
Хамрын үзүүр, шанааны хэмжээ, эрүүний хэлбэр, нүдний булан нь нүүр таних үндсэн шинж болдгийг бид мэдсэн юм. Хэрвээ хүүхдийн эдгээр гадаад төрх байдлын аль нэг нь эцэг, эхийнхээ хэн нэгэнтэй адилхан байвал тэд яг л ихэр юм шиг харагдана. Энэхүү мэдээллийг алдартнууд дээр жишээ авч баталбал яах бол гэж бодогдлоо.
Алдартнууд хүүхдүүддээ юу өвлүүлэв? Туршилтыг үнэн бодит байлгах үүднээс бид адил насанд дээрээ авахуулсан гэрэл зургуудыг нь харьцуулж үзсэн юм. Тэд хоорондоо ямар адилхан гэж санана?
Моника Беллуччи болон Дева Кассель

Дева Кассель – Моники Беллуччи болон Венсан Кассель нарын том охин. Дүү охиныг нь Леони гэдэг. Дева загварын салбарт хүч үзээд удаж байгаа, Dolce & Gabbana-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Алдартай ээж шигээ л амжилттай яваа охин.
Жуд болон Рафферти Лоу

Британийн жүжигчин 5 хүүхэдтэй. Том нь Рафферти, 23 настай залуу өөрийгөө загвар өмсөгчийн салбарт хүч үзээд байгаа бөгөөд жүжигчин, хөгжимд бас авьяастай гэдгээ баталж чадсан. Гэхдээ Рафийн өөрийн хэлснээр бол дуу хөгжим түүнд илүү ойр ажээ.
Сара Мишель Геллар болон Шарлотта Грейс Принц

Сара Мишель Геллар жүжигчин бага-Фредди Принцтэй гэр бүл болоод 18 жил болжээ – тэд хоёр хүүхэдтэй. Том нь Шарлотта, энэ жил 11 нас хүрчээ. Дүү Рокки-гоос гурван насаар эгч. Ээж, охин хоёрын зургийг бид харьцуулж харсан юм, тэд адил насандаа ялгагдахын аргагүй харагдаж байгаа биз?
Пинк болон Уиллоу Сейж Харт

Дуучин Пинк болон мотоциклийн спортын од Кэри Харт нар хоёр хүүхэдтэй: охин Уиллоу Сейж Харт болон хүү Жеймсон Мун Харт. Пинкийн үзэж байгаагаар бол Уиллоу аавтайгаа усны дусал шиг адилхан, гэхдээ бидэнд бол ээжтэйгээ адилхан харагдаад байгаа юм.
Кейт Бекинсейл болон Лили Мо Шин

Лили Мо – Кейт Бекинсейл болон Майкл Шин нарын цорын ганц хүүхэд. Тэдний охин амьдралаа Холливудтай холбохоор эргэлт буцалтгүй шийдсэн бөгөөд гурван ч кинонд дүр бүтээжээ. Лили их сургуулийн оюутан, гэхдээ хажуугаар нь жүжигчний урлагт суралцсаар.
Лиам болон Леннон Галлахер

Элдэв хов жив тасардаггүй рок од дөрвөн хүүхэдтэй: 2 хүү, 2 охин. Том хүү Леннон, 20 настай, загварын ертөнцийг байлдан дагуулж байна. Леннон угтаа загвар өмсөгч болно гэж мөрөөдөөгүй гэдэг, гэхдээ 2016 онд Love сэтгүүлийн нүүрэнд гарсан цагаас нь хойш түүнийг зүгээр байлгаагүй. Британи, парисийн бас америкийн агентууд хамтран ажиллах санал тавьжээ, ингээд жил орчмын дараа залуу Saint Laurent брэндийн нүүр царай болсон байна.
Мишель Уильямс болон Матильда Лежер

Матильда – Мишель Уильямс болон Хит Лежерийн цорын ганц охин. Охин алдарт гарахыг нэг их тэмүүлээд байдаггүй, ээжтэйгээ цуг олныг хамарсан арга хэмжээнд явах дургүй, өөрийн хувийн орон зайг аль болох хамгаалахыг хичээдэг ажээ.
Клинт болон Скотт Иствуд

Скотт эцгийнхээ мэргэжлийг өвлөн авч жүжигчин болжээ. 33 насандаа тэр 29 кинонд тоглосон байна, эдгээрийн гуравт нь продессерээр ажилласан. Мөн тэр эрэлт ихтэй загвар өмсөгч: бага Иствуд олон жил Hugo Boss болон Abercrombie & Fitch брэндийг сурталчилж байв.
Клаудия Шиффер болон Клементина Поппи

Клаудии Шиффер болон британийн кино найруулагч Мэттью Вонн нар гурван хүүхэдтэй: хүү Каспар болон охидууд нь Клементина Поппи ба Козима Вайолет. Загвар өмсөгч хүүхдүүдээ камераас аль болох хол байлгахыг хичээдэг, тэднийхээ зургийг сошиал сувагт ч тавьдаггүй. Тэднийгээ олон нийтийн арга хэмжээнд ч дагуулж яваад байдаггүй.
Бага Роберт Дауни болон Индио Фалконер Дауни

Индио – бага Роберт Дауни болон загвар өмсөгч Дебор Фалконерын дундаас төрсөн хүү. 2005 онд аавтайгаа цуг “Kiss Kiss, Bang Bang” кинонд тоглож байсан бөгөөд ингээд түүний жүжигчний ажил дууссан байна. Залуу өөрийгөө дуу хөгжимд бүрэн зориулахаар шийдсэн юм. Найзтайгаа хамтран байгуулсан “The Dose.” хамтлаг нь багагүй алдарт хүрчээ.
Хэлли Берри болон Нала Ариэлла Обри

Хэлли Берри хоёр хүүхэдтэй: охин Нала Ариэлла нь Габриэль Обригийнх, харин хүү Масео Роберт Мартинес нь жүжигчин Оливье Мартинесийнх.
Деннис болон Жек Куэйд

Жек алдартай жүжигчдийн гэр бүлд төрсөн: ээж нь Мег Райан, харин аав нь Деннис Куэйд. Тиймээс залуу жүжигчний мэргэжлийг сонгосонд гайхах зүйлгүй. 26 насандаа Жек 26 кинонд дүр бүтээгээд байна. Түүнийг илүү алдаршуулсан нь “The Hunger Games” киноны Марвеллийн дүр юм. Мөн түүнийг “The Boys” олон ангит киноноос харж болно.
Ева Лонгория болон Сантьяго Энрике Бастон

Сантъяго – Ева Лонгориягийн анхны хүүхэд. Хүүхдийн эцэг нь мексикийн бизнес эрхлэгч Хосе Антонио Бастон – Латин Америкийн Televisa гэх томоохон медиа компанийн эзэн. Ева хүүгээрээ маш их бахархдаг, түүнийхээ зургийг хааяа инстаграм хуудсандаа тавина.
Кристи болон Грейс Тарлингтон

Загвар өмсөгч Кристи Тарлингтон болон түүний нөхөр, найруулагч Эд Бернс нар хоёр хүүхэдтэй: Грейс болон Финн, тэд хоорондоо 3 насны зөрүүтэй. Кристигийн хэлснээр, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх маш их дуртай, ээж болсноор амьдрал нь илүү баялаг болсон гэжээ.
Ален болон Энтони Делон

Ален Делон 3 хүү, нэг охинтой хүн. Энтони эцгийнхээ мөрөөр явж театр болон киноны салбарт нэрээ дуудуулаад байна. “Danse avec lui” болон “Combats de femme” кинонууд нь шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан. Мөн Энтони – мэргэжлийн авто нисгэгч, байгаль орчныг хамгаалагч бөгөөд гурван хүүхдийн эцэг хүн.
Дуэйн Жонсон болон Симоне Александра Жонсон

Дуэйн – гурван хүүхдийн эцэг. Том охин Симоне Александра нь загварын ертөнцөд ажилладаг. Тэрээр олны өмнө гарах дуртай, тиймдээ ч аавтайгаа цуг олон арга хэмжээнд цуг очдог. 2018 онд бүсгүй “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг хөтөлсөн байна.
Стеллан болон Александр Скарсгард

Александр – Стелланы 6 хүүхдийн том нь, “Алтан бөмбөрцөг” болон “Эмми”-гийн шагналд нэр дэвшиж байсан удаатай. Түүнийг Холливудад “Zoolander”, “Straw Dogs ” болон “Melancholia” кинонууд нь алдаршуулсан юм. Өнөөдрийн байдлаар “Big Little Lies” олон ангит кинонд Перри Райтын дүрийг бүтээж байна.
Таныг харсан хүмүүс аав, ээжийгээ усны дусал шиг адилхан байна гэж хэлж байсан удаатай юу?








Gerelmaa Tarina
2020/02/03 at 11:28
Гадаадын алдартануудын хүүхэдүүд ямар байдагийг мэдэхгүй ч манайханы томчуудынх бол архичин хар тамхичин хүчиндэгч дээрэмчин удам дамжсан луйварчид л байдиймаа жнь 76ийхан
Amar Ganbat
2020/02/03 at 12:09
Eee Rock-iin oxin yamar eimeriin be hahaah
Ууганаа Ууганаа
2020/02/03 at 13:12
Huyagaa Bat
2020/02/03 at 18:38
Sarah Michelle Geller-n ohin ni aawtaigaa adilhan bn shde. Eejteigee usnii dusal shig gechijee.
Мэндбаярын Данзандаш
2020/02/05 at 14:04
М. ДалайцэрэнМөнхсүх Мөөгий