“Дэлхийн хамгийн хөөрхөн охин” нэрийг зүүж явсан бяцхан модел охид одоо ямар болцгоосон бэ?

2

Тэдний нэр дэлхийгээр нэг цуурайтсан. Тэдэнд хэдэн саяын дүнтэй гэрээ хэлэлцээр хийх санал ирж байлаа. Одоо тэд насанд хүрсэн бүсгүйчүүд болцгоожээ.

Тэд бол генийн азтай сугалаа сугалсан охид. Эцэг эх нь ч боломжийг алдалгүй охидоо алдаршуулж чаджээ. Тэд өнөөдөр ямар бүсгүйчүүд болсон бол?

Лили Чи

Бруклины жирийн нэг охинтой загварын агент санамсаргүй таарч зураг авалтад оролцохыг урьжээ. Лилигийн гадаад төрх хормын дотор бусдын анхаарлыг татаж, тун удалгүй Nike-ийн нүүр царай болсон юм.

Лили Чи өсөж том болж, үзэсгэлэнтэй хэвээр төдийгүй загварын ертөнцдөө үргэлжлүүлэн ажилласаар байна. Лав ойрын хоёр, гурван жилдээ энэ салбарыг орхихгүй бололтой.

 

Тилан Блондо

Түүний ээж – жүжигчин, экс загвар өмсөгч Вероника Любри, харин аав нь – хөлбөмбөгчин Патрик Блондо. Ийм үзэсгэлэнтэй охиныг анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй, 4 настайдаа загварын ертөнцөд хөл тавьжээ. Шууд л Готьегийн үзүүлбэрээр анхны алхамаа хийсэн гэдэг.

10 настай байхдаа нэгэн шуугианы эзэн болж байлаа – хэтэрхий задгай буюу насанд xүрэгчийн гэмээр зураг авалтад оролцсон юм. Олон нийт Блондогийн агентуудыг бага насны хүүхдийг ийм эрээ цээргүй зураг авалтад оруулсан хэмээн буруутгаж байлаа. Гэхдээ азаар Тиланы нэр хүндэд сөргөөр нөлөөлөлгүй өнгөрчээ. Насанд хүрсэн Блондо улам ч үзэсгэлэнтэй бүсгүй болсон. Загварын ертөнцөд амжилттай хэвээр явна.

 

Ланея Грейс

Энэ бүсгүйн судсаар олон үндэстний цус холилдон урсаж буй – испани, филиппин болон америк. Ногоон нүдтэй, шаргал үст охин алдартай болохоос ч өөр аргагүй. Ээж нь түүнийг гурван настай байхад нь загварын агентлагт авчирсан бөгөөд охин богино хугацаанд алдаршжээ. Царай зүсээс гадна охин ажилдаа маш үнэнч, нухацтай ханддаг байв. Бага насны хүүхэд гэхэд насанд хүрсэн загвар өмсөгч шиг л байжээ.

Ланея одоо амжилттай загвар өмсөгч, гоо үзэсгэлэнгээ ч алдаагүй явна.

 

Анастасия Безрукова

Настя санамсаргүй явж байгаад загвар өмсөгч болсон юм. Түүнийг 8 настай байхад гэрэл зурагчин Жанна Ромашкова анзаарч зураг авалтад хүрэлцэн ирэхийг урьсан байдаг. Зураг авалтын үеэр охин биеэ барилгүй яг л мэргэжлийн хүн шиг байсан гэдэг юм. Түүний чөлөөтэй байдал дээр байгалийн гоо үзэсгэлэнг нэмэхээр хамтран ажиллах гэрээнд дарагдахаас өөрцгүй.

Безруковын гадаад төрх том болохын хэрээр өөрчлөгдсөн, гэхдээ гоо үзэсгэлэнгээ алдаагүй. Түүний дүрлэгэр саарал нүд, өтгөн хөмсөг яг багынх шигээ хэвээр.

 

Кристина Пименова

Хөлбөмбөгчин Руслан Широков, экс загвар өмсөгч Гликерия Широкова нарын дундаас нэгэн үзэсгэлэнтэй бяцхан охин мэндэлсэн юм. Гурван настайгаасаа л загварын ертөнцөд хөл тавьж удалгүй алдаршин олон сая хүнд танигдаж байв. Сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ ар араасаа цуварч, хоёр жилийн дараа гэхэд Кристина “Дэлхийн хамгийн хөөрхөн охин” нэрийг зүүсэн юм.

Пименова өнөөдөр загварын салбарт ажилласаар л байна. Энэ амаргүй ажлын хажуугаар сурч боловсрохоо ч орхисонгүй. Кинонд ч тоглож амжсан төдийгүй “Twilight”  уран сайхны кинонд хүүхдийн дүр бүтээх шалгаруултад оролцсон ч англи хэлний тааруу мэдлэгээс болоод тэнцэж чадаагүй юм гэдэг.

 

Маккензи Фой

Маккензи хэдийн загвар өмсөгч ч гэлээ түүнд “цус сорогч”-ийн охины дүр оноогджээ. Таван наснаасаа “Twilight” кинонд тоглосон Үүгээр ч зогсохгүй түүний уран бүтээлийн жагсаалт “The Nutcracker and the Four Realms”, “Interstellar”, “The Conjuring” хэмээн үргэлжилнэ.

Маккензи дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилласаар байна.

 

Алиса Самсонова

7 настайдаа Красноярскийн хүүхдийн гоо үзэсгэлэнгийн тэмцээний ялагч болж загварын ертөнцөд хөл тавьжээ. Тэмцээний үеэр түүнийг Москвагийн загварын агент анзаарч ажилд урьсан гэдэг. Удалгүй Алиса дэлхийгээр тойрч дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царай болсон юм.

Одоо загварын салбартаа ажиллахын зэрэгцээ уран сайхны гимнастикаар хичээллэдэг. Жүжигчний мэргэжил сонгон суралцаж байна.

199
ГоёГоё
39
ТэнэглэлТэнэглэл
26
ХөөрхөнХөөрхөн
21
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
14
ХарамсалтайХарамсалтай
13
Ха ХаХа Ха
12
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *