөд Солонгост тус чипсийг шпагетти, цөцгийтэй карамелийн амттай зарна, Тайваньд давсалсан өндөг, Индонезид чизбургерийн амттай, Канадад васабитай чипс, харин Япон улсад тостой далайн нялцгай биет, цууны амттай чипсийг амтлан идэх боломжтой.

 

4. Pepsi

viagens_100_limites / instagram

Японоос өөр хаана ч энэ хийжүүлсэн ундааг өөр амтаар амталж чадахгүй: баобаб, өргөст хэмх, мөн цөцгий, гүзээлзгэнэтэй ягаан пепси. Харин Францад туулайн бөөрний/каштан амттай Pepsi ундааг амтлаарай.

 

5. Coca-Cola

© Ralph / wikipedia © pingpong69 / instagram

Шинэ Зеландад энэ ундааны бөөрөлзгөнө болон цитрусын амттайг уух дуртай, харин Японд – алимны, Их Британид жүржийн амттай Кока-Кола ууж болно.

 

6. Sprite

© galaxyshirts / instagram © hkbeveragecollect / instagram

Лайм болон нимбэгийн уламжлалт амтыг юу ч орлож чадахгүй, гэхдээ уламжлалт өнгөө Өмнөд Солонгост өөрчилжээ. Ингээд Ази болон Европын улс орнуудын худалдан авагчдын дунд алдаршсан гэдэг. Цагаан гаа нэмсэн “галт” хувилбарыг одоохондоо хятадын дэлгүүрүүдээс л авч уух боломжтой байна.

 

7. Fanta

© dyatlova / pikabu

Японд Шинэ жилийг тохиолдуулан “цасан” ундааг цөөн тоогоор гаргажээ – исгэлэн гүзээлзгэнийн амттай болон зөөлөн сүүний үнэртэй.

 

8. Schweppes

candyhousecasadodoces / instagram

Англи болон зарим нэг Европын улсуудад Schweppes брэндийн шүүс худалдаалагддаг, жишээ нь, улаан лоолийн, мөн цагаан усан үзмийн, жүржийн хийжүүлсэн ундаа.

 

9. Oreo

fm.adrenaline / instagram

Oreo жигнэмэг АНУ-д хамгийн их борлуулагддаг хүнсний тоонд ордог. Тус улсад та гаатай, газрын самрын тостой, хулуутай гээд олон хувилбараас идэж болно. Бас луувантай ч гэж байдаг.

 

10. Heinz

socal_99er / instagram

Кетчупээр өнөөдөр хүмүүсийг нэг их гайхшруулаад байхгүй л дээ, гэхдээ АНУ-ын бараг бүх дэлгүүрүүдийн лангуу болгон дээр Heinz брэндийн нэртэй майонез болон гичний амттай, мөн майонез болон барбекю соусны амттай кетчуп байгааг олж харна.

 

Бонус: Dr. Pepper соус

karankos666 / instagram

Согтууруулах төрлийн бус ундааны амт хэрэглэгчдийн дунд үнэхээр их алдаршдаг, тийм учраас үйлдвэрлэгчид санаанд оромгүй бүтээгдэхүүн гаргахыг хичээдэг байна. Жишээ нь, Их Британид алдартай хийжүүлсэн ундаа болох Dr. Pepper-ийн амттай барбекю соусыг дурын дэлгүүрээс авна.

Та амьдралдаа ямар сонирхолтой амтыг мэдэрч байсан бэ?

43
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *